Манай аймгийн нийт газар нутгийн 20 хувь нь ногоотой, 40 хувь гандуу, 40 хувь нь гантай, баруун болон хойд сумдын 600 гаруй малчин айл өрх өөр аймаг, сумын нутагт отроор намаржиж байна. Өнөөдөр аймгийн удирдлагууд, 15 сумын Засаг дарга, агентлагийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, өвөл, хаврыг хэрхэн даван туулах, отрын бүсэд худаг ус гаргах, отроор өвөлжих айл өрхийн судалгааг нарийвчлан гаргах, малчид хоорондоо тохирч өвөлжих, сум дундын отрын бүс нутгийг шинэчлэн тогтоох зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн аюулгүйн нөөц буюу өвс тэжээлийн нөөцийг сум тус бүрт бүрдүүлэхэд аймаг орон нутгаас тодорхой төсөв мөнгийг шийдвэрлэх зэрэг саналуудыг сумдаас ирүүлсэн.

Шийдвэрлэх нь: Отрын бүс нутагт худаг ус гаргах ажлыг сумдаас газрын нэр тус бүрээр ирүүлэхАймаг орон нутгаас отрын нөөц бүхий газар нутгийг газар дээр нь очиж үзэх, судлахМал, мах борлуулах ажлыг шат дараатай зохион байгуулахАймгаас, сумдын дарга нартай “Өвлийг өнтэй давах, отор нүүдлийг хамтран зохион байгуулах” гэрээг байгуулав.