Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн  хүрээнд  ХХААХҮЯ-наас  2016-2020 онд  “Эрүүл хүнс- Эрүүл монгол хүн” гэсэн зорилт тавьсан. Зорилтын хүрээнд “Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр ”, Малын удам угшлыг сайжруулах дэд хөтөлбөр, “Мах, сүүний анхдугаар аян” зэрэг  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хөдөө орон нутагт ажиллаж байгаа.

Өнөөдөр /2017.04.08/ тэрээр Өмнөговь аймагт ажиллаж байна. Хамгийн эхэнд Өмнөговь аймгийн Засаг даргатай уулзаж,  аймгийн хаваржилтын нөхцөл байдал болон мал төллөлт,  ХХАА-н салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар сонслоо.

Уулзалтын дараа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  Өмнөговь аймгийн худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон ХХАА-н газрын үйл ажиллагаатай танилцана.