Хаваржилт хүндэрч байгаа энэ цаг үед аймгийн Засаг даргын 2021 оны А/253 дугаар захирамжийн дагуу Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр аймгийн нөөцөд бүрдүүлсэн 350 тн өвс, 120 тн тэжээл, 3390 кг төлийн сүү орлох тэжээлийг 15 суманд үнэгүй олгож, дэмжлэг үзүүллээ.
Уг арга хэмжээний хүрээнд сум тус бүрт 1000 боодол буюу 20тн өвс, 320 шуудай буюу 8 тн хивгэн тэжээл, 150-400кг төлийн сүү орлох тэжээлийг хүлээлгэн өглөө.
#”Нутгийн хишиг” хөтөлбөр#