Ингэний айрагны баяр-2017 арга хэмжээг 13 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.  Энэ жилийн хувьд тус арга хэмжээнд Өмнөговь аймгийн  13 сумын  9  аж ахуй нэгж, 4 хоршоо нөхөрлөл,  170 гаруй  хувь хүн, иргэн ингэний сүү цагаан идээ, тэмээний ноосон  гар урлалын төрлүүдээр оролцлоо. Айраг сүү, хурууд шүүрмэг, өрөм, аарц, нэрмэл архи, тос гэх мэт 80 гаруй  нэр төрлийн 20 орчим тонн бүтээгдэхүүн ороцож 2 өдрийн турш  70 гаруй сая/төг-ийн борлуулалт хийгдсэн байна.

Ингэний айрагны баяр арга хэмжээ нь манай аймгийн хувьд хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярын өмнө малчид бизнес эрхлэгчид боловсруулж бэлтгэсэн бүтээгдэхүүнээрээ иргэд хөдөлмөрчдөд үйлчлэх, нөгөө талаас хэрэглэгчид экологийн цэвэр бүтээгдэхүүнээр сар шинийн бэлтгэлээ базаах өргөн боломжийг бүрдүүлж байдгаараа ач холбогдолтой арга хэмжээ юм. Тус арга хэмжээ нь жил бүр шилдэг бүтээгдэхүүнүүдээ 5 номинациар шалгаруулж ирсэн энэ жилээс малчид, бизнес эрхлэгчдийн дэмжих шилдэг бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх зорилгоор 2 номинаци нэмж 7 номинацаар  шилдгүүдээ  тодрууллаа.

  1. Хамгийн зохион байгуулалттай оролцсон сум НОМГОН сум
    2. Хамгийн зохион байгуулалттай оролцсон нэгж ХАНХОНГОР СУМ БАЯНГОЛ БҮЛЭГ
    3. Хамгийн олон нэр төрлийн их бүтээгдэхүүнтэй оролцсон нэгж  ЦОГТ-ОВОО СУМ “УНДРАН АРВИЖИХ БҮЛЭГ” Н.Хоролмаа
    4. Өндөр чанартай өртөг багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  МАНДАЛ-ОВОО СУМЫН МАЛЧИН Н.ЭНХБАЯР
    5. Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн БАЯН-ОВОО СУМЫН МАЛЧИН М.ОЮУНЗУЛ
    6. Шилдэг тэмээний ноосон гар урлалын бүтээгдэхүүн ХАНБОГД СУМЫН МАЛЧИН Х.ТОГТОХ
    7. Сар шинийн баярыг тохиолдуулан НБЦ-ээс шилдэг бүтээгдэхүүн шалгаруулсан ба “Ижил гурван сайхан” ХХК-ны Амтлаг НБЦ шалгарчээ.