Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих өдөрт хамт олноороо нэгдэж 90 мод тарьлаа. Аймаг өнгөрсөн хугацаанд нийт 2,7 сая гаруй мод, бут сөөгийг тарьж үүнд 3,8 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Мөн 2,5 мянган га талбайд таримал ойн зурвасыг байгуулж таримал ойн сангаараа улсдаа тэргүүлж байна.Модны ургуулалт, арчилгааг цаашид тогтмол анхаарч ажиллах юм.