Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6546 малчин өрхөд 2.9 сая гаруй толгой мал тарга хүч нэмэгдүүлэн намаржиж байна. Нийт мал сүргийн 60 гаруй хувь нь дундаас дээш тарга хүчтэй байна.
2021 оны 9 дүгээр сарын 06-ны байдлаар нийт нутгийн 20 хувь нь “Ногоотой”, 30 хувь нь “Гандуу”, 50 хувь нь “Гантай” байна.
Аймгийн баруун бүсийн болон говийн сумдаар намаржилт тааруу байна.