Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдлаа. Өмнөговь аймгийн хэмжээнд бэлчээрийн 20 хувь өвстэй, 40 хувь тааруу, 40 хувь маш муу байна. Аймаг сумын аюулгүйн нөөцөд 2450 тонн өвс, 550 тонн тэжээл нөөцлөх ба малчид иргэдийн оролцоотойгоор 12,7 тонн өвс 4,2 тонн гар тэжээл бэлтгэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд аймгийн аюулгүйн нөөцөд 190 тонн өвс, 50 тонн тэжээл татаж авахаар ажиллаж байгаа юм. 1. Аймаг сумын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх,2. Тусгай хамгаалалттай бүсэд мал оруулж өвөлжүүлэх асуудлыг БОАЖЯ-аар шийдвэрлүүлэх, 3. Нөөцийн мах бэлтгэх4. Хилийн зурваст худаг гаргах5. Улсын нөөцийн өвс тэжээлийн үнийг бууруулах ажлыг хэлэлцэж яаралтай шийдвэрлэж ажиллахаар боллоо.