Зээлийн мэдээллийн сан

Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн үйл ажиллагааг сайжруулж, чанаргүй зээлийн хэмжээг бууруулах зорилгоор “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн системтэй нэгтгэх ажил улс орон даяар хийгдсэн. Жилийн эцсийн байдлаар 15 сумын 476 зээлдэгчийн 4 983 334 112 төгрөгийн зээлийн мэдээллийг мэдээллийн санд бүрэн оруулсан.Зээлийн өрийн үлдэгдэл 2 290 552 113 төгрөг байгаа ба сангийн үлдэгдэл 1 069 021 848 төгрөг байна. Зээлийн эргэн төлөлтийг 59,7%-д хүргэж, мэдээллийн санд  зээлдэгчдийг 100% бүртгэсэн.