Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны бодлогыг орон нутагт хэрэгжүүлж, тодорхой үр дүнг гаргах зорилготой ажиллаж байна. Энэхүү зорилгын хүрээнд ХХААХҮЯ-аас Өмнөговь аймагт 15 шинэ мотоциклийг шийдэж 15 сумын мал эмнэлэг үржлийн тасгийнханд өнөөдөр гардуулан өглөө.