Хаваржилт:

Аймгийн 15 сумын 59 багт 6108 малчин өрхөд 3,0 сая толгой мал тавтай сайхан хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, 3 сар гарсаар Булган, Сэврэй, Даланзадгад, Ханхонгор сумдаар 3 удаа бага зэргийн цас орж шуурсан, одоогийн байдлаар Говь гурван сайхан уулаа дагаж бага зэргийн цастай.

Мал төллөлт:

Оны эхний төллөвөл зохих 1 169 537 хээлтэгч төллөхөөс 4 сарын 02-ны байдлаар 19,6% нь буюу 229 374 хээлтэгч төллөсөн үүнээс ингэ 8866,  гүү 560, үнээ 814, эм хонь 92 719, эм ямаа 126 415 төллөж, гарсан төл 100 хувь, ботго 8866, унага 560, тугал 814, хурга 92 733, ишиг 126 537, нийт 229 510 төл бойжиж байна. 

Малын хорогдол:

Том малын зүй бусын хорогдол 1142, үүнээс тэмээ 14, адуу 18, үхэр 6, хонь 243, ямаа 874 байна. Өвчнөөр 11 тэмээ, 2 ямаа хорогдсон байна.

Өвс, тэжээлийн нөөц:

Засгийн газрын 285 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс тэжээлийг бүрдүүлснээс хавар задлан, сумын малчин өрх, малын тоо, өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзан 44,3 тн эрдэс долооц, 600 боодол ногоон тэжээлийн үнийг 100 хувь, 99,04 тн өвсийг 90 хувь, 20,0 тн хивгэн тэжээлийг 50 хувь хямдруулан сумдад олгосон. Одоо аймгийн нөөцөд 70,7 тн хорголжин тэжээлийн үлдэгдэлтэй, нэг уут нь 27,000 төгрөг.

Отор нүүдэл :

Өөрийн аймгийн 20 өрхийн 13.4 мян толгой мал Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймагт, аймаг дотроо 209 өрхийн 70.9 мян толгой мал өөрийн аймгийн бусад сумдад оторлон өвөлжөөд хаваржиж байна. Хилийн зурваст 173 өрхийн 62.8 мян толгой мал, тусгай хамгаалалттай газар нутагт 616 өрхийн 260.8 мян толгой мал отроор өвөлжөөд, хаваржиж байна.

Цаг хүнд байгаа Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас хил залгаа сумдын 135 өрхийн 118,3 мянган толгой мал отор нүүдлээр өвөл орж ирсэн. Дундговь аймгаас 75 өрхийн 71536 толгой мал, Өвөрхангай аймгаас 41 өрхийн 38301 толгой мал, Баянхонгор аймгаас 19 өрхийн 8420 мал өвөл орж ирсэн өвөлжөөд хаваржсан одоо буцах хөдөлгөөн эхэлж байна.

Үнийн мэдээлэл

http://www.umnugovi.nso.mn/index.php авав

Аймгийн ХХААГазар

Хүнсний хангамж

Сумын нэр Хэмжих нэгж Малын мах Гурил Гурилан бүтээгдэхүүн Төрөл бүрийн будаа Хуурай сүү Өндөг Ургамлын тос Төмс Хүнсний ногоо Элсэн чихэр Давс Савласан ус
1 Баяндалай тн   5.3 2.9 2.8 0.6   1.4 0 0 0.65 1.3 2.2
2 Баян-Овоо тн   1.8 0.25 1.8 0.15 0 0.22 0 0 0.15 0.05 0.5
3 Булган тн 0.3 11 0.6 0.6 0.3 0.9 0.9 0.1 0.7 0.4 0.2 0.6
4 Гурвантэс тн   9 0.81 7.7 0.5 0.65 0.56 2.3 1.48 1.55 0.3 2
5 Даланзадгад тн 104 75.4 7.9 31.9 2.3 1.7 4.9 1.3 1 9.8 8.1 15.7
6 Мандал-Овоо тн   1.5 0.06 0.8 0.2 0.015 0.06 0 0 0.09 0.01 0.03
7 Манлай тн   2.4 0.9 0.7 0.2 0.05 0.8 0.7 0.3 6.3 0.5 1.7
8 Номгон тн   2.6 0.14 1.8 0.1 0 0.14 3 1.8 0.5 0.65 1.1
9 Ноён тн   2.2 1.3 0.5 0.11 0 0.1 0.12 0.08 0.1 0.2 0.6
10 Сэврэй тн   0.5 0.04 0.77 0.2 0 0.22 0 0 0.07 0.03 0.02
11 Ханбогд тн   17 9 9     3.5 0 0 8.2 7 12
12 Ханхонгор тн   0.17 0.008 0.16 0.107 0.005 0.017 0.025 0 0.04 0.017 0.025
13 Хүрмэн тн   2.3 0.061 1.5     0.04 0 0 0.75 0.095 0.075
14 Цогт-Овоо тн   3 0.3 0.85 0.14   0.46 0 0 0.22 0.05 0.5
15 Цогт-Цэций тн   10 2 7.65 0.74 0.95 1.8 3.5 3.8 2.15 1.54 3.3
  НИЙТ тн 104.3 144.17 26.269 68.53 5.647 4.27 15.117 11.09 9.16 30.97 20.042 40.35

Хүнсний болон өргөн хэрэглээний бараа 7 хоногт 1-2 удаа  хэвийн татан авалт хийгдэж байна.