Малын үржил шим, үүлдэр угсааг сайжруулах, таваарлаг мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны “Малчин” хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Л.Энхболдын дэмжлэгээр сарлаг бүхий сумдын малчдад сарлаг сүргээ өсгөн үржүүлэх, сүргийн бүтцийг сайжруулах, тоо толгойг нэмэгдүүлэх, сааль сүү бэлтгэхэд зориулан хангайн 5 аймгаас сарлагийн бухан бяруу нутагшуулахаар ирүүллээ.
Сарлаг бүхий сумдын малчдад Засаг даргын орлогч Х.Батболд, ХХААГ-ын дарга Т.Батжаргал нар өнөөдөр гардуулан өглөө.