ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН НИЙГМИЙН

 БАТАЛГААГ ХАНГАХ 2025 ОНЫ ТАЙЛАН

2025.12.05

Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах 2025 оны төлөвлөгөөг хамт олны хурлаар хэлэлцүүлэн 10 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг газрын даргаар батлуулан 100 хувь  хэрэгжүүлэн ажиллалаа.

  1. Байгууллагын даргын 2023 оны 05 сарын 15-ны өдрийн А/16 тоот тушаалаар батлагдсан “Байгууллагын дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6.7 дахь хэсэгт заасны дагуу нийт 19 албан хаагчдад унаа, хоолны хөнгөлөлтийг сар бүр олголоо.
  2. Албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, дархлаажуулах ажлын хүрээнд дараах ажлыг зохион байгууллаа. Үүнд:
  • Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор ингэний буцалгаа хийж албан хаагчдынхаа дархлааг дэмжсэн.
  • Эрүүл зөв хоололт, “Сахарын хэрэглээ”-ний талаар дотоод сургалт арга хэмжээг Үйлдвэр худалдаа үйлчилгээний хэлтсээс Тогоочдын холбоотой хамтран зохион байгуулсан Сургалтад 14 албан хаагч хамрагдсан.
  1. Мал аж ахуйн хэлтсээс санаачлан “ДАРААГИЙН ХҮНДЭЭ ЮУ ӨГӨХ ВЭ?” дархлаажуулах аяныг зохион байгуулж байгууллагын пэйж хуудсанд рийл бичлэг тавьсан.
  2. Өвөл хаврын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 19 ажилтан албан хаагчдад бог мал өгсөн.
  3. Аймгийн Засаг даргын 2025 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн А/390 дугаар захирамжаар 4 албан хаагчийн зэрэг дэвийг ахиулж, 1 албан хаагчид зэрэв дэвийг шинээр олгосон.
  4. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны “Тэргүүний ажилтан”-аар 3 албан хаагч мөн тус яамны “Жуух бичиг”-ээр 2 албан хаагч тус тус шагнагдсан байна. Мөн аймгийн “Есөн алдартан” “Шилдэг төрийн албан хаагч” номинацид МААХ-ын ахлах мэргэжилтэн Ш.Мөнхчулуун шалгарч, шагнагдсан.
  5. 2025 оны хагас жилийн байдлаар байгууллагын албан хаагчдаас Засгийн газрын зорилтот болон дээд шатны байгууллагаас зохион байгуулсан чадавхжуулах 17 удаагийн сургалтад давхардсан тоогоор 19 албан хаагч, ТАЗ-өөс болон мэргэжлийн байгууллагуудаас зохион байгуулсан сургалтад давхардсан тоогоор 43 албан хаагч хамрагдсан байна.
  6. Мэргэшүүлэх сургалтад шаардлага хангасан 1 алба хаагч өөрийн хувийн зардлаар хамрагдаж байна.
  7. Байгууллагын хэмжээнд 3 албан хаагчдад 350,0 төгрөгний дэмжлэг үзүүлсэн.
  8. Аймгийн Засаг даргын захирамжаар долоо хоног бүрийн мягмар гарагийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарласантай холбогдуулан нийт албан хаагчдад үндэсний цамц хантааз захиалан хийлгүүлж өгсөн.

11. Тоног төхөөрөмж шинэчлэх зайлшгүй шаардлагатай 5 албан хаагчийн компьютер тоног төхөөрөмж сайжруулсан