Аймгийн Засаг даргын 2019 оны А/71 дүгээр захирамжийн дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Шүүхийн шинжилгээний алба, Даланзадгад сумын 25 дугаар цэцэрлэг, “Оюу толгой” ХКомпани Ханбогд сумтай түншийн харилцаа тогтоон хамтран ажилладаг. Өмнөговь аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуйн газар, Даланзадгад сумын 25 дугаар цэцэрлэг, Шүүхийн шинжилгээний алба хамтран Ханбогд сумын өвс тэжээл нэн шаардлагатай байгаа 5 малчин өрхөд өвс тэжээлийн /өрх тус бүрт 6 боодол өвс, 3 сав тэжээл/ дэмжлэг үзүүллээ. Түнш байгууллагуудын дэмжлэгийг Ханбогд сумын ЗДТГазар малчин өрхүүдэд өнөөдөр хүлээлгэн өглөө.