Захиргаа удирдлага, хүний нөөцийн, хяналт шинжилгээ дотоод аудит, санхүүгийн чиглэлээр
- Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудыг бодлогын зөвлөгөө, мэдээллээр хангаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх
 - Хууль тогтоомж, бодлого шийдвэр, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах
 - Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын баримт бичиг, үндэсний болон дэд хөтөлбөр, шийдвэр, гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, дүгнэлт санал гаргах, мэргэшил арга зүйн зөвлөмж өгөх, байгууллагын удирдлагыг бодитой мэдээллээр хангах
 - Төрийн албаны тухай хууль, тогтоомж болон бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх, байгууллагын үйл ажиллагааг тайлагнах
 - Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль журмыг хэрэгжүүлэж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хэрэглэгчдийг санхүүгийн мэдээллээр хангах
 - Архивын тухай хууль, албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, албан бичгийн стандартыг мөрдөж албан хэрэг хөтлөлтөд үүссэн баримт бичгийн бүрдүүлэлт эмх цэгцийг хариуцан хадгаламжийн нэгж бүрдүүлэх
 
Мал аж ахуйн салбарын чиглэлээр
- Мал аж ахуйн салбарын бодлого, хууль тогтоомжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал сүргийн чанар, ашиг шимийг сайжруулах, хяналт тавих, мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх
 - Малын генетик нөөцийн тухай хууль, мал аж ахуйн салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах;
 - Салбарын талаар Засгийн газраас гарсан хөтөлбөр, тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангаж биелэлт, үр дүнг тооцож гаргах;
 - Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж биелэлтийг тооцох;
 - Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан аймгийн дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж биелэлтийг тооцох;
 - Орон нутгийн мал аж ахуйн онцлогт тохирсон бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг хангуулах, тайлагнах
 - Орон нутагт үржүүлж буй баталгаажсан үүлдэр, омгийн малын мэдээллийн сан сүлжээг өргөжүүлэх, нутгийн шилмэл сүргүүдийг илрүүлэх, ашиг шимийн түвшинг тодорхойлох, тогтвортой хадгалах, удмын санг баяжуулах, үржилд ашиглах хүрээг өргөжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах; Үржлийн ажилд биотехнологийн ололт нэвтрүүлэх замаар үүлдэрлэг байдал, ашиг шим, тэсвэрт чанарыг батжуулан сайжруулах, үүлдэр омог, бий болгох, мал сүргийн эдийн засгийн эргэлтэд оруулж, чанартай түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх замаар салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр генетик нөөцийг ашиглах, судлан хөгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах;
 - Алба, сумын хөдөө аж ахуйн тасаг, хувийн мал үржүүлэг, технологийн нэгжүүдийн мал үржүүлгийн ажлыг технологийн удирдлага, арга зүйгээр хангах, хяналт тавих;
 - Мал аж ахуйг хөгжүүлэх, малын генетик нөөцийг сайжруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй тэргүүн туршлагыг нэвтрүүлж, үр өгөөжийг дээшлүүлэх;
 - Төв суурин газрын ойролцоох эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
 - Засгийн газар, салбарын яам, аймгийн бодлого, чиглэлийг баримтлан аймаг, сум, баг, малчид, мал бүхий иргэдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, аймгийн нэгдсэн төлөвлөгөө чиглэл гаргах, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, тайлагнах
 - Байгаль цаг уурын онцлог, мал үржүүлэх ашиг шимийн чиглэл, бэлчээрийн даацтай уялдуулан мал сүргийн нөхөн үйлдвэрлэлийг төлөвлөх, малын чанар, таваарлаг байдалд сайжруулах ажлыг удирдан зохион байгуулах;
 - Шинээр худаг гаргах, худаг уст цэгийг засварлах, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх, мал сүргийг даатгалд хамруулах ажлыг сум, орон нутагтай хамтран удирдан зохион байгуулах, хяналт тавих, бэлчээр хамгааллын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх;
 - Малчдыг дэмжих, залгамж халааг бэлтгэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд аймаг, орон нутгийн түвшний бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
 - Мал сүрэгт жил бүр ангилалт, заазлалт хийн цөм сүрэг бүрдүүлэх, хээлтүүлэгч шинээр тавих ажлыг үржлийн нэгжүүдээр гүйцэтгүүлэх, хяналт тавих, малын чанар сайжруулах.
 - Малын генетик нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх, малсүргийн ялган тэмдэглэгээ хийх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, арга зүйн дэмжлэг үзүүлэх
 - Малын удам зүй үнэлгээ, цөм сүрэг, үүлдэрийн нэгдсэн бүртгэл хөтлөх, шилмэл малын удам зүй, хээлтүүлэгч нөхөн тавих, ялган суурилах, батлагдсан үүлдэр, омогийн малын үржүүлэг технологийн үйлчилгээг бүс нутгийн онцлог, дэд бүтцийг харгалзан гүйцэтгэх замаар туслах аж ахуйг хөгжүүлэх
 - Малын генетик нөөцийн ашиглалт, мал аж ахуйн эрчимжүүлэлтийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих ажлыг зохион байгуулах, тайлагнах
 - Мал аж ахуйн салбарын хууль, тогтоомж, бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, малын бэлчээр, тэжээл, усан хангамжийг нэмэгдүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх
 
Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол, худалдаа үйлчилгээний чиглээр
- Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдэд хүнс, худалдаа, үйлчилгээний чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, хяналт тавих
 - Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд хүнс, нийтийн хоол үйлдвэрлэлийн талаар тусгагдсан зорилтын биелэлтийг хагас, бүтэн жилээр тооцож хүргүүлэх, тайлагнах;
 - Төрөөс хүнс, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хэмжээнд хэрэгжүүлэхээр батлан гаргасан бодлогын баримт бичгүүд, үндэсний хөтөлбөрүүд болон тэдгээртэй адилтгах баримт бичигт тусгагдсан зорилтуудтай уялдуулан аймгийн бодлогын баримт бичиг төлөвлөх, санал өгөх, суурь судалгаа мэдээллийг боловсруулах, аймаг орон нутгийн удирдлагын шийдвэр гаргуулах;
 - Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, тус салбарын үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, газар, албаны дарга болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргыг бодитой мэдээллээр хангах, шийдвэр гаргуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах
 - Хүнс, нийтийн хоол үйлдвэрлэгчдийн суурь судалгаа мэдээлэл, тайлан, мэдээний нэгтгэлийг жил бүр баяжуулан, дүн шинжилгээ хийж, газар, албаны дарга болон дээд шатны байгууллага, орон нутгийн удирдлагууд, бусад төсөл хөтөлбөрийн байгууллагыг шаардлагатай мэдээ мэдээлэл, мэргэжил арга зүйн удирдлага зөвлөмжөөр хангах;
 - Орон нутаг түвшинд хүнс, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бодлого зорилтыг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, салбар дундын уялдаа холбоог сайжруулах
 
Газар тариалангийн үйлдвэрлэл, техник технологийн чиглэлээр
- Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, газар тариалангийн талаар дэвшүүлсэн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, биелэлтийг хагас бүтэн жилээр тайлагнах;
 - Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, газар тариалангийн талаар тусгагдсан зорилтын биелэлтийг тайланг хагас, бүтэн жилээр гаргах;
 - Жимс, жимсгэнэ, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж иргэдийг дэмжих, бодлогын хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах
 - Хүнсний ногооны тариалан эрхлэгчдийг дэмжих, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, аймгийн хүн амын хүнсний ногооны хангамжийг сайжруулах;
 - Хөдөө аж ахуйн техникийн захиалгыг сумдаас авч нэгтгэх, захиалгын дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хяналт тавих
 - Өвлийн болон зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр хангах, төсөл хөтөлбөрт хамруулах;
 - Хамгаалагдсан хөрсний аж ахуй эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийг дэмжиж хүлэмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалгын дагуу нийлүүлэх
 - Тариалангийн талбайн хөрсийг агрохимийн шинжилгээнд хамруулж мэдээллийн сан үүсгэх
 - Ургамал хамгааллын бодис, хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх;
 - Нутагшсан ургац өндөртэй соортын үрийн төмсийг өрхийн тариалан эрхлэгчдэд гэрээгээр олгож үр шинэчлэлийг хийх;
 - Тариалангийн тухай хууль, технологийн сургалтууд болон тариалангийн талбайн хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор бордоо хэрэглэх талаар сурталчилах, “Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг 2 жилд 1 удаа зохион байгуулах, тариаланчдыг арга зүйгээр хангах, сургалт зохион байгуулах;
 - Өрхийн тариалан эрхлэгчдэд төсөл хөтөлбөрийн газартай хамтран технологийн сургалтууд зохион байгуулах.
 
Жижиг дунд үйлдвэр, хөнгөн үйлдвэр, хоршоо, ахуйн үйлчилгээ, хоршоо хөгжүүлэх сан, батлан даалтын сангийн чиглэлээр
- Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг журмын дагуу бүртгэх, бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, мэдээ тайлан гаргах, бүртгэгдсэн үйлдвэр эрхлэгчийн материалыг архивын нэгж болгон хадгалах.
 - Хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохион байгуулж, зээлийн холбогдох тайлан, дүн мэдээг нэгтгэн гаргах, зээлийн зориулалт, үр дүнд хяналт тавьж ажиллах.
 - Орон нутгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүү хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлагыг судлах, санал боловсруулах.
 - Хоршоог хөгжүүлэх сангаар дамжуулан Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтэнд хяналт тавих, мэдээ, тайлан гаргах.
 - Үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхижуулах сургалт зохион байгуулах, үр дүнг тооцож мэдээлэх.
 - Үйлдвэр эрхлэгчдийг зээлийн батлан даалт, даатгалын үйлчилгээнд хамруулах, зөвлөгөө мэдээллээр хангах
 - Хоршоодыг чадваржуулах, сургалт зохион байгуулах, салбараар ангилсан судалгаа гаргаж нэгдсэн сүлжээнд оруулах.
 - Орон нутгийн чанартай үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, улсын чанартай үзэсгэлэн яармагт оролцуулахад дэмжлэг үзүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг бий болгох.
 - Шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлж буй техник, технологийг судалж үйлдвэрийн салбарт иргэд аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, шинэ техник, технологи нэвтрүүлж буй аж ахуйн нэгжид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
 - Үйлдвэрийн технологийн асуудлаар бодлогын судалгаа хийж шинэ технологийн мэдээллийн сан бүрдүүлэх
 - Бизнесийн хөгжлийг дэмжих зорилгоор шинэ бизнес эрхлэгчдийг инкубацийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах.
 - Иргэдэд чанартай, стандартын шаардлагад нийцсэн ахуйн үйлчилгээг үзүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд ахуйн үйлчилгээний салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх
 - Хоршооллыг хөгжүүлэх, хоршоог хөрөнгө оруулалт, санхүү, зээлийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх
 
Хяналтын чиглэлээр
- Хяналтын чиглэлээр хийсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны танилцуулгыг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, цаашдын бодлого, хөгжлийн стратегийн талаарх санал, дунд хугацааны болон жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулж удирдлагад танилцуулах, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тайлагнах;
 - Хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийх, шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах, хяналт шалгалтын баримт бичиг үйлдэх;
 - Хариуцсан хяналтын чиглэлээр эрсдэлийн шалгуур үзүүлэлт боловсруулах, хяналт шалгалтын объектын эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын хуудсыг шинэчлэх, хяналт шалгалтын мэдээллийг цахим системд бүртгэх, хяналтын хуудсыг ашиглах зөвлөмжийг боловсруулах;
 - Улсын байцаагчийн бусад нийтлэг чиг үүрэг болон хууль тогтоомж, хэм хэмжээний актад заасан өдөр тутмын бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
 - Мал үржлийн технологийн үйл ажиллагааны явцад эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн шалтгааныг тогтоох, таслан зогсоох, нийтэд шуурхай мэдээлэх, эрсдэлийг буруулах, чиглэлээр зөвлөгөө өгөх, хяналт тавих.
 - Хүнсний чанар, стандартын хяналтын улсын /ахлах/ байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийх, шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах.
 - Хариуцсан хяналтын чиглэлээрх аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн хэрэглээ, үйлчилгээний соёл, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх.
 - Цаг үеийн шинжтэй болон онцгой нөхцөл байдалд үндсэн чиг үүрэгт хамааралтай асуудлаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, дэг журам сахиулах ажил үүргийг шаардлагатай тохиолдолд зохих батлагдсан журмын дагуу ажиллах
 - Улсын байцаагчийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд түүнийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх
 - Ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хор хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.
 - Мал үржлийн ажил, үйлчилгээний технологийн мөрдөлт, үржлийн малд үзлэг, ангилалт, тохируулан сонголт хийсэн арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих.
 - Цэвэр, эрлийз болон нутгийн шилмэл үүлдэр, омгийн малын удмын санг хамгаалах, үржил ашиг шимт чанарыг сайжруулах ажлыг нутгийн захиргааны байгууллагаас хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих.Сүрэг сэлбэх өсвөр хээлтүүлэгчийг цөм сүргээс бойжуулж, орон нутгийн үйлчилгээний нэгжээр үзлэг, шинжилгээ хийлгэж, жишигт тэнцсэн эсэхийг магадласны дараа үржилд ашиглах, хээлтүүлгийн нас гүйцсэн малыг нийлүүлэгт оруулах, эрүүл, баталгаажсан хээлтүүлэгчийг үржилд ашиглахад хяналт тавих.
 - Малын удмын санг хамгаалах, ашиг шим, үүлдэрлэг байдалд хяналт тавих
 - Байгууллагын болон салбарын сургалт зохион байгуулах удирдамж, төлөвлөлт, арга зүй, хөтөлбөр, гарын авлага, зөвлөмж, мэдээллээр хангаж, үр дүнг тооцох
 - Жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж холбогдох албан тушаалтнаар батлуулан, хэрэгжилтийг хангах, тайлагнах;
 - Байгууллагын холбогдох газар, хэлтэст хяналт шалгалтын явц, үр дүнг мэдээлж хамтарч ажиллах
 
