2020.05.02
Хаваржилт:
Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6108 малчин өрхөд 3,0 сая гаруй толгой мал тавтай сайхан хаваржиж байна.
Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 20% хэвийн, 30% дунд зэрэг, 50% тааруу. 4 сар гарсаар салхи ихтэй, Говь гурван сайхан уулаа дагаж бага зэргийн цас, бороо орсон. Нутгийн баруун, хойд хэсгээр бэлчээр хүрэлцээтэй, Цогт-овоо, Манлай, Ханбогд, Цогтцэций сумын нийт нутгаар, Хүрмэн сумын өмнөд хэсгээр бэлчээр хүрэлцээгүй, бусад нутгаар дунд зэрэг байна. Тал газраа бэлчээр муудсанаас голчлон уул, хяр, гол говио бараадаж малаа бэлчээрлүүлж байна. Аймгийн нийт нутгаар таана, говийн хялгана цухуйж эхэлсэн.
Мал төллөлт:
Оны эхний төллөвөл зохих 1 169 537 хээлтэгч төллөхөөс 4 сарын 30-ны байдлаар 38,4% нь буюу 449 432 хээлтэгч төллөсөн үүнээс ингэ 18806, гүү 2456, үнээ 2550, эм хонь 148 659, эм ямаа 276 961 төллөж, гарсан төл 100 хувь бойжиж байна.
Бойжиж буй төл ботго 18806, унага 2411, тугал 2550, хурга 148 671, ишиг 277 609, нийт 450 047 төл байна. Ямаа ихэрлэлт ихтэй байна.
Төл бойжилт Номгон, Хүрмэн сумдад 46,1-45,5% тай хамгийн их байгаа бол, Ханбогд, Цогт-Овоо сумдад 31,1-31,3% тай хамгийн бага хувьтай байна.
Малын хорогдол:
Том малын зүй бусын хорогдол 1406 үүнээс тэмээ 21, адуу 20, үхэр 6, хонь 287, ямаа 1072 байна. Өвчнөөр 11 тэмээ, 2 хонь, 3 ямаа хорогдсон байна.
Нөөцийн мах:
Нөөцийн мах борлуулах ажилд 2 аж ахуйн нэгж шалгаран, гэрээ байгуулж 100 тн махны нөөц бүрдүүлсэн. Үүнээс 49 тн махны борлуулалт хийсэн.
Хансайхан говь ХХК 19.0 тн хонь, ямааны мах, Даланбулаг ХХК 30.0 тн хонь, ямаа, үхрийн мах борлуулсан.
Хүнсний хангамж: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийн судалгааг 7 хоног бүр 12 нэр төрлийн бүтээгдэхүүнээр гаргаж байна. Өнөөдрийн байдлаар мах 38 хоног, гурил, будаа тус бүр 20 хоногийн нөөцтэй байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл:
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл, олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ийг шинэчлэн баталсны дагуу хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цаг 30 минутаас эхлэн 2020 оны 05 дугаар сарын 19-ний 17 цаг 30 минут хүртэл зарлагдсан. Тухайн төслийн мэдээллийг 100 гаруй иргэн, аж ахуй нэгжид утсаар болон биечлэн хүргэсэн. Мөн цахим хуудсаар 20 000 иргэнд мэдээлэл хүргэсэн байна.
Хаврын тариалалт:
Аймгийн хэмжээнд 291.5 га тариалалт хийхээр төлөвлөж тариалалт 30 хувьтай байна. Аймгийн хэмжээнд 8 төрлийн 9000 ширхэг хүнсний ногооны үрслэгээ бойжуулан тариаланчдад 70% хөнгөлөлттэй үнээр олгосон. Мөн 3 төрлийн хүнсний ногооны үрийг 15 суманд хуваарилж олгосон.
Өвс, тэжээлийн нөөц:
Засгийн газрын 285 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс тэжээлийг бүрдүүлснээс аймгийн нөөцийг хавар задлан, 15 сумын малчин өрх, малын тоо, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг харгалзан 44,3 тн /7552ш/ эрдэс долооц, 600 боодол ногоон тэжээлийн үнийг 100 хувь, 99,04 тн өвсийг 90 хувь, 20,0 тн хивгэн тэжээлийг 50 хувь хямдруулан сумдад олгосон.
2020 оны 1 сараас 4 сар хүртэл 15 сумын ЗДТГазраас 389,4 тн өвс, 168,2 тн тэжээл, 44,3 тн /7552ш/ эрдэс долооцыг татан, малчдад 346,6 тн өвс, 166,4 тн тэжээл, 44,3 тн эрдэс долооцыг үнэгүй болон хөнгөлттэй үнээр тараах ажлыг хийж гүйцэтгэсэн. 2020 оны 4 сарын 8-ны байдлаар аймгийн нөөцөд өвс байхгүй, 70,7 тн хорголжин тэжээлийн нөөцтэй, 15 сумын аюулгүй нөөцөд 114,2 тн өвс, 44,0 тн тэжээлийн нөөцтэй байна.
Түүхий эд бэлтгэл:
Долоо хоног бүр малын гаралтай түүхий эдийн үнэ ханш, бэлтгэлийн мэдээг хүргүүлж байгаа билээ. 2020 оны 04 сарын 30-ны байдлаар аймгийн хэмжээнд 565 кг ноолуур бэлтгэсэн байна. Ноолуурын доод үнэ 30000, дээд үнэ 38000 төгрөг байна.