БАЙГУУЛЛАГЫН БОЛОН СУМДЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
Байгууллагын болон сумдын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байна. 2020 онд байгууллагын 10 алба хаагч УБ болон Даланзадгад, Дундговь аймагт болсон сургалт арга хэмжээнд хамрагдсан бол 4 мэргэжилтэн Онлайн сургалтад, 1 мэргэжилтэн мэргэшүүлэх сургалтад, 1 мэргэжилтэн магистрын сургалтад тус тус хамрагдсан байна. Байгууллагын дотоод 6 сургалтад давхардсан тоогоор 78 алба хаагчид хамрагдсан байна.