2 өдрийн турш Өмнөговь аймгийн 15 сумын малчид, иргэдийн төлөөлөл 200 гаруй хүн зөвлөлдөж мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн холбогдох байгууллагад зөвлөмж гаргалаа.

Засгийн газар, орон нутгийн удирдлага, малчдын түвшинд анхаарах хэд хэдэн асуудлыг хөндсөн байна. Тодруулбал:
-Сургуулийн сурагчдын амралтыг цэгцлэх, нэг дор амраадаг болох
-Хүүхдүүд 6 настай ЕБС-д суралцах болсонтой холбогдуулан дотуур байранд байрны багшаас гадна зөвлөх, туслах багшийг нэмж ажиллуулах
-Вакцины үйлдвэрийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэсэн вакцин хэрэглэх
-Түүхий эдийн урамшууллын журамд өөрчлөлт оруулах
-Малын үүлдэр угсааг сайжруулах замаар үр ашгийг сайжруулах
Орон нутагт үйлдвэр байгуулах
-Биржийн арилжааг орон нутагт хөгжүүлэх
-Малчдыг бүлэг хоршооны зохион байгуулалтад оруулах
-Малчдын өргөөтэй болох сургалт зөвлөгөөнд идэвхитэй хамрагдах
-Бэлчээрийн даац, орон нутгийн онцлогт тохирсон үүлдэр омгийн мал сүргийг өсгөх зэрэгт зөвлөгөөнд оролцогчид санал нэгдлээ.

Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох мэргэжлийн хүмүүс бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож зөвлөгөөнийг илүү үр дүнтэй ач холбогдолтой болгосон байна.

Мөн энэ үеэр буянт мал сүргээ таван төрлөөр нь өсгөж яваа малчид иргэд төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд одон медалиар шагнуулснаас гадна 15 сумын малчдын төлөөллийг Солонгос улсад аялуулах эрхийн бичгийг гардууллаа.

“Малчдын зөвлөгөөн-2017” 2017-12-01