Category: Мэдээлэл

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2024 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл хүлээн авах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар гурван ерөнхий нөхцөлийн хүрээнд нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа. Үүнд: 1.ХХААХҮ-ийн сайдын А/28 дугаар тушаалаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 29,0 тэрбум төгрөгийг батлагдсан 21 салбар, чиглэлд үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зориулалтаар 5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно. Төслийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08:30 цагаас, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахим системээр хүлээн авна. 2.ХХААХҮ-ийн сайдын А/26 дугаар тушаалаар Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны хооронд байгуулсан гэрээний дагуу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн эх үүсвэрээс орон нутагт түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 4,2 тэрбум төгрөгийг “Загвар хоршоо”-ны үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зориулалтаар жилийн 5%-ын хүүтэй, 5 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно. Төслийн материалыг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08:30 цагаас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахим системээр хүлээн авна. 3.ХХААХҮ-ийн сайдын А/27 дугаар тушаалаар УИХ-ын 2022 оны ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай’’ 36 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу “Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг” үзүүлэхээр 2,9 тэрбум төгрөгийг 8 жилийн хугацаатай үндсэн болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор жилийн 3%-ийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 3 хүртэл жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно. Төслийн материалыг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08:30 цагаас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахим системээр хүлээн авна. Төслийн материалыг Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу бүрдүүлэн www.sme.gov.mn цахим хуудсаар дамжуулан илгээнэ. Холбоо барих утас: 70532180, Цахим хуудас: sme.gov.mn Холбогдох байгууллага: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”, Орон нутагт тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

Өмнөговь аймгийн хөрөнгө оруулалтын чуулган болох гэж байна Энэ сарын 28, 29-ний өдөр Даланзадгад хотноо хөрөнгө оруулалтын чуулган болох бөгөөд Өмнөговь аймгийн хөгжил, бизнесийн орчин, уул уурхайд түшиглэсэн эдийн засаг, эрчим хүчний ирээдүй зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мэдээж гадна, дотнын хүмүүстэй танилцах, музейн аялал хийх, Говь фестивальд оролцох зэрэг боломжууд ч бий. 🔗 ЖДҮҮЭ ТА БҮХЭН ДООРХИ ХОЛБООСООР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ https://buff.ly/3PJxaUE

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ЖДҮҮЭ ТА БҮХНИЙГ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийн “Нутгийн үйлдвэрлэгч” дэд хөтөлбөрийн хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл хүлээн авах ажлыг 2023 оны 10 сарын 12-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд зарласан. Уг ажлын хүрээнд ЖДҮХС-ийн танилцуулга уулзалтыг 2023 оны 09 сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус уулзалтад ирснээр төсөл сонгон шалгаруулах журам болон төслийн хавсралт материал бүрдүүлэлтийн талаар мэдлэг мэдээлэлтэй болох юм. Хэзээ: 2023 оны 09 сарын 25-ны 14:00 цагт Хаана: Хан-Уул Зочид буудлын КИНГ ресторан Бүртгэлийн холбоос: http://prs.dsmongolia.org/…/e926cc1d-e114-4b2f-9d43… Бүртгэлтэй холбоотой асууж тодруулах 85004333, 85005333 дугаарт холбогдоно уу.

ЖДҮХС-ААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙГ 2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ 30 ХОНОГИЙН ТУРШ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВНА Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл батлах тухай” А/37 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2023 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагаа 2023.02.09-ний өдрөөс эхлэн цахим системээр дамжуулан 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авч эхэллээ. Төслийн материалыг зөвхөн 🌐 https://sme.gov.mn/login цахимаар хүлээн авна. ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ: ℹ️ Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт ℹ️ Зээлийн хугацаа: 5️⃣ хүртэл жил ℹ️ Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 1️⃣2️⃣ хүртэл сар ℹ️ Зээлийн хүү: 3️⃣ хувь (жилийн) Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4. 1-т зааснаар “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх бөгөөд компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байна.