ХАНБОГД СУМААС АЛТАН БОТГОНЫ ЭЗЭН ТОДОРЛОО
МҮОНРТ-ээс жил бүр #Алтан төлийн эздийг шалгаруулдаг уламжлалтай. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Ж.Бямбадорж #АЛТАН_БОТГОНЫ_ЭЗЭН боллоо. Ханбогд сум түүхэндээ анх удаа #гурван түмэн тэмээтэй болсон. Говь нутгийн эрдэнэ хоёр бөхт тэмээн сүрэг тэр дундаа галбын говийн улаан тэмээдийг 3 түм болгоход Ж.Бямбадоржийн хөдөлмөр зүтгэл, малч арга ухаан их байсныг нутаг усныхан нь онцолж байна. Өнгөрсөн жил 120 ботго авсан. Галбын улаан тэмээдийг голлон өсгөдөг. 2019 онд #Улсын аварга малчин өрх болж байсан ажилч хөдөлмөрч Өмнөговьчуудын төлөөлөл юм.