Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь аймгийн Засаг даргын 2021 оны А/257 дугаар захирамжийн дагуу Коронавируст халдвар /Covid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор ажлын тусгай горимд шилжин ажиллаж эхэллээ.
Байгууллага дээр QR код байршуулан, зайлшгүй шаардлагаар ирж үйлчлүүлсэн иргэдийг бүртгэн, халдвар, хамгааллыг сайжруулах арга хэмжээг авч ажиллаж байна.