Home / Тайлан

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

                                                                            2017.06.02

НЭГ.  НИЙТ АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ:                                                                                                    

 

Гэрээнд тусгагдсан нийт

арга хэмжээ,   тэдгээрийн шалгуур

үзүүлэлт (тоо, чанар, хугацаа, хүрэх

үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл

(тоо, чанар, хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)

Тухайн нийт арга хэмжээний биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захирагчийн өгсөн үнэлгээ /0-30/
1 2 3
НИЙТ АРГА ХЭМЖЭЭ
“Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх” гэсэн байгууллагын стратегийн зорилтын  хангах ажлын хүрээнд
1.1 “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд
Арга хэмжээ: 1.1.1 Стратегийн хүнс- мах, сүү, гурилаар тогтвортой хангах, улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах талаар  аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах

Хүрэх түвшин: Стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд зоорь, агуулах бүхий хүнсний сүлжээнд хамаарах аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан байх

Тоо:   100 дээш тн махыг 2 дээш ААНэгж нөөцлөх

Чанар:   Төв суурингийн хүн амын хаврын махны хэрэгцээг хангасан байна.

Хугацаа:  11 сард

Ажил үйлчилгээ:  Стратегийн хүнсний хангамжийг тогтворжуулах Даланзадгад сумын хэрэглэгчдийн хаврын махны хэрэгцээг, үнийг тогтворжуулах зорилгоор хувийн хэвшлийн аж ахуй нэгжтэй хамтран 40 тн махны нөөц бүрдүүлж 3 дугаар сарын 15 –аас худалдаалж эхэлсэн. Нөөцийн махны борлуулалт одоогоор 85 хувьтай зах зээлийн үнээс 1200-2000 төгрөгөөр хямд худалдаалагдаж байна.

Тоо хэмжээ:  40тн

Чанар: зах зээлийн үнээс 1200-2000 төгрөгөөр хямд худалдаалагдаж байна

Хугацаа:  3 сард

13,5
Арга хэмжээ: 1.1.2 “Мах, сүүний анхдугаар аян”-ыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах

Тоо: 1

Чанар:  хүн амын мах, сүүний хэрэгцээг тогтвортой хангах  бололцоотой болно.

Хугацаа:  3 сард

Хүрэх түвшин: Төлөвлөгөөг орон нутгийн онцлогт тохируулан баталж хэрэгжүүлж эхэлсэн байх, явц үр дүнгийн тайланг ХХААХҮЯ-нд хүргүүлэх

Ажил үйлчилгээ:  Засгийн газрын 212-дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”-ны төлөвлөгөөний төслийг боловсруулж бусад албадаас саналыг нэгтгэхээр хүргүүлсэн байна.

Тоо хэмжээ: 1

Чанар: төлөвлөгөөний төслийг боловсруулсан санал авах шатандаа явж байна

Хугацаа: 9 сард

11
Арга хэмжээ: 1.1.3 “Сав баглаа боодол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  “Хөх сав, канистергүй аймаг,  сум” хөдөлгөөнийг тухайн орон нутагтаа өрнүүлэх

Тоо: 1

Чанар: Хүнсний сав, баглаа боодлын талаар зөвлөмж, уриалга гаргаж, мэдээлэл өгсөнөөр иргэдийн   энэ талын мэдлэг сайжирна.

Хугацаа: Жилдээ

Хүрэх түвшин: “Сав баглаа боодол хөтөлбөрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлсэн байх, хуванцар савны эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний

талаарх мэдлэг бүхий хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн

байх

Ажил үйлчилгээ: “Хөх сав, канистргүй” аймаг сум болцгооё уриалга, зөвлөмжийг боловсруулан сумдад хүргүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байна.

Тоо хэмжээ: 1

Чанар: Уриалга, зөвлөмжийг сумдад хүргүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан

Хугацаа:  Жилдээ

 

4,5
Арга хэмжээ: 1.1.4 Орон нутгийн  төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг болон төрийн бусад байгууллагын хэрэгцээнд дотоодын хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд давуу эрхтэйгээр худалдан авах  ажлыг зохион байгуулах

Тоо:    Төрийн байгууллагууд, Сургууль, цэцэрлэгийн 30-50%-ийг хувийг дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнээр хангах

Чанар: Хүнсний сүлжээ бүхий дэлгүүр, цехүүд хадгалалт, тээвэрлэлтийн стандартыг бүрэн хангагдана.

Хугацаа: Жилдээ

Хүрэх түвшин: Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг болон төрийн бусад байгууллагын хэрэгцээний хүнсний 30-50%-ийг хувийг дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнээр хангасан байна

Ажил үйлчилгээ: “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг эмнэлэг, дотуур байрны хүнсний хэрэгцээг орон нутагт үйлдвэрлэсэн мах, сүү, гурилан бүтээгдэхүүнээр 60 хүртэл хувийг хангаж төрийн байгууллагуудын хүнсний хэрэгцээг тогтворжуулж орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллаж сургууль, цэцэрлэг эмнэлгийн хүнсний хэрэгцээнд орон нутгийн нийт 28 аж ахуй нэгж ханган нийлүүлэлт хийж байна.

Тоо хэмжээ: цэцэрлэг эмнэлэг, дотуур байрны хүнсний хэрэгцээг орон нутагт үйлдвэрлэсэн мах, сүү, гурилан бүтээгдэхүүнээр 60 хүртэл хувийг хангаж байна.

Чанар: Хүнсний сүлжээ бүхий дэлгүүр, цехүүд хадгалалт, тээвэрлэлтийн стандартыг бүрэн хангаж байна.

Хугацаа:  Жилдээ

9
Арга хэмжээ: 1.1.5  Орон нутаг дахь хүнсний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн цахим санг бий болгох ажлыг эхлүүлэх

Тоо: 15 сум

Чанар:    Нэгдсэн мэдээллийн сантай болно.

Хугацаа:  2,3-р  сард

Хүрэх түвшин: Хүнсний үйлдвэрүүдийн хүчин чадал, ашиглалт, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний түүхий эдийн нөөцийн  судалгааг сум тус бүрээр гаргаж нэгтгэсэн байх

Ажил үйлчилгээ: ХХААХҮЯ-аас ХАБ-ын бүртгэл мэдэээллийн нэгдсэн санг бий  болгох аргачлал боловсруулж программчилах тухай зөвлөх үйлчилгээний тендерийг 5 дугаар сард зарлагдсан. Орон нутагт одоогоор хийгдсэн ажил байхгүй.

Тоо хэмжээ:

Чанар: Улсын нэгдсэн мэдээллийн сан бий болно

Хугацаа:  2,3

3
Арга хэмжээ: 1.1.6 Органик хүнсний тухай хуулийг сурталчлах, Органик хүнс үйлдвэрлэлд шилжих үндсэн зарчим, арга технологийн талаар ХАА-н анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч-малчид, тариаланчдад мэдлэг олгох ажлыг зохион байгуулах

Тоо: 1-2 удаа

Чанар: Хүн амын сүүний  зохистой хэрэглээ, хангамж сайжирна.

Хугацаа: 2,10 сард

Хүрэх түвшин: Органик хүнс үйлдвэрлэлд шилжих үндсэн зарчим, арга технологийн талаар ХАА-н анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч-малчид, тариаланчдын дунд сургалт, сурталчилгааг хийсэн байх

Ажил үйлчилгээ: Даланзадгад сумын “Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-д сумын 60 гаруй тариалан эрхлэгчдийн төлөөлөл оролцсон оролцогчдод “Худалдааны тухай” хууль, “Дэмпингийн тухай” хууль, “Органик хүнсний тухай хууль”, органик хүнсний үйлдвэрлэлд шилжих зарчим арга зүйн зөвлөгөөг өгч органик хүнсний сургалтыг зохион байгуулж, мөн  хуулийг дагалдан гарсан журмууд,  аргачлалыг  танилцуулж  журмын төсөлд санал хэлэлцүүлж, хэлэлцүүлэгээс гарсан саналыг ХХААЯамны ХБХЗГазарт хүргүүлсэн.

Тоо хэмжээ: 1

Чанар:  Хүн амын сүүний  зохистой хэрэглээ, хангамж сайжирч байна

Хугацаа:  3-р сард

9
Арга хэмжээ: 1.1.7 Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, улсын байцаагчийн дүгнэлт, санал гаргуулан, ХХААХҮЯ-нд хүргүүлэх

Тоо:  4 удаа

Чанар:  Хуулийн хэрэгжилт хангагдана.

Хугацаа:  Улирал бүр

Хүрэх түвшин: Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд улсын байцаагчийн дүгнэлт, санал гаргуулсан байх

Ажил үйлчилгээ: Аймгийн Засаг даргын 2017 оны 01  тоот  захирамжаар ХХБТХ-ийн даргаар ахлуулсан МХГ,СХХ, Татварын хэлтэс, ОБГ, ХХААГ -ын хамтарсан ажлыг хэсэг байгуулагдан “Говийн өндөр” ХХК-ны согтууруулах ундаа үйлдвэрлэх  үйл ажиллагаанд хяналт хийж МХГ-ын байцаагчийн дүгнэлт гаргуулан ХХААЯамны ХБХЗГазарт  хүргүүлсэн.

Тоо хэмжээ: 1

Чанар:  Хуулийн хэрэгжилт хангагдаж байна

Хугацаа:  1-р улиралд

15
Мал аж ахуйн салбарын чиглэлээр
1.2“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд
Арга хэмжээ: 1.2.1 Мал аж ахуйн салбарын чиглэлээр шинээр гарсан хууль, тогтоомж, шийдвэрийг мал бүхий иргэдэд сурталчлах.

Тоо: 1 доошгүй удаа  15 суманд

Чанар: Бүх   сумдын малчид  шинээр гарсан хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй болно.

Хугацаа:   Жилдээ

Хүрэх түвшин: 15 суманд Мал аж ахуйн салбарын чиглэлээр шинээр гарсан хууль, тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх талаар сургалт, сурталчилгаа хийгдсэн байна.

Ажил үйлчилгээ:  Улсын их хурлын гишүүн Л.Энхболдын санаачлагаар тэргүүний малчдын аймгийн зөвлөгөөнийг 1-р улиралд зохион байгуулсан. Уг арга хэмжээнд 15 сумын 300 малчин оролцсон. “Улсын малчдын зөвлөгөөн” 5-р сарын 26-27-нд төрийн ордонд болсон ба 15 сумын төлөөлөл 29 малчин оролцсон. Арьс шир, ноосны урамшууллын талаар мэдээллийг 127 өрхөд өгсөн.

Тоо хэмжээ:

Чанар: Малчдын аймгийн зөвлөгөөнөөс зөвлөмж гарсан. Бүх малчдад урамшууллын мэдээллийг хүргэсэн ба аймгийн хэмжээнд 2931 малчин өрх хамрагдсан.

Хугацаа:  Жилдээ

15
Арга хэмжээ: 1.2.2 Мал аж ахуйн салбарын  өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангуулах

Тоо:   сар, улирал бүр

Чанар: МАА-н салбарын чиглэлээр шинээр гарсан хууль, тогтоомжийн талаар малчид, иргэд мэдээлэлтэй болж, өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө, албан даалгаварын биелэлт хангагдана.

Хугацаа:   2,3 дугаар улиралд

Хүрэх түвшин: Мал аж ахуйн салбарын 2017-2018  оны өвөлжилтийн  бэлтгэл бүрэн хангасан байна.

Ажил үйлчилгээ: Хугацаа болоогүй

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

 

0
Арга хэмжээ: 1.2.3 Шинээр баталгаажсан үүлдэр, омгийн малын үржлийн ажлын стратегийг боловсруулж батлуулах, генийн санд үрийг хадгалуулах

Тоо:   3 үүлдрийн малд , 4 удаа

Чанар: Үүлдрийг  баталгаажуулж,  үржлийн ажлыг мэргэжлийн түвшинд хийнэ.

Хугацаа:    3,4 10,11 сард

Хүрэх түвшин: Барга үүлдрийн болон Буриад омгийн хонины 5-10 жилийн хугацаанд явуулах үржлийн ажлын бүдүүвч, төлөвлөгөөг ХХААХҮСайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан байна.        /улс, аймаг, сум, зохион бүтээгчийн түвшинд/

Ажил үйлчилгээ: Өмнөговь аймгагт үндсэн сүрэг нь үржүүлэгддэг Говь гурван сайхан ямаа, Галбын говийн тэмээ, Ханын хэцийн хүрэн тэмээний үржлийн стратеги төлөвлөгөөг боловсруулан батлуулах ажлын хэсгийн ХХААГ-ын даргын тушаалаар байгуулсан ба суурь судалгааны ажлууд 4-р сарын 27-оос эхэлж 6-р сарын 2-ны байдлаар 50%-тай явагдаж байна.

Тоо хэмжээ: 3

Чанар: Батлагдсан 3 үүлдрийн малын үржлийн дунд хугацааны үржлийн стратеги төлөвлөгөө батлагдана.

Хугацаа:  12-р сард

13
Арга хэмжээ: 1.2.4 Төрийн болон орон нутгийн өмчит цөм сүргийн аж ахуйн өмчлөлийн асуудлыг холбогдох газруудтай хамтран шийдвэрлэх, санал тусгах

Тоо:    1

Чанар:   цөм сүргийн аж ахуйн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж, үйл ажиллагааг жигдрүүлсэн байх.

Хугацаа:   1 сард

Хүрэх түвшин: Төрийн болон орон нутгийн өмчит цөм сүргийн үржлийн аж ахуйн үйл ажиллагаа жигдэрсэн байна.

Ажил үйлчилгээ: Цөм сүргийн үржлийн төвийн хөрөнгө МУСҮТ-д шилжсэн ба Өмнөговь нэгжийн хөрөнгийг нэгжийн менежерт хүлээлгэн өгч ХХААГ дээр өрөө гарган өгч цөм сүргийн үйл ажиллагаа, ангилалт дээр хамтран ажиллаж байна. Манай аймгийн хувь орон нутгийн өмчид авах хүсэлтийг тавьсан ч шийдвэрлэгдээгүй.

Тоо хэмжээ: 1

Чанар: Өмнөговь хариуцсан нэгжтэй болсон ХХААГ-тай хамтран ажиллаж байна.

Хугацаа: 1 сард

8,5
Арга хэмжээ: 1.2.5 Малыг бүртгэлжүүлэх мэдээлийн нэдсэн санд оруулах ажлын үр дүнгээр сумын Засаг дарга, бүртгэл мэдээлэл хариуцсан ажилтны  ажлыг дүгнэх

Тоо:  15 сум

Чанар:    Мал сүргийг бүртгэлжүүлэх ажил эрчимжсэн байх.

Хугацаа:  6,8 сард

Хүрэх түвшин: 2016 онд ээмэгжүүлэлтэнд хамруулж, мэдээллийн санд оруулаагүй байгаа малын мэдээллийг бүртгэл мэдээллийн санд нэгдсэн санд оруулж орлого, зарлага шилжилт хөдөлгөөний бүртгэл хийсэн байна.

Ажил үйлчилгээ: Мал сүргийг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсан санд оруулах ажил 2011 оноос эхэлсэн ба өнгөрсөн хугацаанд ХХААХҮЯам, Интерактив ХХК хамтран орорн нутагт 3, Улаанбаатар хотод 1, нийт 4 удаагийн сургалтыг аймаг сумдын бүртгэл хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулсан. “Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай” журмын дагуу орон нутагт зохион байгуулан ажиллаж байна.  ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн мал сүргийг мэдээллийн санд оруулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

Тоо хэмжээ: одоогийн байдлаар 84,5 мянган толгой малыг ялган тэмдэглэж, 74.3 мянган толгой малыг Малын үндэсний бүртгэл мэдээллийн санд оруулсан байна. 2017  онд орон нутгийн төсвөөр 8000 ямаа, 1000 тэмээний ялган тэмдэглэх хэрэгслийг журмын дагуу захиалан авч Мандал-Овоо, Булган, Сэврэй, Ханбогд сумдын тэмээ, ямаанд хийгээд байна.

Чанар: ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн мал сүргийг мэдээллийн санд оруулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

Хугацаа:  1, 2 дугаар улирал

15
Арга хэмжээ: 1.2.6  Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого, хууль, тогтоомж, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хангах, ажлыг орон нутагт зохион байгуулах.

Тоо:  1

Чанар: Аймгийн түвшинд мал эмнэлгийн тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт нь олон улсын жишигт нийцсэн байна.

Хугацаа:  2 сард

Хүрэх түвшин: Мал эмнэлгийн бүтэц орон тоог шинэчлэн баталж ажлыг жигдрүүлсэн байна.

Ажил үйлчилгээ: Улсын зөвлөгөөнд 830 гаруй төлөөлөгч 21 аймгаас ирж оролцсон. Төлөөлөгчдөд улсын аварга малчин 60, аймаг сумын аварга малчин 180 гаруй оролцов. Зөвлөгөөнд аймгаа төлөөлөн 15 сумын 29 төлөөлөгч оролцсон ба  улсын аварга малчин 3, аймгийн аварга малчин 7 сумын аварга малчин 5 оролцсон.
Улсын малчдын нэгдсэн зөвлөгөөний үеэр хоер хуулийн төслийн байнгын хорооны хэлэлцүүлэгт аймгийн малчдын төлөөлөл Цогт-Овоо сумын малчин Мөнхтөр, Сэврэй сумын МЭҮТ-ын дарга П.Отгон нар оролцож саналаа оруулсан.

Тоо хэмжээ:1

Чанар: Улсын малчдын нэгдсэн зөвлөгөөний үеэр хоер хуулийн төслийн байнгын хорооны хэлэлцүүлэгт аймгийн малчдын төлөөлөл оролцож саналаа оруулсан

Хугацаа: 5 сард

7,5
Арга хэмжээ: 1.2.7  “Шилмэл малын үзэсгэлэн худалдаа”, “Сарлагийн баяр-2017”, “Аварга адуучин-2017” зэрэг  зохион байгуулах

Тоо:  3 арга хэмжээ

Чанар:   Малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг нээж малчдыг орлогыг нэмэгдүүлэх

Хугацаа:   5,7, 9 сард

Хүрэх түвшин: Уламжлалт 3 төрлийн  арга хэмжээг бүрэн зохион байгуулсан байна.

Ажил үйлчилгээ:Сайханы сарлаг-2017” арга хэмжээг Ёлын аманд зохион байгуулж, Баяндалай, Булган, Ханхонгор, Хүрмэн, Номгон, Даланзадгад сумын 22 сарлагчин өрх сарлаг үхрээ цуглуулан 584 сарлаг ирж оролцлоо. “Аймгийн аварга адуучин”, “Шилмэл малын үзэсгэлэн-2017” арга хэмжээнүүд хугацаа болоогүй.

Тоо хэмжээ: 1

Чанар:  Оролцсон сарлаг бүрт 5000 төгрөгний мөнгөн урамшуулал олгосон. Сарлагын баярын үеэр буухиа тэмцээн, сарлагын уралдаан, сарлагийн шилмэл үнээ, бух шалгаруулсан.

Хугацаа:  5 сард

9
Арга хэмжээ: 1.2.8 Бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулж, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх зорилгоор аймаг, сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг боловсруулж  хэрэгжилтийг хангах.

Тоо:   15 сумын

Чанар:  бэлчээрийн ашиглалт сайжирч, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх боломжийг бүрдүүлнэ.

Хугацаа:  1,2-р улиралд

Хүрэх түвшин: Үйл ажиллагааны хэрэгжилтээр

Ажил үйлчилгээ:  Бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр манай аймгийн 5 суманд Ногоон алт хөтөлбөр, 4 суманд Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн Бэлчээр эрдэнэ төсөл хэрэгжихээр ажлын танилцуулгаа хийж, 5 сумын 100 гаруй хүн оролцон зөвлөгөөн зохион байгуулсан.

Тоо хэмжээ: 9 сум

Чанар: Малчид бүлгийн зохион байгуулалтанд орж, бэлчээрээ сэлгэх, өнжөөх, амраах, нөхөн сэргээх арга барил, мэдлэг мэдээлэлтэй болсон.

Хугацаа:  5 сард

15
Арга хэмжээ: 1.2.9 2010 онд улсын төсвийн хөрөнгөөр малжуулсан хөрөнгийн эргэн төвлөрүүлэлтийн тайлан , мэдээ ирүүлэх

Тоо:    1 удаа

Чанар:    Малжуулах төслийг хэрэгжилт, үр дүн тодорхой болж, цаашид төслийг илүү үр ашигтай хэрэгжүүлэх бололцоотой болно.

Хугацаа:   5 сард

Хүрэх түвшин: 2016 оны  байдлаар малжуулах ажлын тайланг 12 сарын 2017 оны 6-р сарын 1 ний дотор ирүүлэх

Ажил үйлчилгээ: 2010 онд улсын иөсвийн 45,9 сая төгрөгөөр малжуулах төсөл хэрэгжсэн Номгон, Мандал-Овоо, Цогт-Овоо сумдад албан бичиг хүргүүлсэн ба хагас жилийн малын тооны дараа тайланг нэгтгэн хүргүүлнэ.

Тоо хэмжээ: 1

Чанар: Малжуулах төслийн 2015 оны тайлангаар төсөл амжилттай хэрэгжиж байна.

Хугацаа:  6-р сард

12,5
Арга хэмжээ: 1.2.10 Үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгч, цөм сүргийн малд үзлэг ангилалт хийж анги, чанарыг тогтоох, Дутагдаж байгаа хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавих, баталгаажуулах ажлыг зохион байгуулах.

Тоо:  5000 толгойгоос дээш бог мал

Чанар:    Хээлтүүлэгчийн тохироо бүрдсэн байна. цөм сүргийн анги чанар тогтоогдсон байна.

Хугацаа:    2,3-р улиралд сард

Хүрэх түвшин: Аймгийн хэмжээнд 5000  толгойгоос дээш бог малд үзлэг ангилалт хийсэн байна.

Ажил үйлчилгээ:  Улсын төсвийн 10.0 сая төгрөгөөр ГГС үүлдрийн ямаанд хувьсын ангилалт хийхээр гэрээ байгуулсан. Баяндалай, Булган, Сэврэй сумдын 10000 ямаанд ангилалт хийнэ. “Шилмэл сүрэг” төслийн хүрээнд 15619 ямаа 930 тэмээнд ангилалт хийсэн.

Тоо хэмжээ: 25619 ямаа, 930 тэмээ

Чанар: Цөм сүргийн малын ээмэглэн бүртгэлжүүлсэн. Өсвөр хээлтүүлэгч бойжуулах боломжтой өрхөд гэрчилгээ олгон.

Хугацаа:  4-11 сар

 

12
Арга хэмжээ: 1.2.11 Бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид  ялган төвлөрүүлсэн сумыг шалгаруулж үр дүнг тооцох.

Тоо:   1 дээш сумыг

Чанар:   Мал хээлтүүлгийн ажил хугацаанлаа чанартай хийгдэнэ

Хугацаа:    жилдээ

Хүрэх түвшин: Бог малын хээлтүүлэгчийг  90- 100% хувь мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид  ялган төвлөрүүлсэн сумыг шалгаруулж үр дүнг тооцсон байна.

Ажил үйлчилгээ:  Бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус үед ялган суурилах үлгэрчилсэн журмыг боловсруулан батлуулж сумдад хүргүүлсэн. Сэврэй, Ханхонгор сумд суурийн маллах өвөлжөөгөө олсон.

Тоо хэмжээ: 2

Чанар: Малын чанар сайжрах, хэнз давжаа төл гарахгүй, малын зүй бус хорогдол багасна.

Хугацаа:  3-10 сар

15
Арга хэмжээ: 1.2.12 Тоо толгой нь цөөрч буй үүлдэр омгийн малыг үржүүлж буй иргэн,  ААНэгжийг  дэмжсэн арга хэмээг зохион байгуулах

Тоо:  2 дээш иргэн, ААНэгжийг дэмжих

Чанар:    Тоо толгой нь цөөрч буй үүлдэр омгийн малыг үржүүлж буй иргэн ААНэгжийн үйл ажиллагаа сайжирна.

Хугацаа:    Жилдээ

Хүрэх түвшин: 2 дээш иргэн ААНэгжид дэмжлэг үзүүлсэн байна.

Ажил үйлчилгээ: Сайханы сарлаг 2017 арга хэмжээг Ёлын аманд зохион байгуулж, Баяндалай, Булган, Ханхонгор, Хүрмэн, Номгон, Даланзадгад сумын 22 сарлагчин өрх сарлаг үхрээ цуглуулан 584 сарлаг ирж оролцлоо. 2015, 2016 онд “Төлөөр өссөн тэмээ дутамд мөнгөн урамшуулал олгох журам”-ын шаардлага хангасан малчдын материалыг сумдаас авсан.

Тоо хэмжээ:

Чанар:  Оролцсон сарлаг бүрт 5000 төгрөгний мөнгөн урамшуулал олгосон. Сарлагын баярын үеэр буухиа тэмцээн, сарлагын уралдаан, сарлагийн шилмэл үнээ, бух шалгаруулсан. Төлөөр өссөн тэмээний урамшууллыг малчдад олгон.

Хугацаа:  5 сард

10
Арга хэмжээ: 1.2.13 Бод, бог малын ангилагч- шинжээч бэлтгэх сургалтанд мэргэжилтнүүдийг хамруулах

Тоо: 15 дээш

Чанар:   Сум бүр Бод, бог малын ангилагч- шинжээч мэргэжилтэнтэй болно.

Хугацаа:    2,3-р улиралд

Хүрэх түвшин: Сум бүрээс 1 доошгүй мэргэжилтнийг сургалтанд хамруулсан байна.

Ажил үйлчилгээ: МЭҮГ, ХААИС-тай хамтран 4-р сард зохион байгуулсан бог малын ангилагч шинжээч мэргэжилтэн бэлтгэх сургалтанд Манлай, Даланзадгад, Ноён сумдын мэргэжилтнүүд хамрагдсан.

Тоо хэмжээ: 4

Чанар: Сургалтанд хамрагдан үнэмлэхтэй болсон

Хугацаа:  4 сард 14 хоног

12,5
Арга хэмжээ: 1.2.14 Үржилд ашиглаж буй буханд үзлэг, ангилалт явуулж стандартын шаардлага хангасан бухыг ялган төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо:  200 дээш буханд

Чанар:   Үхэр сүргийн ашиг шимийг сайжруулах, эрүүлжүүлэх боломж бүрдэнэ

Хугацаа:     4,5 сард

Хүрэх түвшин: Аймгийн хэмжээнд үржилд ашиглаж буй нийт бухны анги чанарыг тогтоож, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, хяналтанд авсан байна.

Ажил үйлчилгээ: Сумдын МЭҮТасаг, МЭҮҮНэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулан ажилладаг ба тус гэрээнд тусган ажиллаж байна.

Тоо хэмжээ: Манай аймаг нийт 22,1 мян.тол үхэртэй, үүнээс 3,65 мян.тол хээлтүүлэгч тоолуулсан байдаг. Одоогийн байдлаар 5965 үхэр бүртгэгдсэн ба үүнээс 93 үржлийн бух малын бүртгэлийн нэгдсэн санд бүртгэгдээд байна.

Чанар: нийт үхэр сүргийн 27%, хээлтүүлэгчийн 2,5%-ийг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулсан дүнтэй байна.

Хугацаа:  1, 2 дугаар улирал

10,5
Газар тариалангийн салбарын чиглэлээр
1.3.Газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд
Арга хэмжээ: 1.3.1  Аймгийн тариалангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангах, үр тариа, малын тэжээл, тосны ургамал, төмс, хүнсний ногоо тариалах

Тоо:   Тариалах талбай 230,5 га, Хураан авах ургац 2256 тн

Чанар:   Нэгжийн ургацыг нэмэгдүүлж, авах ургацын хэмжээ 2016 оныхоос өссөн байна

Хугацаа:  5,6-9,10 сард

Хүрэх түвшин: Тариалах талбай 230,5 га

Малын тэжээл 40 га

Төмс 248 га

Хүнсний ногоо 85 га тус тус тарих.  Ургацын хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Ажил үйлчилгээ: Аймгийн хэмжээний тариалангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар батлуулан 15 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт хүргүүлсэн бөгөөд газар тариалан хариуцсан мэргэжилтэний гурвалсан гэрээнд тусгаж өгсөн.

Тариалалт хийсэн талбай аймгийн хэмжээнд 136,6 га, үүнээс төмс 61,2 гад, хүнсний ногоо 33,8 гад, тэжээлийн ургамал 25,1 гад тус тус тариалсан байна.

Тоо хэмжээ: тариалсан талбай 136,6 га

Чанар: үр дүн гарах хугацаа болоогүй

Хугацаа: 5,6-р сар

 

10,5
Арга хэмжээ: 1.3.2  Дөрвөн улиралын хүлэмж, зоорийн аж ахуйг эрхлэх хүсэлтэй иргэн, ААНэгжийг бодлогоор дэмжин хамтран ажиллах.

Тоо:   5 дээш иргэн, ААНэгж

Чанар:   Хүлэмжийн тариалалт, ургацын хэмжээ нэмэгдсэн байна.

Хугацаа: 4,10 сард

Хүрэх түвшин: Хүлэмжийг ААхуй эрхлэгч иргэн, ААНэгжид дэмжлэг үзүүлсэн байна.

Ажил үйлчилгээ: Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр Оюу хүлэмж төслийг хэрэгжүүлж 2016 онд зуны 50 хүлэмжийг газар тариалан эрхлэгчдэд 60 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон бөгөөд тус төслийг 2017 онд 9-10 сард үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм. Даланзадгад сумын 1 иргэн хувийн хөрөнгөөр 30х10 буюу 300м/кв дөрвөн улирлын хүлэмжийг барьж 1-р сард ашиглалтанд оруулан өргөст хэмх 600кг,  салатны навч 65 кг,  яншуй 6 кг, бууцай 9 кг хураан аваад байна. Тус хүлэмжинд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилалаа.

Тоо хэмжээ:  1

Чанар: үр дүн гарах хугацаа болоогүй

Хугацаа: 4

10,5
Арга хэмжээ: 1.3.3 Үр дүнтэй ажиллаж буй агропаркийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах

Тоо:   2

Чанар:  Агропаркийн үйл ажиллагаа сайжирна. Шинэ сортыг төрлийг  нэмэгдүүлнэ.

Хугацаа: 5 сард

Хүрэх түвшин: Үр дүнтэй ажиллаж буй агропаркийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах

Ажил үйлчилгээ: Агропаркийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгч байна.

20

Тоо хэмжээ:1

Чанар: үр дүн гарах болоогүй

Хугацаа: 8,9 сард

6
Арга хэмжээ: 1.3.4  Хөнгөлөлттэй зээлээр олгосон бага оврын трактор, техник, тоног төхөөрөмжийн эргэн төлөлтийг бүрдүүлэх ажлыг ТЭДС-тай хамтарч зохион байгуулах

Тоо:   2-5 иргэн, ААНэгжийг хамруулах

Чанар:   Техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж нэмэгдсэн байна.

Хугацаа: 6,10 сард

Хүрэх түвшин: Хөнгөлөлттэй зээлээр олгосон бага оврын трактор, техник, тоног төхөөрөмжийн эргэн төлөлтийг бүрдүүлэх ажлыг ТЭДС-тай хамтарч зохион байгуулах

Ажил үйлчилгээ: Хөнгөлөлттэй зээлээр олгосон бага оврын тракторын 2017 оны эргэн төлөлт хийгдсэн бөгөөд “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд 2011,2013,2015 онуудад иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгосон чацарганы суулгацны зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдэхгүй байгаа бөгөөд 2017  оны эхний хагас жилийн байдаар 4386857 төгрөг төлөгдөж 5 иргэн зээлийн эргэн төлөлт бүрэн дууссан. Зээлийн эргэн төлөлтийг дараах иргэн аж ахуй нэгжүүд төлөөгүй байна. Үүнд: Даланздагад сумын “Говийн өндөр” ХХК, “Говио ойжуулъяа”ТББ, иргэн Одсүрэн, Ханхонгор сумын ЗДТГ, иргэн М.Уранцэцэг.

Тоо хэмжээ: 5

Чанар: Техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж нэмэгдэж байна

Хугацаа: 6 сард

12,5
Арга хэмжээ: 1.3.5  Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж буй техникийн судалгаа, орон нутгийн төсвөөр техникийн шинэчлэл хийсэн мэдээ тайланг гаргаж ирүүлэх,

Тоо:   3 удаа

Чанар:   Бүх мэдээ тайланг, хугацаанда үнэн зөв гаргна

Хугацаа: 2,3 –р улиралд

Хүрэх түвшин: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж буй техникийн судалгаа, орон нутгийн төсвөөр техникийн шинэчлэл хийсэн мэдээ тайланг гаргаж ирүүлэх

Ажил үйлчилгээ: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашиглаж буй техникийн судалгааг 04 дүгээр сард ХХААХҮЯ-нд хүргүүлсэн.

Тоо хэмжээ:

Чанар: Бүх мэдээ тайланг хугацаанд нь үнэн зөв хүргүүлсэн болно

Хугацаа: 4-р сард

 

11
Арга хэмжээ: 1.3.6 Зоорийн хангамжийн бүртгэл, ариутгал, халдваргүйжилтийг хийж ургац хүлээн авах бэлтгэлийг хангасан дүнг улсын ургацын комисст ирүүлэх

Тоо:   2 дээш зоорийг шинээр байрих

Чанар:   Зооринд хадгалах ногооны хэмжээ нэмэгдэж, зоорийн чанар стандарт хангагдах

Хугацаа: 11 сард

Хүрэх түвшин: Зоорийн хангамжийн бүртгэл, ариутгал, халдваргүйжилтийг хийж ургац хүлээн авах бэлтгэлийг хангасан дүнг улсын ургацын комисст ирүүлэх

Ажил үйлчилгээ: Хугацаа болоогүй

0

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

 

0
Арга хэмжээ: 1.3.7  Тариалангийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг тариалангийн талбайн хөрсийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах, шинжилгээний дүнд үндэслэн  сайжруулах, тогтвортой хамгаалах арга хэмжээ авах зэргээр хуулийн хэрэгжилтэд  хяналт тавьж ажиллах, шинжилгээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг ирүүлэх

Тоо:   15 сумын 50 дээш ногоочдын талбайг хамруулах

Чанар:   Хөрсний бүтэц тодорхойлогдож,  тариалалтыг технологийн дагуу  хийх   боломж сайжирна.  Нэгжийн ургацын хэмжээ нэмэгдэнэ.

Хугацаа: 5,6 сард

Хүрэх түвшин: Тариалангийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг тариалангийн талбайн хөрсийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах, шинжилгээний дүнд үндэслэн  сайжруулах, тогтвортой хамгаалах арга хэмжээ авах зэргээр хуулийн хэрэгжилтэд  хяналт тавьж ажиллах,

Ажил үйлчилгээ: Тариалангийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн тариалангийн талбайн хөрсийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж аймгийн хэмжээний 50 иргэн аж ахуй нэгж хамрагдсан. Тус шинжилгээний дүнг үндэслэн мэргэжлийн байгууллагын зөвлөмж иргэн аж ахуй нэгж бүрт хүргэгдсэн бөгөөд тус зөвлөмжийн дагуу хөрсний үржил шимийг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг сумын Мал, эмнэлэг үржлийн тасгийн газар тариалан харуцсан мэргэжилтэнд үүрэг болгосон.

Тоо хэмжээ: 50 иргэн, аж ахуй нэгж

Чанар: Хөрсний бүтэц тодорхойлогдож,  тариалалтыг технологийн дагуу  хийх   боломж сайжирсан.  Нэгжийн ургацын хэмжээ нэмэгдэнэ.

Хугацаа: 4-5-р сард

 

15
Арга хэмжээ: 1.3.8  Ургамал хамгаалалтын арга хэмжээнд ашиглаж буй ургамал хамгааллын бодис, бордооны чанар, зохистой хэрэглээ, аюулгүй ажиллагааг ханган ажиллах, сургалт, семинар зохион байгуулах

Тоо:    2 дээш сургалтанд 50 хүн хамруулах

Чанар:   бордооны чанар, зохистой хэрэглээ, аюулгүй ажиллагааг ханган ажиллах талаар ногоочид мэдээлэлтэй болно.

Хугацаа: 4,7 сард

Хүрэх түвшин: Ургамал хамгаалалтын арга хэмжээнд ашиглаж буй ургамал хамгааллын бодис, бордооны чанар, зохистой хэрэглээ, аюулгүй ажиллагааг ханган ажиллах, сургалт, семинар зохион байгуулах

 

Ажил үйлчилгээ:  Ургамал хамгаалалтын арга хэмжээнд ашиглаж буй ургамал хамгааллын бодис, бордооны чанар, зохистой хэрэглээ, аюулгүй ажиллагааг ханган ажиллах талаар зөвлөмж бичиж байгаа бөгөөд зөвлөмжийг агропорк сургалтын төв болон сумын Мал, эмнэлэг үржлийн тасгаар дамжуулан газар тариалан эрхлэгч иргэдэд хүргүүлнэ.

Даланзадгад, Гурвантэс сумдуудад зохион байгуулагдсан “Газар тариаланчдын нэгдсэн зөвлөгөөн” дээр “Бордооны зүй зохистой хэрэглээ”-ний чиглэлээр 105 газар тариалан эрхлэгч иргэдэд сургалт зохион байгуулсан бөгөөд Даланзадгад сумын агропарк сургалтын төвөөр үйлчлүүлсэн 52 газар тариалан эрхлэгч болон анх газар тариалан эрхлэгчдэд  бордооны хэрэглээ, химийн гаралтай ургамал хамгааллын бодистой ажиллах, хадгалах, ашиглах үеийн аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Тоо хэмжээ: 105

Чанар: бордооны чанар, зохистой хэрэглээ, аюулгүй ажиллагааг ханган ажиллах талаар ногоочид мэдээлэлтэй болсон.

Хугацаа: 4, 6-р сард

13,5
Арга хэмжээ: 1.3.9  Улсын төсвийн хөрөнгийн дэмжлэгээр сэргээн засварлаж шинээр барьсан Төрийн болон орон нутгийн өмчийн болон аж ахуйн нэгжийн өмчлөл эзэмшлийн услалтын системүүдийн ашиглагч, эзэмшигчийг тодорхой болгож, ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах. Таримлын нэр төрлөөр нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн мэдээг гаргах.

Аймгийн хэмжээнд байгаа нийт услалтын системүүдийг албан ёсоор бүртгэлжүүлж хувийн хэрэгтэй болгох ажлыг зохион байгуулан хувийг ирүүлэх.

Тоо:   13 систем байгаа

Чанар:   Услалтын системүүдийн хүчин чадал бүрэн тодорхойлогдож, ашиглалт сайжирна.

Хугацаа: 4 сард

Хүрэх түвшин: Төрийн болон орон нутгийн өмчийн болон аж ахуйн нэгжийн өмчлөл эзэмшлийн услалтын системүүдийн ашиглагч, эзэмшигчийг тодорхой болгож, ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авсан байна.

Ажил үйлчилгээ:   Өмнөговь аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа услалтын системүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж үр өгөөжийг дээшлүүлэхэд одоогийн байдлыг хэрхэн нэмэгдүүлж болох боломжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох ажлыг Өмнөговь аймгийн “Болор ус” ХХК-иар гүйцэтгүүлэн хүлээн авсан.

Аймгийн хэмжээнд байгаа нийт услалтын системүүдийг албан ёсоор бүртгэлжүүлж хувийн хэрэгтэй болгох ажлын хүрээнд хувийн хэргийг төсөл байдлаар хийж эхлээд байна.

Тоо хэмжээ: 10

Чанар: Услалтын системүүдийн хүчин чадал бүрэн тодорхойлогдсон

Хугацаа: 1-р сард

 

12
Арга хэмжээ: 1.3.10  “Чацаргана” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, “Жимс жимсгэнэ” дэд хөтөлбөр боловсруулж, батлуулан хэрэгжүүлж эхлэх, жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чацарганы суулгацын зээлийг эргэн төвлөрүүлэх

Тоо:   1 хөтөлбөр батлуулах

Чанар:  Жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чацарганы суулгацын зээлийг төлж дуусгана.

Хугацаа: 5,10 сард

Хүрэх түвшин: “Чацаргана” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж “Жимс жимсгэнэ” дэд хөтөлбөр боловсруулж, батлуулсан байна.

Ажил үйлчилгээ: “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөр батлагдаагүй тул аймгийн хэмжээний дэд хөтөлбөр батлуулаагүй. “Чацаргана” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжил, хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн боловч аймгийн ИТХ-ын Тэргүүлугчдийн хурлаар оруулж дүгнүүлээгүй байгаа. “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд 2011,2013,2015 онуудад иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгосон чацарганы суулгацны зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдэхгүй байгаа бөгөөд 2017  оны эхний хагас жилийн байдаар 4 386 857 төгрөг төлөгдөж 5 иргэн зээлийн эргэн төлөлт бүрэн дууссан. Зээлийн эргэн төлөлтийг дараах иргэн аж ахуй нэгжүүд төлөөгүй байна. Үүнд: Даланздагад сумын “Говийн өндөр” ХХК, “Говио ойжуулъяа”ТББ, иргэн Одсүрэн, Ханхонгор сумын ЗДТГ, иргэн М.Уранцэцэг.

Тоо хэмжээ: 0

Чанар: үр дүн гарах хугацаа болоогүй

Хугацаа: 8,9 сард

13,5
Хөнгөн үйлдвэрийн  салбарын  чиглэлээр
1.4“Монгол улсыг үйлдвэржүүлэх” хөтөлбөрийн хүрээнд
Арга хэмжээ: 1.4.1 Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд сурталчлах, хэрэгжилтийг хангаж ажиллах

Тоо:   1-2 удаа

Чанар:  Хуулийн хүрээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ

Хугацаа:  2,3 сард

Хүрэх түвшин: Сургалт сурталчилгааг зохион байгуулсан байх.

Ажил үйлчилгээ: Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, ХХААХҮЯаманд хүргүүлсэн. 38 үйлдвэрийн мэдээлэл шинэчлэн гаргасан өнгөрсөн онтой харьцуулбал 10 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Тоо хэмжээ: 0

Чанар: үйл ажиллагаа явуулж байгаа хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, ХХААХҮЯаманд хугацаанд нь хүргүүлсэн

Хугацаа: сар бүр

15
Арга хэмжээ: 1.4.2  ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан үйлдвэржилтийн талаар батлагдах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлж байх

Тоо:   1

Чанар:    Үйлдвэржилтийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Хугацаа: 1 сард

Хүрэх түвшин: Арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлсэн байна.

Ажил үйлчилгээ:  МУЗГ-ын санаачилсан, үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр 5 үйлдвэрийн санал, төсөлийг ХХААХҮЯаманд хүргүүлсэн.

Тоо хэмжээ: 5

Чанар: хугацаа болоогүй

Хугацаа: 4-р сард

 

 

15
Арга хэмжээ: 1.4.3 “Худалдааны тухай” хууль, “Дэмпингийн тухай” хуулийн төсөл боловсруулан,  батлуулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулан орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөгөөн, сургалт, семинар зохион байгуулах

Тоо:   1-2 удаа

Чанар:  Хуульд бүс нутгийн онцлогт тохирсон, хэрэгжих бололцоотой заалтуудыг тусгаж батлуулах

Хугацаа: 2, сард

Хүрэх түвшин: Хэлэлцүүлэг, уулзалт, зөвлөгөөн хийгдэж санал, зөвлөмжийг ирүүлсэн байна

Ажил үйлчилгээ:  Даланзадгад сумын “Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-д сумын 60 гаруй тариалан эрхлэгчдийн төлөөлөл оролцсон оролцогчдод “Худалдааны тухай” хууль, “Дэмпингийн тухай” хууль, “Органик хүнсний тухай хууль”, органик хүнсний үйлдвэрлэлд шилжих зарчим арга зүйн зөвлөгөөг өгч органик хүнсний сургалтыг зохион байгуулж, мөн  хуулийг дагалдан гарсан журмууд,  аргачлалыг  танилцуулж  журмын төсөлд санал хэлэлцүүлж, хэлэлцүүлэгээс гарсан саналыг ХХААЯамны ХБХЗГазарт хүргүүлсэн.

Тоо хэмжээ:  1

Чанар: Даланзадгад сумын “Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-д сумын 60 гаруй тариалан эрхлэгчдийн төлөөлөл оролцсон

Хугацаа: 4-р сард

9
Арга хэмжээ: 1.4.4 Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх,  мэдээ тайланг ирүүлэх, бусад шаардлагатай судалгаа, тайланг хугацаанд нь ирүүлэх

Тоо:    Үйл ажиллагааны хэрэгжилтээр

Чанар:  Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ

Хугацаа: Тухай бүр

Хүрэх түвшин: Тайлан мэдээ, хугацаандаа ХХААХҮЯам, АЗДТГазарт  бүрэн очсон байна

Ажил үйлчилгээ:  15 сумаар ажиллаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах талаар мэдээлэл хүргэж ажиллав. СХСангийн болон, ЖДҮХөгжүүлэх зээлийн тайланг ХХААХҮЯаманд улирал бүр хүргэж ажиллаж байгаа. Зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна. Хугацаа хэтэрсэн 45 Төсөлд сумын Засаг даргын албан шаардлага хүргүүлсэн, 57 төсөл шүүхэд шилжүүлсэн байна. СХСангийн хэрэгжилт 61 хувийн хэрэгжилттэй.

Тоо хэмжээ: Үйл ажиллагааны хэрэгжилтээр

Чанар: Тайлан мэдээ, хугацаандаа ХХААХҮЯам, АЗДТГазарт  бүрэн очиж байна

Хугацаа: тухай бүр

13,5
Арга хэмжээ: 1.4.5 Сум бүрт түүхий эдийн анхан шатны тордолтын цех, агуулахад орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх, сургалт арга зүйн удирдлагаар хангахад хамтран ажиллах

Тоо:   15 суманд 2 удаагийн сургалт хийнэ

Чанар:  Түүхий эдийн чанар, хадгалалт сайжирч зах зээлд борлуулах  үнэ өсөх.

Хугацаа: 3,4 сард

Хүрэх түвшин: Дэмжлэг, сургалтад хамрагдагсадын  тоо

Ажил үйлчилгээ: 2 сард салбарын зөвлөгөөндээр 15 сумын мэргэжилтнүүдэд энэ талаар мэдээлэл өгч ажилласан

Тоо хэмжээ: 1

Чанар: хугацаа болоогүй

Хугацаа: 2-р сард

 

10,5
Арга хэмжээ: 1.4.6 Үйлдвэрт арьс, шир тушаасан малчинд мөнгөн урамшуулал олгох талаархи хууль тогтоомж, журмыг тухайн нутаг дэвсгэртээ сурталчлах, малчдыг бүрэн хамруулах, малчдад сургалт явуулах ажлыг хамтран зохион байгуулах

Тоо:   нийт малчин өрхийн 50 дээш хувийн буюу 2500 дээш өрхийг хамруулна.

Чанар:    Тогтоолын хэрэгжилтийг хангаж, малчдын орлого нэмэгдэнэ.

Хугацаа: 2,7 сард

Хүрэх түвшин: УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын дагуу үүрэг, даалгаврын  хэрэгжилтээр, малчдыг бүрэн хамруулсан байх

Ажил үйлчилгээ: Засгийн газрын 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан малчид, мал бүхий иргэдэд мөнгөн урамшуулал олгох” “Арьс, шир бэлтгэж үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан малчид, мал бүхий иргэдэд мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу Өмнөговь аймгаас хонь, тэмээний ноос, арьс, шир бэлтгэж үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан малчид, иргэдийн  баримтыг журамд заагдсан хугацаанд нь сумдаас авч нэгтгэн програмд оруулан баримт, тайланг хугацаанд нь МХСанд тушаасан.  хонь тэмээний ноосны урамшуулалд давхардсан тоогоор 2950 малчин өрх хамрагдаж, арьс ширний урамшуулалд хамрагдах болзол хангасан 1891 малчин өрх урамшууллаа авахад бэлэн болоод байна.

Тоо хэмжээ: хонь тэмээний ноосны урамшуулалд давхардсан тоогоор 2950 малчин өрх хамрагдаж, арьс ширний урамшуулалд хамрагдах болзол хангасан 1891 малчин өрх урамшууллаа авахад бэлэн болоод байна.

Чанар: хонь тэмээний ноосны 1тэр бум 49.5 сая  сая төгрөгийн урамшууллыг хүлээн авсан ба арьс ширний урамшууллын хэмжээ тодорхой болоогүй байна.

Хугацаа:  1, 2 дугаар улирал

15
Жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарын чиглэлээр
1.5. “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-2” –ийн хүрээнд
Арга хэмжээ: 1.5.1 Жижиг, дунд үйлдвэрийн зориулалтаар олгож байгаа зээлийн уялдаа холбоог сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих, зээлийн  талаархи мэдээ тайланг хагас, бүтэн жилээр ирүүлэх

Тоо:   2 удаа

Чанар:    Зээл  зориуталтын дагуу, үр дүнтэй, бодит төслийг санхүүжүүлсэн байна.

Хугацаа:  6,12 сард

Хүрэх түвшин: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх дэд сан болон Сум хөгжүүлэх сангийн тайланг хугацаанд нь ирүүлсэн байна.

Ажил үйлчилгээ: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зээлийн үйл ажиллагаанд АЗДТГазрын ХШҮДАХэлтэстэй хамтран хяналтыг хийж, т айлан мэдээг нэгт гэж ажиллаж байна. 15 сумдаар ажиллаж сум хөгжүүлэхийн төслийн хэрэгжилттэй танилцаж, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллав. 14 сум нь СХСангийн төсөл сонгон шалгаруулах, хяналтын зөвлөлийг  ЗГ-ын 2016 оны 153 дугаар тогтоолын дагуу  ИТХурлаар шинэчлэн батлуулсан байна.

Тоо хэмжээ: 1

Чанар: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх дэд сан болон Сум хөгжүүлэх сангийн тайланг хугацаанд нь хүргүүлсэн

Хугацаа: 6 сард

15
Арга хэмжээ: 1.5.2 Хоршоолох хөдөлгөөнийг идэвхжүүлэх, орон нутгийн хоршоодыг үнэлэх ажиллагаанд оролцох

Тоо:   5 дээш загвар хоршоог бий болгох

Чанар:    Хоршоодын  материаллаг бааз, хүний нөөц, чадвар сайжирч, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэнэ.

Хугацаа:  6,8 сард

Хүрэх түвшин: Орон нутгийн хоршоодыг үнэлж, загвар хоршоо байгуулах суурь тавигдсан  байна.

Ажил үйлчилгээ: Хоршоодын үйл ажиллагааг чадваржуулах, үнэлж, загвар хоршоо бий болгох журмын төслийг боловсруулж байгаа

Тоо хэмжээ: 0

Чанар: хугацаа болоогүй

Хугацаа:

4,5
Арга хэмжээ: 1.5.3 Орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох

Тоо:    1 дээш

Чанар:    Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үнэ өсч, орон нутгийн  үйлдвэрлэл нэмэгдэнэ.

Хугацаа: 5- 9 сард

Хүрэх түвшин: Орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, түүнийг хэрэглэгчдэд хүргэх борлуулалтын сүлжээг бий болгосон байна

Ажил үйлчилгээ: Ингэний айрагний баяр -2017 арга хэмжээнд оролцогч иргэн ААНэжгүүд 23 хүнд  нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөөг өгсөн

Тоо хэмжээ: 1

Чанар: Орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох талаах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн

Хугацаа: 2-3-р сард

15
Арга хэмжээ: 1.5.4 Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахдаа дотоодын үйлдвэрээс чанар стандартын шаардлага хангасан Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад багтсан  бараа ажил үйлчилгээг худалдан авах

Тоо:    Худалдан авалтын тоогоор

Чанар:    Дотоодын үйлдвэр чанар стандартын шаардлага хангасан бараа үйлдвэрлэж,  хөгжих бололцоогоор хангагдана.

Хугацаа:   Тухай бүр

Хүрэх түвшин: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр дотоодын  үйлдвэрээс чанар стандартын шаардлага хангасан бараа худалдан авалтыг нэмэгдүүлсэн байх.

Ажил үйлчилгээ:  Хүнс, хөдөө аж ахуйн газар дээр Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу эхний хагас жилийн байдлаар тендер зарлагдаагүй байна.

Тоо хэмжээ: худалдан авалт хийгдээгүй

Чанар:

Хугацаа:

 

15
Арга хэмжээ: 1.5.5 Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг таниулах, сурталчлах, батлан даалтад хамруулах ажлыг эрчимжүүлэх

Тоо:   5 дээш  ЖДҮ эрхлэгчдийг

Чанар:  ЖДҮ эрхлэгчид мэдлэгтэй болж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.

Хугацаа: 3,9 сард

Хүрэх түвшин: Зээлийн батлан даалтын үйлчилгээнд орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийг хамруулсан байна

Ажил үйлчилгээ: Хийгдсэн ажил  байхгүй

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

 

0
Бодлого төлөвлөлтийн чиглэлээр
1.6. Салбарын бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилтын хүрээнд
Арга хэмжээ: 1.6.1 Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсаны дараа хуулийн хэрэгжилтийг хангах,   нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний журмуудын өөрчлөлтийн дагуу  орон нутагт мөрдөх, суртчилах үйл ажиллагааг зохион байгуулах

Тоо:   2 хуулийн хүрээнд гарах журмууд

Чанар:    Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах боломжтой болно.

Хугацаа: 6 сард

Хүрэх түвшин: Хуулийн дагуу бүтэц зохион байгуулал

Ажил үйлчилгээ:  Мал эмнэлгийн тогтолцоо нь аймгийн түвшинд олон улсын жишигт нийцээгүй байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдан гарч орон нутагт хэрэгжиж эхэлснээр тогтолцоо, удирдлага зохион байгуулалтанд өөрчлөлт гарч эхлэх болно. 2018 оноос бүтэц, тогтолцоо өөрчлөгдөх чиглэлээр боловсон хүчний нөөц, судалгааг авч байна

Тоо хэмжээ: 1

Чанар: хугацаа болоогүй

Хугацаа:

9
Арга хэмжээ: 1.6.2 “Эрүүл хүнс-эрүүл монгол хүн”  зорилтыг аймгийн түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээ зохион байгуулах

Тоо:   2- дээш арга хэмжээ

Чанар:    Хүн амыг эрүүл хүнсээр хангах, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлнэ.

Хугацаа: 2,9 сард

Хүрэх түвшин: “Эрүүл хүнс-эрүүл монгол хүн” зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна.

Ажил үйлчилгээ: Даланзадгад сумын “Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-д сумын 60 гаруй тариалан эрхлэгчдийн төлөөлөл оролцсон оролцогчдод “Худалдааны тухай” хууль, “Дэмпингийн тухай” хууль, “Органик хүнсний тухай хууль”, органик хүнсний үйлдвэрлэлд шилжих зарчим арга зүйн зөвлөгөөг өгч органик хүнсний сургалтыг зохион байгуулж, мөн  хуулийг дагалдан гарсан журмууд,  аргачлалыг  танилцуулж  журмын төсөлд санал хэлэлцүүлж, хэлэлцүүлэгээс гарсан саналыг ХХААЯамны ХБХЗГазарт хүргүүлсэн.

Тоо хэмжээ: 1

Чанар:  Хүн амыг эрүүл хүнсээр хангах, иргэдийн мэдлэг, мэдээллийг зохих хэмжээнд дээшлүүлсэн

Хугацаа: 4-р сард

6
Арга хэмжээ: 1.6.3 “Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх инновацийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг аймгийн түвшинд хангах

Тоо:   1-2 бодит ажлыг зохион байгуулсан байх

Чанар:     Хөтөлбөр хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Хугацаа: 3,5 сард

Хүрэх түвшин: Үйл ажиллагааны хэрэгжилтээр

тын өөрчлөлт хийгдэж чиг үүргийг хэрэгжүүлсэн байна.

Ажил үйлчилгээ:  Инновацийн төслийн хүрээнд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Говь гурван сайхан ямааны ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг туршин хэрэгжүүлэхээр Сэврэй сумын удирдлагууд болон Бүйлсэн багийн малчидтай хамтран ажиллаж байна.

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

9
Арга хэмжээ: 1.6.4 Хоршоодын  үйл ажиллагааг дэмжиж, Хөдөө аж ахуйн брокерийн сургалтанд хамруулж ажиллах

Тоо:   2–оос доошгүй

Чанар:    Хоршоод  ХААБиржээр Түүхий эдээ үнэтэй арилжих боломжтой бүрдэнэ.

Хугацаа: 3 сард

Хүрэх түвшин: Хоршооны төлөөлөл брокерийн сургалтанд хамрагдсан байна.

Ажил үйлчилгээ: хийгдсэн ажил байхгүй

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

 

0
Арга хэмжээ: 1.6.5 Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 оны төсвийн мэдээллийг “Шилэн дансны тухай” хуульд нийцүүлэн хуульд заасан хугацаанд шилэн дансны цахим хуудсанд мэдээллэх

Тоо:   12 удаа

Чанар:    Хуулийн хэрэгжилтийг хангагдсан байна.

Хугацаа: сар бүр

Хүрэх түвшин: Хуулийн хугацаанд тухай бүр мэдээллийг байршуулж ажилласан байна

Ажил үйлчилгээ: Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2017 оны төсвийн мэдээллийг “Шилэн дансны тухай” хуульд нийцүүлэн хуульд заасан хугацаанд шилэн дансны цахим хуудсанд мэдээллэж байна.

Тоо хэмжээ: 5

Чанар: Хуулийн хэрэгжилтийг хангагдсан

Хугацаа: 1-5 сар

 

15
Арга хэмжээ: 1.6.6 Төсвийн тухай хуульд нийцүүлэн батлагдсан орон тоо, цалингийн санд багтаан ажиллах, төсвийн зарцуулалтад хяналт тавих, өр, авлага үүсгэхгүй, санхүүгийн сахилга баттай, санхүүгийн тайлан, мэдээг хуулийн хугацаанд өгч ажиллах.

Тоо:   24 орон тоотой батлагдсан

Чанар:    Төсвийн тухай хуулийн хэрэгжилт хангагдаж, өр авлага үүсэхгүйбайх нөхцөл бүрдэнэ.

Хугацаа:  сар бүр

Хүрэх түвшин: Санхүүгийн сахилга бат зөрчигдөөгүй байна

Ажил үйлчилгээ: Төсвийн тухай хуульд нийцүүлэн батлагдсан орон тоо, цалингийн санд багтаан ажиллах, төсвийн зарцуулалтад хяналт тавих, өр, авлага үүсгэхгүй, санхүүгийн сахилга баттай, санхүүгийн тайлан, мэдээг хуулийн хугацаанд өгч байна

Тоо хэмжээ: 24

Чанар: Төсвийн тухай хуулийн хэрэгжилт хангагдаж, өр авлага үүсээгүй

Хугацаа: 1-5 сар

 

15
Арга хэмжээ: 1.6.7 Улсын төсвийн хөрөнгө болон төсөл, хөтөлбөрийн хүрээнд бий болсон хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэх, бүртгэлээс хасч хяналт тавьж ажиллах.

Тоо:   2 удаа тооллого хийнэ.

Чанар:    Төсвийн өмч, хөрөнгийн бүрэн бүтэнбайдал, ашиглалт сайжирна.

Хугацаа: 6,12 сард

Хүрэх түвшин: Тогтоол, шийдвэрийн дагуу нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэн бүртгэж ажилласан байна.

Ажил үйлчилгээ: Улсын төсвийн хөрөнгө болон төсөл, хөтөлбөрийн хүрээнд бий болсон хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэж, бүртгэлээс хасч хяналт тавьж ажиллаж байна.

Тоо хэмжээ: 1

Чанар: Тогтоол, шийдвэрийн дагуу нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлэн бүртгэж ажилласан

Хугацаа: 5-р сар

 

15
Арга хэмжээ: 1.6.8 Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн өр, авлагыг барагдуулах талаар төлөвлөгөө боловсруулж ажиллах.

Тоо:    МХСанд 3 ААНэгжийн, ТЭДСанд- 2 иргэн, 2 ААНэгжийн зээлийн  хугацаа хэтэрсэн байгаа

Чанар:    Дээрх сангуудад  Зээлийн гэрээний дагуу хугацаандаа өр, авлагыг барагдуулсан байна.

Хугацаа: 1,2,3-р улиралд

Хүрэх түвшин: Зээлийг гэрээний дагуу хугацаанд нь барагдуулсан байна.

Ажил үйлчилгээ: Мал хамгаалах санд өр төлбөрийн асуудал байхгүй. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээлээр олгосон бага оврын тракторын 2017 оны эргэн төлөлт хийгдсэн бөгөөд “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд 2011, 2013, 2015 онуудад иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгосон чацарганы суулгацны зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдэхгүй байгаа бөгөөд 2017  оны эхний хагас жилийн байдаар 4386857 төгрөг төлөгдөж 5 иргэн зээлийн эргэн төлөлт бүрэн дууссан. Зээлийн эргэн төлөлтийг дараах иргэн аж ахуй нэгжүүд төлөөгүй байна. Үүнд: Даланздагад сумын “Говийн өндөр” ХХК, “Говио ойжуулъяа”ТББ, иргэн Одсүрэн, Ханхонгор сумын ЗДТГ, иргэн М.Уранцэцэг.

Тоо хэмжээ:

Чанар: Зээлийг гэрээний дагуу хугацаанд нь барагдуулахаар ажиллаж байна

Хугацаа:1-р улирал

12
Нийт арга хэмжээний биелэлтийн ДУНДАЖ ОНОО 11,5

 

ХОЁР.ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ:

Гэрээнд тусгагдсан тусгай

арга хэмжээ, тэдгээрийн шалгуур

үзүүлэлт (тоо, чанар, хугацаа,

хүрэх үр дүн) бүрээр хүрэх түвшин

Жинхэнэ гүйцэтгэл (тоо, чанар,

хугацаа, хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшин)

Тухайн тусгай арга хэмжээний биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захирагчийн өгсөн үнэлгээ (Тусгай арга хэмжээ бүрийн  биелэлтэд 0-40 оноо)
1 2 3
2.1 Тусгайлан сонгож авсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд
Арга хэмжээ: 2.1.1 УИХ-ын 2015 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх 2020 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах

Тоо:   1

Чанар: Төлөвлөгөөний хэрэгжилт хангагдана

Хугацаа:  улирал бүр

Хүрэх түвшин: Төлөвлөгөөний 2017 онд төлөвлөгдсөн ажлыг хэрэгжүүлсэн байна

Ажил үйлчилгээ: Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөг гаргах ажлын хэсгийг газрын даргын тушаалаар байгуулан аймгийнхаа онцлогт тохирсон төлөвлөгөөг гаргасан.

Тоо хэмжээ:  1

Чанар: Төлөвлөгөөний хэрэгжилт хангагдаж байна

Хугацаа:   1-р улирал

16
Арга хэмжээ: 2.1.2 УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол мал үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, тус хөтөлбөрийн 2 дахь үе шатны буюу 2021 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах

Тоо:  24 заат бүхий 1 төлөвлөгөө

Чанар:  Хөтөлбөрийн хэрэгжилт хангагдана

Хугацаа   жилийн туршид

Хүрэх түвшин: Төлөвлөгөөнд тухайн жилд хүрэхээр заасан ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Ажил үйлчилгээ: Аймгийн төлөвлөгөөг гарган газрын даргаар батлуулсан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тоо хэмжээ: 1

Чанар: төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллаж байна

Хугацаа: жилийн туршид

 

20
Арга хэмжээ: 2.1.3 ХХААГазар, сумын тасгийн бүтэц зохион байгуулалтанд экстейншны үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүргийг тусгаж үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдад шинжлэх ухааны ололтыг таниулах, мэдээлэх, мэдлэгжүүлэх

Тоо:   15 мэргэжилтнийг

Чанар:    Орон нутагт шинжлэх ухааны ололтыг таниулах, мэдээлэх, мэдлэг түгээх зорилго бүхий нэгжийг бий болгох эхлэл тавигдана

Хугацаа: 2,6 сард

Хүрэх түвшин: МЭҮТасгийн мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулсан байна.

Ажил үйлчилгээ: Өмнөговь аймаг, ХХААИС, БНСУ-ын Кён сан буг аймаг хоорондоо газар тариалангийн чиглэлээр гурвалсан гэрээ байгуулж гэрээний дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1500 м2 хамгаалалттай хөрсөнд болон 1 га ил талбайд гүзээлзгэнэ болон гуатан, навчит ногоо зэргийг тариалж эхлээд байна. Кён сан буг аймагт хамгаалалттай хөрсний чиглэлээр 6 сарын сургалтанд ХХААГ-ын 1 мэргэжилтнийг хамруулахаар явуулсан. Газар тариалан эрхлэгч иргэн ААНэгжүүдэд гүзээлзгэнэ тарих технологийн сургалтыг Кён сан буг аймгийн 2 багш Даланзадгад суманд хийж 50 иргэн хамрагдсан. Мөн БНСУ-ын Каван аймгийн доктор багш “Гүзээлзгэнэ, тарвас тариалах технологи” сэдвээр Өмнөговь аймгийн хэмжээний 60 иргэнийг 6 сарын 13-14-нд Даландзадгад хотод сургалтанд хамруулах юм.

Тоо хэмжээ: 61

Чанар:  хугацаа болоогүй

Хугацаа:  5-6 сард

12
Арга хэмжээ: 2.1.4   Малчид, хоршоод хамгийн бага зардлаар түүхий эдээ зах зээлийн үнээр борлуулах боломжийг хангаж, ХАА-н үйлдвэрлэл эрхлэгч хоршоодыг биржийн арилжаанд оруулах талаар Хөдөө аж ахуйн биржтэй хамтран ажиллах

Тоо:  5-аас доошгүй хоршоодыг

Чанар:     Малчдын  бэлтгэсэн малын гаралтай түүхий эдийг  зах зээлийн  өндөр үнээр борлуулах боломж бүрдэнэ

Хугацаа  5,6,7 сард

Хүрэх түвшин: биржийн арилжаанд оруулах нөхцлийг бүрдүүлж, туршилтын арилжаа хийсэн  байна.

Ажил үйлчилгээ: Засгийн газрын 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан малчид, мал бүхий иргэдэд мөнгөн урамшуулал олгох” “Арьс, шир бэлтгэж үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан малчид, мал бүхий иргэдэд мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу Өмнөговь аймгаас хонь, тэмээний ноос, арьс, шир бэлтгэж үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан малчид, иргэдийн  баримтыг журамд заагдсан хугацаанд нь сумдаас авч нэгтгэн програмд оруулан баримт, тайланг хугацаанд нь МХСанд тушааж хонь тэмээний ноосны урамшуулалд давхардсан тоогоор 2931 малчин өрх хамрагдаж 1тэр бум 49.5 сая төгрөгийн урамшууллыг хүлээн авсан ба, арьс ширний урамшуулалд хамрагдах болзол хангасан 1891 малчин өрх урамшууллаа авахад бэлэн болоод байна.

Тоо хэмжээ: 2

Чанар: Малчдын  бэлтгэсэн малын гаралтай түүхий эдийг  зах зээлийн  үнээр борлуулсан

Хугацаа:  5-р сар

 

20
Арга хэмжээ: 2.1.5 Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлэх хөнгөлттэй зээлийн журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан Дэд хороог журмын дагуу шинээр байгуулан үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх, санхүүжилтийг оновчтой олгох.

Тоо:   1

Чанар:   Зээлийг хууль, журмын дагуу оновчтой олгож, ЖДҮ хөгжих бололцоо бий болно

Хугацаа   5,6 сард

Хүрэх түвшин: Дэд хороог Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж үйл ажиллагааг журмын дагуу хэрэгжүүлсэн байна

Ажил үйлчилгээ: 2017 оны Эхний хагасын байдлаар Өмнөговь аймгийн Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлэх хөнгөлттэй зээлийн журам шинээр шинэчлэгдээгүйтэй холбогдуулан Дэд хороог журмын дагуу шинээр байгуулаагүй байна.

Тоо хэмжээ: 0

Чанар: хугацаа болоогүй

Хугацаа: 6 сард

 

16
Арга хэмжээ: 2.1.6 Зах зээлд борлуулж байгаа малыг бүртгэлжүүлж, гарал үүсэл тодорхой бус малыг шилжилт хөдөлгөөнд оруулахгүй байх, хяналт тавьж ажиллах

Тоо:    Тухай бүр

Чанар:   Гарал үүсэл нь тодорхой, эрүүл мал, малын гаралтай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах нөхцлийг бүрдэнэ

Хугацаа  Жилийн турш

Хүрэх түвшин: Зах зээлд борлуулж байгаа малыг бүртгэлжүүлж, гарал үүсэл тодорхой бус малыг шилжилт хөдөлгөөнд оруулаагүй байна.

Ажил үйлчилгээ: “Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай” журмын дагуу орон нутагт зохион байгуулан ажиллаж байгаа ба одоогийн байдлаар 84,5 мянган толгой малыг ялган тэмдэглэж, 74.3 мянган толгой малыг Малын үндэсний бүртгэл мэдээллийн санд оруулсан бөгөөд ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн мал сүргийг мэдээллийн санд оруулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. 2017  онд орон нутгийн төсвөөр 8000 ямаа, 1000 тэмээний ялган тэмдэглэх хэрэгслийг журмын дагуу захиалан авч Булган, Сэврэй сумдын ГГС үүлдрийн ямааболон Мандал-Овоо, Ханбогд сумдын ХХХ, ГГУ үүлдрийн тэмээний хувьсын ангилалтанд хамрагдсан тэмээ, ямаанд хийгээд байна.

Тоо хэмжээ:  тухай бүр

Чанар: Зах зээлд борлуулж байгаа малыг бүртгэлжүүлж, гарал үүсэл тодорхой бус малыг шилжилт хөдөлгөөнд оруулаагүй

Хугацаа:  эхний хагас жил

20
Арга хэмжээ: 2.1.7 Мал сүргийн гоц халдварт, түгээмэл тархацтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, эрүүлжүүлэх ажлыг  цаг хугацаанд эпидемиологи судалгааг үндэслэн оновчтой,  шуурхай зохион байгуулах, зоонозын халдварт өвчний эрсдэлийг бууруулахад хүн, мал эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, эрсдэл бүхий өвчнөөс эрүүлжүүлэх төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан батлан мөрдөх, шаардагдах хөрөнгө, материал, эмийн нөөцийг бүрдүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах

Тоо:  халдварт өвчиинд 585440, лабораторийн шинжилгээ 9500 толгой мал хамруулах төлөвлөгөөтөй

Чанар:  Халдварт өвчний гарал буурна

Хугацаа  3,6,8 сард

Хүрэх түвшин: Орон нутагт гардаг халдварт өвчний эпидемиологи судалгаанд  тулгуурлан батлагдсан төсөвт багтаан мал эмнэлгийн арга хэмжээг оновчтой зохион байгуулалтаар хангах

Ажил үйлчилгээ: 2017 оны төлөвлөгөөт арга хэмжээний эм бэлдмэлийг бүрэн нийлүүлэн шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 215,0 мян толгой, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 25,5 мянган толгой мал хамрагдсан дүн мэдээтэй байна. ДХХ-энтеробактериозиос сэргийлэх хам вакцин, сохор доголоос сэргийлэх вакцин, дуут хавдараас сэргийлэх вакцин, сахуугаас сэргийлэх бактерин зэрэг эм бэлдмэлүүд нийлүүлэгдэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ технологийн дагуу хугацаандаа үргэлжлэн хийгдэж байна.

Зооантропоноз өвчнөөс эрүүлжүүлэх төлөвлөгөөт шинжилгээний ажил хийгдэхээр зардлын асуудал шийдвэрлэгдэн эм урвалж, хэрэглэгдэхүүнээ хүлээж байна.

Тоо хэмжээ:  230,5 мянган толгой мал хамрагдсан

Чанар: 2017 оны 01 сарын 01-ээс эхлэн “Төсвийн тухай” хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг сумын Орон нутгийн хөгжлийн сангаас олгох болсонтой холбогдон МЭҮНэгжүүдэд олгогдох үйлчилгээний зардал нь хугацаандаа олгогдохгүй байгаагаас суманд ажиллаж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн санхүүгийн байдал хүндэрч, эм бэлдмэлийн нөөцөө бүрдүүлэх, үйлчилгээний бэлэн байдал алдагдах хандлагатай байна.

Хугацаа:  3-р сар

20
Арга хэмжээ: 2.1.8 Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн цэвэр усны шугам солих

Тоо:   80 шугам

Чанар:   МЭАЦ-ийн Лабораторийн цэвэр усны шугам шинэчлэгдэж, үйл ажиллагаа хэвийн явуулах бололцоотой болно.

Хугацаа:  5 сард

Хүрэх түвшин: Шугам шинэчлэгдсэн байна

Ажил үйлчилгээ: Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлагдсан.

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

 

20
Арга хэмжээ: 2.1.9 Малын гоц халдварт бог малын мялзан, хонины цэцэг болон шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг тандалт, сэрэмжлүүлэх, тэмцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах,  сурталчилах, ард иргэдийн оролцоог дээшлүүлэх зэргээр хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах

Тоо:    12 удаа

Чанар:   Гоц халдварт өвчний эрсдэл буурна

Хугацаа   Сар бүр

Хүрэх түвшин: Мал сүргээ шүлхий, мялзан, цэцэг өвчний вакцинжуулалтанд хамруулсан байх. Оношлогдсон тохиолдолд уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх

Ажил үйлчилгээ: 2017 онд хийгдэх малын гоц халдварт бог малын мялзан, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тандалт шинжилгээний ажлыг Баяндалай, Номгон, Ханбогд сумдын 6 багийн 60 өрх суурийн 780 толгой малыг хамруулан дээж авах ажлыг гүйцэтгэхээр Улсын МЭАЦ-ийн Төв Лабораторитой гэрээгээ байгуулан ажиллаж байна.

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээнд 12 сумын 460,4 мянган толгой малыг хамруулсан дүн мэдээтэй байна .

“Говийн чоно-2017” олон улсын гамшгаас хамгаалах сургалт, дадлага, сургуулилтын хүрээнд малын гоц халдварт хонины цэцэг өвчин гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр Хээрийн мал эмнэлэг дэлгэн ажиллуулж, үзлэг сургууль, сургалтанд амжилттай дүн үзүүлсэн болно.

Тоо хэмжээ:  5

Чанар: Мал сүргээ шүлхий, мялзан, цэцэг өвчний вакцинжуулалтанд хамруулсан байх. Оношлогдсон тохиолдолд уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна

Хугацаа:   1-5  сар

20
Арга хэмжээ: 2.1.10  Малчин хөтөлбөрийн хүрээнд “Малчдын зөвлөгөөн-2017” арга хэмжээг зохион байгуулах, төлөөр өссөн тэмээнд мөнгөн урамшуулал олгох

Тоо:   1 удаа

Чанар:   Малчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, малчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болно.

Хугацаа   9 сард

Хүрэх түвшин: Зөвлөгөөн зохион байгуулж, төлөөр өссөн тэмээний урамшуулалыг олгосон байна.

Ажил үйлчилгээ: Төлөөр өссөн тэмээнд мөнгөн урамшуулал олгох” орон нутгийн журмын дагуу 2016 онд тэмээн сүргээ төлөөр нь өсгөсөн өрхийн судалгааг сумдаас авч нэгтгэн хяналт хийж  2016 онд нийт 15 сумын 1875 тэмээчин өрх тэмээн сүргээ 12754 толгой төлөөр өсгөсөн дүнтэй гарсан ба 63770.0 мянган  төгрөгийн урамшуулал олгогдох тооцоолол гаргаж аймгийн ЗДТГазарт хүргүүлээд байна.

Тоо хэмжээ: 1

Чанар: урамшуулал олгогдох тооцоолол гаргаж аймгийн ЗДТГазарт хүргүүлсэн

Хугацаа:  9-р сард

20
Арга хэмжээ: 2.1.11 Махны чиглэлийн хонины, Сүүний чиглэлийн ямааны  цөм сүргийн аж ахуйг байгуулах

Тоо:   3-с доошгүй

Чанар:   Эрчимжсэн аж ахуйн  хөгжүүлэх боломж сайжирна

Хугацаа   6,7 сард

Хүрэх түвшин: 3 доошгүй аж ахуйн нэгж, аж ахуйн үйл ажиллагааг эрхэлсэн байна.

Ажил үйлчилгээ: хийгдсэн ажил байхгүй

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

 

0
Арга хэмжээ: 2.1.12 Бэлчээрийн усны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын төсөл, хөтөлбөрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг хамтран зохион байгуулах

Тоо:   15 дээш

Чанар:   Бэлчээрийн усан хангамж нэмэгдэж, бэлчээрийн даац хэтрэх асуудал буурна

Хугацаа  5-9 сард

Хүрэх түвшин: Орон нутгийн болон гадаадын төслийн хөрөнгөөр  инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлыг хамтран зохион байгуулсан байна.

Ажил үйлчилгээ: 2017 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр баруун бүсийн сумдад усан хангамж дутагдалтай болон хүрэлцээгүй газарт 15 инженерийн хийцтэй худаг гаргахаар тендер зарлан, шалгаруулах ажил хийгдэж байна. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сумын бэлчээрийн 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулахаар тендер зарлан шалгаруулалтын ажил хийгдэж гэрээ байгуулан ажил эхлэхэд бэлэн болоод байна.

Тоо хэмжээ: шинэ худаг 15, нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулсан худаг 30

Чанар: Дээрх ажлууд энэ ондоо багтаан хийгдэж, 22,5 мян га бэлчээрийг усжуулж, малын усны хэрэгцээг хангана.

Хугацаа:  2,3,4 улирал

20
Арга хэмжээ: 2.1.13 Балгасны 100 га-ийн услалтын системийг эдийн засгийн эргэлтэнд оруулах санал санаачлагыг бодлогоор дэмжих

Тоо:   1

Чанар:   Ашиглалтанд орж, тариалах талбай, ургацын хэмжээ нэмэгдсэн байна.

Хугацаа  5 сард

Хүрэх түвшин: Балгасны 100 га-ийн услалтын системийг ажиллуулах саналыг дэмжиж, үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Ажил үйлчилгээ: Балгасны 100 га-ийн услалтын системийг эдийн засгийн эргэлтэнд оруулах саналыг ХХААХҮЯ-нд хүргүүлсэн. Мөн Өмнөговь аймгийн хөгжил хөрөнгө оруулалтын газраас Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран газар тариалан эрхлэгч иргэн аж ахуй нэгжүүдтэй уулзалт хийж тухайн “Балгасны голын 100 га”-г ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Тоо хэмжээ: 1

Чанар: Хөгжил хөрөнгө оруулалтын газартай хамтран ажиллаж байна

Хугацаа: 5-р сар

5
Арга хэмжээ: 2.1.14 Хөнгөн үйлдвэр, худалдаа,  нийтийн хоол, үйлчилгээний  салбарт мөрдөгдөж байгаа хууль, шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, Худалдааны төвийн орчмын нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах

Тоо:   1

Чанар:   Хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч,  нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ сайжирна

Хугацаа  6 сард

Хүрэх түвшин: Худалдааны төвийн орчмын нийтийн эзэмшлийн талбайг тохижуулсан байх

Ажил үйлчилгээ: Хийгдсэн ажил байхгүй

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

 

0
Арга хэмжээ: 2.1.15 Хүнс, хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулах

Тоо:   2-3 удаагийн

Чанар:   Хүнс, хоол үйлдвэрлэгчдэд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлын талаархи мэдлэг, мэдээлэлтэй болно

Хугацаа:  8,9 сард

Хүрэх түвшин: Аймаг, орон нутгийн хэмжээнд үйл ажиллага явуулж буй хүнс, хоол үйлдвэрлэгчдэд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлын талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулсан байх

Ажил үйлчилгээ: Хугацаа болоогүй

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

 

0
Арга хэмжээ: 2.1.16 “Ингэний айрагны баяр”, “Говь фестиваль-2017” зэрэг үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, аймгийн брэнд бүтээгдэхүүнийг улсын болон олон улсын хэмжээнд сурталчлах ажлыг зохион байгуулах

Тоо:   2 доошгүй удаагийн арга хэмжээ зохион байгуулсан байх

Чанар:  Аймгийн брэнд  бүтээгдэхүүний төрөл нэмэгдэнэ

Хугацаа  2,9 сард

Хүрэх түвшин: Орон нутаг, бүсийн хэмжээнд түншлэл, үзэсгэлэн худалдаа хэлбэрээр олон нийтийг хамарсан 2 доошгүй удаагийн арга хэмжээ зохион байгуулсан байх

Ажил үйлчилгээ: Ингэний айрагны баяр-2017 арга хэмжээг 13 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.  Энэ жилийн хувьд тус арга хэмжээнд Өмнөговь аймгийн  13 сумын  9  аж ахуй нэгж, 4 хоршоо нөхөрлөл,  170 гаруй  хувь хүн, иргэн ингэний сүү цагаан идээ, тэмээний ноосон  гар урлалын төрлүүдээр оролцлоо. Айраг сүү, хурууд шүүрмэг, өрөм, аарц, нэрмэл архи, тос гэх мэт 80 гаруй  нэр төрлийн 20 орчим тонн бүтээгдэхүүн ороцож 2 өдрийн турш  70 гаруй сая/төг-ийн борлуулалт хийгдсэн байна.Тус арга хэмжээ нь жил бүр шилдэг бүтээгдэхүүнүүдээ 5 номинациар шалгаруулж ирсэн энэ жилээс малчид, бизнес эрхлэгчдийн дэмжих шилдэг бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх зорилгоор 2 номинаци нэмж 7 номинацаар  шилдгүүдээ  тодруулсан.

“Говь фестиваль-2017” арга хэжээг 09-р сард зохион байгуулна.

Тоо хэмжээ: 1

Чанар: Ингэний айрагны баяр-2017 оролцож буй иргэн, аж ахуй нэгж, бүтээгдэхүүний нэр төрөл жилээс жилд нэмэгдэж байна

Хугацаа:  2-р сар

14
Тусгай арга хэмжээний биелэлтийн ДУНДАЖ ОНОО 17,1

 

ГУРАВ. МАНЛАЙЛЛЫН ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ:

Гэрээнд тусгагдсан манлайллын  зорилт (орц), түүний шалгуур үзүүлэлт бүрээр хүрэх түвшин Жинхэнэ гүйцэтгэл (шалгуур үзүүлэлт бүрээр хүрсэн түвшин) Тухайн манлайллын зорилтын   биелэлтэд төсвийн ерөнхийлөн  захирагчийн өгсөн үнэлгээ (Манлайллын зорилт бүрийн  биелэлтэд  0-30 оноо)
1 2 3
3.Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар:
Зорилт3.1: Авлигаас ангид байх удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх
3.1.1. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөөг хамт олноор хэлэлцүүлэн батлуулж, шаардлагатай  зардлыг төсөвлөсөн байх

Тоо хэмжээ- 1 удаа

Чанар-Хамт олны саналд тулгуурласан төлөвлөгөөтэй болсон байна.

Хугацаа- 2 сард

Ажил үйлчилгээ: хийгдсэн ажил байхгүй

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

 

0
3.1.2. Хамтрагч байгууллагуудтай хийх аливаа гэрээнд ёс зүй, сонирхлын зөрчлөөс сэргийлэх талаар тусгах

Тоо хэмжээ-  Гэрээний тоогоор

Хүрэх түвшин  Гэрээнд энэ заалт тусгагдаж хэвшсэн байна.

Хугацаа- жилийн турш

Ажил, үйлчилгээ: Ёс зүйн хороог шинэчлэн байгуулсан, байгууллагын бүх албан хаагчдын ХААБ-ын сургалтанд хамруулсан, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой эрхэмлэх 9 зүйл, Төрийн албаны стандарт зэргийн ёс зүйн буланд байршуулсан

Тоо, хэмжээ: 1 удаа сургалтанд 15 хүн,

Чанар:  Ёс зүйн зөрчил эхний 6 сарын байдлаар гараагүй байна.

Хугацаа:   4 сард

15
3.1.3. Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнах

Тоо хэмжээ-1 удаа

Чанар-хуулийн хэрэгжилт хангагдаж, хэрэглэгчийн сэтгэл ханамж сайжирсан байх

Хугацаа- 11 сард

Ажил үйлчилгээ:  Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

0
Зорилт – 3.2 Төрийн алба, төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа, хандлагатай холбоотой санал гомдлыг шуурхай шийдвэрлэх
3.2.1.”Иргэдээ сонсох 70530001” утсанд ирүүлсэн санал гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж, хариуг хугацаанд ирүүлэх

Тоо хэмжээ: Санал гомдлын тоогоор

Чанар: төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой зөрчил дутагдлыг арилгуулж ажилласан байна

Хугацаа: Тухай бүр

Ажил үйлчилгээ: 70530001 утсанд Хөдөө аж ахуйн салбарын ямар нэгэн санал гомдол эхний хагас жилийн байдлаар ирээгүй болно.

Чанар:

Хугацаа:

15
Зорилт – 3.3 Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг  хэрэгжүүлэх
3.3.1.Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авлигын эсрэг хууль тогтоомж, дүрэм, журмыг сурталчлах, сургалт зохион байгуулах

Тоо хэмжээ- 4 удаа

Чанар- олон нийтэд төрөл бүрийн мэдээллийн сувгаар хүрсэн байна.

Хугацаа- Улирал тутам

Ажил үйлчилгээ: Байгууллагын албан хаагчдад Авлигын тухай хууль тогтоомжын талаар 1 удаагийн сургалтыг зохион байгуулаад байна.

Тоо хэмжээ: 1

Чанар: Байгууллагын албан хаагчид Авлигын тухай хуулийн талаар мэдлэг мэдээлэл нэмэгдсэн

Хугацаа: 3- р сар

7,5
3.3.2.Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах

Тоо хэмжээ: 1

Чанар: АЗДТГ-аас суурилуулсан программыг бүрэн нэвтрүүлсэн байна.

Хугацаа: 1 дүгээр улирал

Ажил үйлчилгээ: 2016 оноос эхлэн байгууллагын цахим хуудсыг шинээр нээн ажиллуулж байгаа бөгөөд мэдээ мэдээллийг тогтмол байршуулан бусад байгууллага, нэгжүүдтэй холбоос линк үүсгэн ажиллаж байна. Мөн e-Office програмаар бусад байгууллагуудтай мэдээ мэдээлэл солилцох цаг үеийн мэдээ мэддээлийг байршуулах, албан бичгийг түргэн хугацаанд дамжуулж байна

Тоо хэмжээ: 1

Чанар: АЗДТГ-аас суурилуулсан программыг бүрэн нэвтрүүлсэн

Хугацаа: 1-2 р улирал

15
Зорилт – 3.4  Хариуцлагын тогтолцоог сайжруулах
3.4.1.Хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж, үр дүнтэй хэрэгжүүлж ажиллах

Тоо хэмжээ-  2-оос доошгүй бодит ажил удаа

Чанар- Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр шийдвэр гарч, хэрэгжилт тооцогдсон байна.

Хугацаа-Эхний хагас жилд

Ажил үйлчилгээ: Байгууллагын хурлыг эхний хагас жилийн байдлаар 5 удаа зохион байгуулж хүн бүр хариуцсан ажилдаа хариуцлагатай ажиллаж байх талаар зөвлөж ажилласан.

Тоо хэмжээ: 5

Чанар: Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр шийдвэр гараагүй хэрэгжилт тооцогдоогүй.

Хугацаа: 1-5 сар

 

10
3.4.2. Захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгуулсан байх

Тоо хэмжээ- 2 удаа

Чанар- ажилтнуудын сахилга бат сайжирсан байна

Хугацаа- хагас бүтэн жилээр

Ажил үйлчилгээ: Захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ажилтан, албан хаагчдад зохион байгуулсан сургалт байхгүй

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

 

0
3.4.3.Зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцсон байх

Тоо хэмжээ- тухай бүр

Чанар- зөрчил бүрт хариуцлага тооцдог нөхцөл бүрдсэн байх

Хугацаа-  тухай бүр

Ажил үйлчилгээ: Эхний 6 сарын байдлаар ямар нэгэн зөрчил гаргасан албан хаагч байхгүй болно.

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

 

15
3.5 Үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллах чиглэлээр:
Зорилт-3.5.1 Үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг хангаж ажиллах
3.5.1.1. Салбарын хэмжээнд болон үйл ажиллагаандаа мөрдөж буй дүрэм, журам, шийдвэр, үйлчилгээ, түүний үнэ төлбөрийн талаарх мэдээллийг иргэдэд ойлгогдохуйцаар байрлуулсан байх

Тоо хэмжээ- 1 удаа, шинээр дүрэм журам батлагдах тоогоор

Чанар- иргэд мэдээллээр хангагдах боломж, орчин бүрдсэн байна.

Хугацаа- 2 сард, цаашид жилийн турш шинэчлэх

Ажил үйлчилгээ: Хүнс хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, журам, шийдвэрийг хууль эрх зүйн булан болон ёс зүйн буланд улирал тутам тогтмол шинэчлэн байршуулан ажиллаж байна. Мөн байгууллагын вэб хуудсанд тогтмол үйл ажиллагаатай холбоотой мэддээллийг хийж байна. Мөн иргэдийн санал хүсэлтийг санал хүсэлтийн хайрцгаар тогтмол авч хариуг өгч ажилласан

Тоо хэмжээ: 4 удаа

Чанар: иргэд мэдээллээр хангагдах боломж, орчин бүрдсэн байна Хугацаа:

15
3.5.1.2. Үйл ажиллагаандаа мөрдөж буй  дүрэм, журам, шийдвэрийг хянан үзэж, хүнд суртал, чирэгдэл учруулсан эсэхийг тогтоож, өөрчлөлт оруулах саналаа аймгийн ЗДТГ-т ирүүлэх

Тоо хэмжээ- 1 удаа

Чанар- Төрийн үйлчилгээ чирэгдэлгүй, шуурхай болох нөхцөл бүрдсэн байна.

Хугацаа- 1-р улиралд

Ажил үйлчилгээ: Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ямар нэгэн хүнд суртал, чиргэдэл гараагүй.

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

 

15
3.6 Төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын чиглэлээр:
Зорилт-3.6.1: Төсвийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах
3.6.1.1. Хуулийн дагуу улс, орон нутгийн төсөвт оруулах орлогыг бүрэн төвлөрүүлэх

Тоо хэмжээ – Аймаг, сумын ИТХ-аас баталсан тоо

Чанар – Төсвийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлсэн байна
Хугацаа – Сар бүр

Ажил үйлчилгээ:

Тоо хэмжээ:

Чанар:

Хугацаа:

 

0
3.6.1.2. Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, хууль   тогтоомжийн дагуу  тайлагнах

Тоо хэмжээ

Чанар – Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангасан байна.
Хугацаа – Төсвийн жил, Хуулинд заасан хугацаанд

Ажил үйлчилгээ: Төсвийн тухай хуулийн дагуу хуулинд заасан цаг хугацаанд нь тайланг хүргэж ажиллаж байна.

Тоо хэмжээ:

Чанар – Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.
Хугацаа – тухай бүр

15
3.6.1.3. Төсвийн сар, улирлын хуваарийг баримталж ажиллах

Тоо хэмжээ – Жилийн эхэнд, төсвийн тодотгол батлагдсан тухай бүр
Чанар – Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангасан байна.
Хугацаа – Сар бүр

Ажил үйлчилгээ:  Батлагдсан төсвийн дагуу сар удирлын хуваарийг баримтлан ажиллаж байна

Тоо хэмжээ:

Чанар: Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

Хугацаа:  1-5 сар

15
3.7 Байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах чиглэлээр:
Зорилт-3.7.1: Байгууллагуудын эд хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах
3.7.1.1. Байгууллагуудын өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж,  эд хөрөнгийн тооллогыг хагас бүтэн жилээр чанартай хийх

Тоо хэмжээ – 2 удаа

Чанар – Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна.
Хугацаа – Хагас бүтэн жилээр тайлагнах

 Ажил үйлчилгээ: Байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилон ажиллуулж байна.

Тоо хэмжээ: 1

Чанар:  Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангасан

Хугацаа:  эхний хагас жил

 

15
3.7.1.2. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, өөрийн хөрөнгө, хандив тусламжийн эд хөрөнгийг холбогдох журмын дагуу нягтлан бодох бүртгэлд үнэн зөв, бүрэн тусгах

Тоо хэмжээ – Орон нутгийн өмчит байгууллагуудад бэлтгэгдсэн бүх эд хөрөнгө
Чанар – Эд хөрөнгийн бүртгэл сайжирсан байна.
Хугацаа – Хагас бүтэн жилээр тайлагнах

Ажил үйлчилгээ: Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, өөрийн хөрөнгө, хандив тусламжийн эд хөрөнгийг холбогдох журмын дагуу нягтлан бодох бүртгэлд үнэн зөв, бүрэн тусган ажиллаж байна.

Тоо хэмжээ:  Орон нутгийн өмчит байгууллагуудад бэлтгэгдсэн бүх эд хөрөнгө

Чанар: Бүртгэл сайжирсан

Хугацаа:  эхний хагас жилийн байдлаар

15
3.8.Байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр:
Зорилт -3.8.1: Мэргэжилтнүүдийг ажлын байрны болон урт, богино хугацааны сургалтанд хамруулах замаар хөгжүүлэх, мэргэшүүлэх
  3.8.2.1. Хариутай бичиг, тайлан мэдээ, удирдлагаас өгсөн цаг үеийн үүргийг хугацаанд нь, шуурхай шийдвэрлэж ажиллах

Тоо хэмжээ: –

Чанар: Хэрэгцээт мэдээллийг үнэн зөв, бүрэн агуулсан байна

Хугацаа: Тухай бүр

Ажил үйлчилгээ: 2017 оны эхний хагас жилийн байдлаар ирсэн бичиг 83,  32 нь хариутай бөгөөд 27 бичгийн хариуг цаг хугацаанд, 5 бичгийн хугацаа болоогүй байна. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, цаг үеийн ажилд цаг тухай бүр албан хаагчдыг томилж үүрэгжүүлж, тайлагнаж ажиллаж байна.

Тоо хэмжээ:

Чанар: Хэрэгцээт мэдээллийг үнэн зөв, бүрэн агуулсан

Хугацаа:  Тухай бүр

15
3.8.1.2. Хариуцсан  ажлын чиглэлээр 1-ээс доошгүй шинэлэг бүтээлч ажил санаачилж, түүнийгээ нийтийн хүртээл болгох

Тоо хэмжээ – 1 удаа

Чанар-

Хугацаа – Өөрийн боломжтой хугацаандаа хэрэгжүүлж, 12 сард тайлагнах

Ажил үйлчилгээ: Өмнөговь аймаг, ХХААИС, БНСУ-ын Кён сан буг аймаг хоорондоо газар тариалангийн чиглэлээр гурвалсан гэрээ байгуулж гэрээний дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1500 м2 хамгаалалттай хөрсөнд болон 1 га ил талбайд гүзээлзгэнэ болон гуатан, навчит ногоо зэргийг тариалж эхлээд байна. Кён сан буг аймагт хамгаалалттай хөрсний чиглэлээр 6 сарын сургалтанд ХХААГ-ын 1 мэргэжилтнийг хамруулахаар явуулсан

Мөн 6 албан хаагч хариуцсан ажлын чиглэлээрээ нийт 7 удаа сургалтанд хамрагдсан

Тоо хэмжээ: сургалтын тоогоор

Чанар: Мэдлэг мэдээлэл сайжирсан

Хугацаа: 1-5р сар

15
Зорилт -3.8.2: Цагийн менежементийг хэрэгжүүлж ажиллах
3.8.2.1. Хариутай бичиг, тайлан мэдээ, удирдлагаас өгсөн цаг үеийн үүргийг хугацаанд нь, шуурхай шийдвэрлэж ажиллах

Тоо хэмжээ: –

Чанар: Хэрэгцээт мэдээллийг үнэн зөв, бүрэн агуулсан байна

Хугацаа: Тухай бүр

Ажил үйлчилгээ: 2017 оны эхний хагас жилийн байдлаар ирсэн бичиг 83,  32 нь хариутай бөгөөд 27 бичгийн хариуг цаг хугацаанд, 5 бичгийн хугацаа болоогүй байна. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, цаг үеийн ажилд цаг тухай бүр албан хаагчдыг томилж үүрэгжүүлж, тайлагнаж ажиллаж байна.

Тоо хэмжээ:

Чанар: Хэрэгцээт мэдээллийг үнэн зөв, бүрэн агуулсан

Хугацаа:  Тухай бүр

15
3.8.2.2. Албан томилолтоор ажиллах тухай бүр аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж, томилолтын удирдамжийг батлуулж байх

Тоо хэмжээ: –

Чанар: Батламжийн хэрэгжилтийг хангасан байна.

Хугацаа: Тухай бүр

Ажил үйлчилгээ:  Эхний хагас жилийн байдлаар албан томилолтоор Улаанбаатар хотод ХХААХҮЯамны “Удирдах ажилтны зөвлөгөөн”-д, Дундговь аймагруу “Газар ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглал” сэдэвт сургалт, Улаанбаатар хотод “Нийтийн эзэмшлийн нөөцийн үр ашиг, удирдлага ба зохицуулалт” сэдэвт аймаг, нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нарын сургалтан зэрэг 3 удаагийн томилолтоор удирдамжыг тухай бүр илтгэх хуудсыг өгч ажилласан.

Тоо хэмжээ: 3

Чанар:

Хугацаа:  Тухай бүр

15
3.8.2.3.Төрийн албан хаагчдын ажлын цаг ашиглалт, хяналт бүртгэлийг сайжруулах

Тоо хэмжээ: –

Чанар: Иргэдээс санал гомдол гараагүй байна

Хугацаа: Жилийн турш

Ажил үйлчилгээ:  2017 оноос эхлэн ажилчдын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор Цаг бүртгэлийн “E-WorkTime” системийг суулгуулан ажлын цаг бүртгэлийн програмаар ажилчдын цагыг 09 цаг, 18 цагаас тус тус авч байна. 7 сарын 01-ны өдрөөс эхлэн өдрийн цайны цагийг нэмж оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тоо хэмжээ:

Чанар: Ажилчдын цаг ашиглалт сайжирсан.

Хугацаа:  Жилийн турш

15
Манлайллын зорилтын биелэлтийн ДУНДАЖ ОНОО 11,5
НИЙТ   ОНОО 40,1