Home / Мэдээлэл / ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАВАРЖИЛТЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

 

Хаваржилт: Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6108 малчин өрхөд 3,0 сая гаруй толгой мал хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 20% ногоотой, 30% дунд зэрэг, 50% тааруу, 5 сар гарсаар төвийн бүсийн сумдаар бага зэргийн бороо орсон. Нутгийн баруун, хойд хэсгээр бэлчээр хүрэлцээтэй, Цогт-овоо, Манлай, Ханбогд, Цогтцэций сумын нийт нутгаар, Хүрмэн сумын өмнөд хэсгээр бэлчээр хүрэлцээгүй, бусад нутгаар дунд зэрэг байна. Тал газраа бэлчээр муудсанаас голчлон уул, хяр, гол говио бараадаж малаа бэлчээрлүүлж байна. Аймгийн нийт нутгаар таана, говийн хялгана ургаж эхэлсэн.

Мал төллөлт: Оны эхний төллөвөл зохих 1 169 537 хээлтэгч төллөхөөс 5 сарын 13-ны байдлаар 41.3% нь буюу 483 024 хээлтэгч төллөсөн үүнээс ингэ 20247, гүү 3407, үнээ 2922, эм хонь 158073, эм ямаа 298 375 төллөж, гарсан төл 100 хувь бойжиж байна. Бойжиж буй төл ботго 20247, унага 3407, тугал 2922, хурга 158089, ишиг 298 840, нийт 484 116 төл байна. Ямаа ихэрлэлт ихтэй байна.

Малын хорогдол: Том малын зүй бусын хорогдол 1774 үүнээс тэмээ 22, адуу 22, үхэр 6, хонь 306, ямаа 1418 байна. Өвчнөөр 11 тэмээ, 7 хонь, 13 ямаа хорогдсон байна.

Нөөцийн мах: Нөөцийн мах борлуулах ажилд 2 аж ахуйн нэгж шалгаран, гэрээ байгуулан 100 тн махны нөөц бүрдүүлсэн. Үүнээс 49 тн махны борлуулалтанд хийсэн. Хансайхан говь ХХК 19.0 тн хонь, ямааны мах, Даланбулаг ХХК 30.0 тн хонь, ямаа, үхрийн мах борлуулсан.

Хүнсний хангамж: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийн судалгааг 7 хоног бүр 12 нэр төрлийн бүтээгдэхүүнээр гаргаж байна. Өнөөдрийн байдлаар мах 38 хоног, гурил, будаа тус бүр 20 хоногийн нөөцтэй байна. Жижиг дунд үйлдвэрлэл: Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталсны дагуу хөнгөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг 2020 оны 4 дэгээр сарын 20-ны 8 цаг 30 минутаас эхлэн 2020 оны 5 дугаар сарын 19-ны 17 цаг 30 минут хүртэл зарлагдсан. Тухайн төслийн мэдээллийг 350 гаруй иргэн аж ахуйн нэгжид утсаар болон биечлэн хүргэсэн. ХХААГазрын сайтаар дамжуулан мэдээлж ажиллаж байна. Хаврын тариалалт: Аймгийн хэмжээнд 291,5 га тариалалт хийхээр төлөвлөж, тариалалт 30 хувьтай. Аймгийн хэмжээнд 8 төрлийн 9000 ширхэг хүнсний ногооны үрслэгээ бойжуулан тариаланчдад 70% хөнгөлттэй үнээр олгосон. Мөн 3 төрлийн хүнсний ногооны үрийг 15 суманд хуваарилж олгосон.

 
Share this page