Орон нутагт зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, сурталчилах, бизнес эрхлэгчдийн зах зээлийг өргөжүүлэх зорилгоор “Говь фестиваль-2015” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж өнөөдөр дүнгээ гаргалаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд 150 гаруй аж ахуйн нэгж, 145 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцсон бөгөөд нийт 13 сум, Хөвсгөл, Архангай, Дундговь аймаг болон Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид оролцсон байна. Үзэсгэлэн худалдаанд 128 сая төгрөгний бүтээгдэхүүнтэй оролцож 55,6 сая төгрөгний бүтээгдэхүүний борлуулалт хийгдлээ. “Говь фестиваль-2015” үзэсгэлэн худалдаа амжилттай өндөрлөж 11 номинацын эзэд тодорсон байна.
Үүнд:
1.Шилдэгийн шилдэг Гран При – Гурвантэс сумын ээзгийтэй тос С.Наранчимэг
2. Хамгийн зохион байгуулалттай сум- Ханхонгор сум
3.Газар тариалан- Цогтцэций сум Г.Дамчий
4.Шилдэг цагаан идээ- Номгон сум С.Алтантуяа
5.Шилдэг маркетинктай бизнес эрхлэгч-Ханхонгор сум “Говийн уугуул нүүдэлчдийн ина” групп
6.Шилдэг үйлдвэрлэгч- Манлай сум “Уран бат холбоо” гутлын үйлдвэрлэл
7.Барилга , гэр ахуйн шилдэг бүтээгдэхүүн- Цогт-цэций сум
8.Шилдэг хоршоо, нөхөрлөл,бүлэг-Баяндалай сум “Тод өөдлөх” ХХК
9. Хүнсний шилдэг бүтээгдхүүн – Даланзадгад сум “Их говийн Батаар” ХХК-ны “Хөмүүлтэй гоймон”
10.Шилдэг гар урлал-Баян-овоо сум Б.Гэрэлтуяа
11.Шилдэг оёдол-Даланзадгад сум “Хүрмэн цех”