Өмнөговь аймгийн 61 өрхийн 43433 тоо толгой мал сүрэг Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн нутагт оторлож байна. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч Х.Батболд, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Т.Батжаргал нараар ахлуулсан 4 ажлын хэсэг өөр аймагт оторлож яваа 61 өрх айлуудаа эргэхээр замдаа гарлаа. Хүн, малын эмч нар үзлэг хийнэ. Мөн малчдад хэрэгцээт зарим эд зүйлсийг өгөх юм.