Өмнөговь аймагт 4 улирлын хүлэмжийн тариалалтыг хийж байна. Ялангуяа үр үрсэлгээг тариалах бөгөөд энэ жил 20.000-30.000 үрсэлгээг бэлтгэх юм. Өргөст хэмх, помидор, тарвас, чинжүү, гүзээлзгэнэ, уулын сонгино, ээж будаа, халтар арвай, ховордсон эмийн ургамал болох чихэр өвс, лидэр, хунчир, их шүүдэргэнэ гэх мэт үр үржүүлгийг бэлтгэж эхэллээ. 4-р сарын 20-ний үеэс гадаа талбайн тариалалтыг эхлүүлэх ба сумдаас ирүүлсэн захиалгын дагуу үрсэлгээг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр өгөх юм.

Тариаланчид үрсэлгээ хийж цаг хугацаа алдахгүй бэлэн үрсэлгээг авч тариалалтаа эхлүүлэх боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн газар тариалан эрхлэгчдээ дэмжсэн бодит ажил болж байгааг тэд онцолж байлаа.

Түүнчлэн алим, интоор, чавга, үхрийн нүд, чацаргана зэрэг жимсний модны үрсэлгээг ч бас хийнэ.