Өмнөговь аймаг 6100 малчин өрхтэй. 3.0 сая толгой мал сүрэгтэй. Нутгийн 20% ногоотой, 40% гандуу, 40% гантай намаржилт тааруу, отор нүүдэл их байна. 608 өрхийн 460 мянган мал сүрэг өөрийн болон бусад аймагт оторлож байна. Хөдөө аж ахуй, нийгмийн салбар хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өөрийн болон бусад аймагт отор нүүдэл хийж яваа малчидтай уулзаж хүндрэл бэрхшээл, асуудлуудыг ярилцсан юм. Ажлын хэсэгт аймаг, сумын удирдлагуудаас гадна хүний эмч ажиллаж малчид иргэдэд эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгсөн юм. Тодруулбал Мандал-Овоо сум 300 гаруй малчин өрхтэй бөгөөд бүгд отор нүүдлээр явж байгаа. Тиймээс сумын Засаг дарга холбогдох албаныхан Дундговь болон өөрийн аймгийн сумдад оторлож яваа малчдаа эргэж байна. Өвлийг гарз хохирол багатай даван туулахын тулд төр, хувийн хэвшил, малчдын хамтын ажиллагаа чухал. Аймаг, сумын аюулгүй нөөцөө татаж бүрдүүлэхэд шаардлагатай төсөв санхүүг сумдад хуваарилж өгсөн байна.