Home / Мэдээлэл / 45 МЯНГАН ГА БЭЛЧЭЭРИЙГ УСЖУУЛЛАА

 

Аймгийн 6108 малчин өрхийн 3,0 сая гаруй толгой мал 4934 бэлчээрийн худгаас ус ууж байгаа нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 – 3700 толгой мал ундалж, нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрсэн. Отор нүүдлийн үед нэг худгаас 5000-10000 мал уухаар бөөгнөрч, худаг ус хүрэлцэхгүй, ус худаг шавхах асуудал үүсч байна.Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 15 сумын нутагт 30 инженерийн хийцтэй худгийг шинээр гаргах ажлыг Голден хилл ХХК, Хишиг юниверс ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүллээ.Аймгийн хэмжээнд 30 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 45,0 мян га бэлчээрийг шинээр усжуулж, 159 өрхийн 127,0 мян толгой малыг найдвартай ойрхон усаар хангасан. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 30 инженерийн хийцтэй худгийг сэргээн засварлаж, 167 өрхийн 147,5 мян толгой малыг найдвартай усаар хангасан. Отор нүүдэл их байгаатай холбоотой 2020-2021 оны өвөлжилт хаваржилтыг хохирол багатай даван туулах зорилгоор аймгийн хилийн сумдад 6 худаг шинээр гаргахаар шийдвэрлэн, гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдээс үнийн санал авч, ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар 3 худаг гаргасан оторчид ашиглаж байна.#Нутгийн_хишиг

 
Share this page