Манай аймагт малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх хаврын вакцинжуулалтын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар вакцинжуулалтын ажил эхлэлээ.
Малын гоц халдварт шүлхий өвчний голомт үүссэн Манлай, Цогтцэций сумдын өвчний гаралт тархалтыг хяналтандаа авч хорио цээрийн дэглэмийг цуцлан хязгаарлалтын дэглэмд шилжүүлсэн ба вакцинжуулалтын арга хэмжээг эрсдэлтэй бүсийн мэдрэмтгий мал сүргийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Манлай, Ханбогд, Цогтцэций, Цогт-Овоо сумдын болон дээрх сумдууд, Дундговь аймгийн нутгийн эрсдэлтэй бүст байгаа айл өрхийг хамруулан нийт давтан болон нэг удаагийн тунгаар 31704 толгой үхэр, 656051 толгой бог, бүгд 687755 толгой малыг вакцинжуулахаар төлөвлөн 360,0 мянган тун вакциныг хуваарилан сумдын МЭҮТасагтай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажиллаж байна. Вакцинжуулалтын арга хэмжээнд Мандал-Овоо, Ханхонгор, Даланзадгад сумдын үхэр сүргийг нэмж хамруулахаар тооцон ажиллаж байна.