Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл
ажиллагааны эрхэм зорилго
Орон нутгийн эдийн засгийн өсөлтийг хангаж, бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг дэмжих, хүнс хөдөө аж ахуй салбар болон хоршооллыг тогтвортой хөгжлийг хангахад оршино.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримтлах бодлого
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх
- МАА-н үйлдвэрлэлийн ололтыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх
- Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх
- Байгалийн аливаа эрсдэлээс хамгаалах
- Хөдөөд хүмүүс ая тухтай амьдрах нөхцөлийг улам сайжруулах
- Малын үүлдэр угсааг сайжруулж эрүүл мэндийг нь хамгаалах ажлуудыг хууль эрх зүйн хүрээнд зохион байгуулна.
- Малчдын хөдөлмөрөө хорших хоршоог бүх талаар нь хөгжүүлэх
- Хөнгөн хүнсний үйлдвэрийг хөгжүүлэх.