Home / Танилцуулга

 

ХХААГазар нь Хүнс, газар тариалангийн хэлтэс, Мал үржлийн хэлтэс, Мал эмнэлгийн хэлтэс гэсэн бүтэцтэй нийт 24 орон тоотойгоор орон нутгийн хэмжээнд Хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр гарсан төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллага болно

Хүнс, газар тариалангийн хэлтэс нь Малчдын хоршоо, хөдөө аж ахуйн чанартай бараа түүхий эдийн биржийг хөгжүүлэх хөнгөн хүнс, худалдаа үйлчилгээ,газар тариалан хөгжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байна.

Мал үржлийн хэлтэс нь мал сүргийн үүлдэрлэг байдал, ашиг шимийн түвшинг дээшлүүлэх, нутгийн шилмэл омгийн малын генефондыг хамгаалах чиглэлээр мал сүрэгт ангилалт, үржлийн хянан баталгаажуулалт явуулж шилмэл хээлтүүлэгч нөхөн сонгох замаар цөм сүргийн тоо толгойг нэмэгдүүлэн ажиллаж байна

Мал эмнэлгийн хэлтэс нь малын халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох, тэмцэх арга хэмжээг  төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэн жилд дунджаар 650,0 – 700,0 мянган малд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Мал эмнэлэг ариун цэврийн итгэмжлэгдсэн лаборатори нь малын халдварт, паразит өвчний оношлогоо, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шинжилгээний 40 гаруй стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна