Аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан “Шилдэг эцэг эхийн зөвлөл” шалгаруулах уралдаанд манай байгууллагын Эцэг эхийн зөвлөл тэргүүн байр эзэлсэн билээ. Энэхүү амжилтыг гаргахад хамт олны минь нэг хэсэг болсон албан хаагчдын гэр бүлд амжилтаа хуваалцан талархлын хамт эрүүл мэндийг дэмжих “Гэр бүлийн багц”- ыг хүргүүлж байна.