ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
2025.12.08
Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь 2025 онд дэвшүүлсэн үйл ажиллагааны зорилго, зорилтоо хэрэгжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, 15 сумын Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлгийн газар болон төрийн бусад чиг үүргийн байгууллагууд, сумдын Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасагтай чиг үүргийнхээ хүрээнд хамтран ажиллалаа.
2025 онд буюу тайлант жилд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд гарсан Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны болон орон нутгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн орон нутгийн түвшинд дараах ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллалаа.
ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
НЭГ. СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь байгууллагын албан хаагчдыг хөгжүүлэх 2025 оны сургалтын төлөвлөгөөг хамт олны хурлаар хэлэлцүүлэн 10 арга хэмжээтэйгээр газрын даргаар батлуулан, хэрэгжилтийг 100 хувь хангаж ажиллалаа.
Албан хаагчдыг хөгжүүлэх сургалтыг Цахим хөгжил харилцаа холбооны яам, аймгийн Засаг даргын тамгын газар, Татварын газар, Онцгой байдлын газар, Насан туршийн суралцахуйн төв, Эрүүл зөв хооллолтын клуб, Бүжгийн сургалтын төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Тогоочдын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран 10 сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 107 албан хаагч хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлсэн.
2025 онд байгууллагын албан хаагчдаас Засгийн газрын зорилтот болон дээд шатны байгууллагаас зохион байгуулсан чадавхжуулах 17 удаагийн сургалтад давхардсан тоогоор 19 албан хаагч, Төрийн албаны зөвлөлөөс болон мэргэжлийн байгууллагуудаас зохион байгуулсан сургалтад давхардсан тоогоор 43 албан хаагч хамрагдсан байна.
БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН БОЛОВСРОЛЫН БАЙДАЛ
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭШСЭН БАЙДАЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЗОРИЛТОТ СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ
- Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөгөөн, сургалтад 01 дүгээр сарын 30-ны өдөр Бэлчээрийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн, Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн нар оролцож, сургалт мэдээлэл авсан
- “Малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр газар эзэмшүүлэх, Атар газрыг тариалангийн газарт шилжүүлж, хоршоологчдод тэжээлийн ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлэх” чиглэлийн цахим сургалтад 01 дүгээр сарын 29-ний өдөр Бэлчээрийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн оролцсон.
Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөгөөн, сургалтад 01 дүгээр сарын 30-ны өдөр Бэлчээрийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн, Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн нар оролцож, сургалт мэдээлэл авсан
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, хүнсний салбарыг сурталчлах зорилгоор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2006 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсан.Энэхүү арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чиглэлийн албан хаагчдыг чадавхжуулах “Сүү бэлтгэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны техникийн зохицуулалт”-ын талаар сургалтад хүнс, хоол үйлдвэрлэл, худалдааны асуудал хариуцсан мэргэжилтэн хамрагдсан.
- Газар тариалангийн цахим системийн /www.plant.mofa.gov.mn/ сургалтанд сумдын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийн хамт хамрагдсан.
- 4. Бүсчилсэн Төрийн албаны манлайлал Говийн бүсийн зөвлөгөөн, сургалт, хэлэлцүүлэгт 04 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 13 мэргэжилтэн, албан хаагч хамрагдсан.
“Цахим иргэн-цахим ур чадвар” сургалтад албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх хэрэглээний сургалтад 04 дүгээр сарын 23-ны өдөр Цахим хөгжлийн яамнаас зохион байгуулж, 10 албан хаагч хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлсэн.
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба орон нутгийн төлөвлөлт” форумыг 6 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан. Тус форумд 21 аймгийн 12 салбарын 150 гаруй хүн оролцож байгаагаас Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдаж төлөөлөгчөөр оролцсон бөгөөд тус газраас Мал аж ахуйн хэлтсийн дарга, бэлчээрийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн нар оролцож сургалт арга хэмжээнд оролцож, туршлага судалсан.
- Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо үндэсний форм Дундговь аймагт 2025 оны 6 сарын 16, 17ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Уг форумд тус газраас ахлах мэргэжилтэн Ш.Мөнхчулуун, Ханхонгор сумын залуу малчин Ж.Шинэбат, сумын тэмээчдийн холбооны тэргүүн залуу малчин Б.Болорбат, Гурвантэс сумын залуу малчин Д.Амааеэ нар оролцсон.
- Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд 10 дугаар сарын 03-ны өдөр Бэлчээрийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн хамрагдсан.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/3014 тоот албан бичгийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Глобал Сивик Шэйринг Хүртээмжтэй мал аж ахуй төсөлтэй хамтран зохион байгуулсан “Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх”, Мал аж ахуйн салбарын мэргэжилтнийг чадавхжуулах танхимын сургалтад 10 дугаар сарын 21-25-ны хооронд Мал аж ахуйн үйлдвэрлэл, эрхлэгч, эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн оролцсон.
- “Малчдын хоршоонд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр газар эзэмшүүлэх, Атар газрыг тариалангийн газарт шилжүүлж, хоршоологчдод тэжээлийн ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлэх” чиглэлийн цахим сургалтад 01 дүгээр сарын 29-ний өдөр Бэлчээрийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн оролцсон.
ДОТООД СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ
- 1. Аймгийн Онцгой байдлын газраас “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” тухай сургалтад нийт 10 албан хаагч хамрагдсан. Уг сургалтаар гал унтраах үзүүлэх сургалт дадлагын хичээл орсон.
- 2. “Төрийн Албан хаагчдыг хөгжүүлэх дотоод сургалт арга хэмжээний хүрээнд аймгийн Татварын газартай хамтран “Татварын ХАОАТ тайлагнах, анхаарах асуудал”-ын талаар сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад 12 албан хаагч хамрагдсан.
- “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх шинэчилсэн журам”-ын танилцуулга сургалтыг аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэстэй хамтран байгуулж 11 албан хаагч хамрагдсан.
- Цахим хөгжил харилцаа холбооны яам, аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Цахим иргэн – Цахим ур чадвар” сургалтыг зохион байгуулж Төрийн захиргааны 10 албан хаагч хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлсэн
- Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран “Зуршил” сэдвээр 2 цагийн сургалт зохион байгуулж, албан хаагчдад мэдлэг мэдээлэл хүргэлээ. Тус сургалтад байгууллагын 9 албан хаагч хамрагдсан.
- “Эрүүл зөв амьдрал усны хэрэглээний сургалт”-ыг Эрүүл зөв хооллолтын клубтэй зохион байгуулж албан хаагчдын эрүүл зөв хооллолт, усны зохистой хэрэглээний талаарх мэдлээл өгч мэдлэгийг дээшлүүлсэн . Уг сургалтад 11 албан хаагч хамрагдсан.
- Албан хаагчдын хүсэлтээр Бүжгийн клубтэй хамтран бүжгийн сургалтыг зохион байгуулж нийт 10 албан хаагч хамрагдсан.
- Гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор байгууллагын нийт албан хаагчид бэлтгэл бэлэн байдлыг хангаж дуут дохиогоор ажиллан, үзүүлэх дадлага сургуулалтыг хийлээ.
- Төрийн албан хаагчдын цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх, цахим орчны зохистой хэрэглээг хэвшүүлэх зорилгоор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран “Тоон гарын үсэг, түүний хэрэглээ” сэдвээр сургалт зохион байгуулж байгууллагын 14 албан хаагч хамрагдсан.
- Өмнөговь аймгийн тогоочдын холбооны тэргүүн мастер тогооч Ц. Мэнд-Ооёо “Худалдан авалт хийхдээ хүнсний шошго хэрхэн унших, өглөөний цайг хэрхэн бэлдэх” талаарбайгууллагын 15 албан хаагчид сургалт зохион байгуулсан.
- Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилтнуудад урт, дунд болон богино хугацааны төлөвлөлтийн арга зүйг эзэмшүүлэх, төлөвлөгч дэвтэр хөтлөх арга зүйг таниулах зорилгоор “Төлөвлөгч дэвтэр хөтлөх, түүний ач холбогдол” сургалтыг 10 албан хаагч хамрагдсан.
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДААС ЗОХИОН БАЙГУУЛСАН
СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ
1 Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэлэлцүүлэгт 03 дугаар сарын 25-ны өдөр Бэлчээрийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн оролцсон.
Төрийн албаны манлайлал Говийн бүсийн зөвлөгөөн хэлэлцүүлэгт 04 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 12 албан хаагч хамрагдсан
Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт 09 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж, Бэлчээрийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн, захиргаа удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн тус тус хамрагдсан
БНХАУ-с Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул болон ӨМӨЗО-ны Гадаад хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулж буй “Монгол малчин-2025” төслийн богино хугацааны сургалтад Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн малчдын төлөөлөл оролцсон. Энэхүү хөтөлбөрт Өмнөговь аймгийн 13 малчин, ХХААГ-ын 2 мэргэжилтэн хамрагдсан. Сургалт 2025 оны 11-р сарын 17-24-ний өдрийг хүртэл ӨМӨЗО-ны “Шилийн гол” ажил мэргэжлийн дээд сургуульд 7 хоногийн хугацаанд үргэлжилсэн. Уг сургалтаар ШУ-нд суурилсан мал маллагааны арга технологи, тэжээлийн аюулгүй байдлын үйлдвэрлэл, стандартын талаар онолын сургалт болон Шилийн гол аймгийн сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн боловсруулах арга технологи, сав баглаа боодлын үйлдвэрүүдтэй танилцаж практик сургалтын үйл ажиллагаа болсон.
Уур амьсгалд ухаалаг мал аж ахуй, гамшгийн эрсдэлийн удирдлага сургалтад 11 дүгээр сарын 28-29-ны өдрүүдэд Мал аж ахуйн үйлдвэрлэл, эрхлэгч, эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн хамрагдсан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Зохистой хооллолт ба боловсрол” сэдэвт сургалтанд 2025 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд хамрагдлаа.
ХОЁР. НИЙГМИЙН БАТАЛГАА ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР
Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах 2025 оны төлөвлөгөөг хамт олны хурлаар хэлэлцүүлэн 10 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг газрын даргаар батлуулан 100 хувь хэрэгжүүлэн ажиллалаа.
1.Байгууллагын даргын 2023 оны 05 сарын 15-ны өдрийн А/16 тоот тушаалаар батлагдсан “Байгууллагын дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.6.7 дахь хэсэгт заасны дагуу нийт 19 албан хаагчдад унаа, хоолны хөнгөлөлтийг сар бүр олголоо.
2.Албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, дархлаажуулах ажлын хүрээнд дараах ажлыг зохион байгууллаа. Үүнд
- Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор ингэний буцалгаа хийж албан хаагчдынхаа дархлааг дэмжсэн
- Эрүүл зөв хоололт, “Сахарын хэрэглээ”-ний талаар дотоод сургалт арга хэмжээг Үйлдвэр худалдаа үйлчилгээний хэлтсээс Тогоочдын холбоотой хамтран зохион байгуулсан Сургалтад 14 албан хаагч хамрагдсан.
- Мал аж ахуйн хэлтсээс санаачлан “ДАРААГИЙН ХҮНДЭЭ ЮУ ӨГӨХ ВЭ?” дархлаажуулах аяныг зохион байгуулж байгууллагын пэйж хуудсанд рийл бичлэг тавьсан
5.ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
1.ХҮНСНИЙ ХАНГАМЖ – АЮУЛГҮЙ БАЙДАЛ” үндэсний хөдөлгөөний хүрээнд: Стандарт, хэмжилзүйн хэлтэстэй хамтран “Хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулъя”, Аймгийн Тогоочдын холбоотой хамтран “Өглөөний цайг өөртөө, сахар болон чихэрлэг хүнснээс татгалзъя, хүнсний зориулалтын саваар гал тогоогоо чимцгээе” нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Уг нөлөөллийн арга хэмжээнд Даланзадгад сумын Захирагчийн ажлын албаны 120 албан хаагч Өмнөговь аймаг дахь Онцгой байдлын газрын 44 албан хаагч хамрагдлаа.
ХХААГ-ын албан хаагчдад Өмнөговь аймгийн тогоочдын холбооны тэргүүн мастер тогооч Ц. Мэнд-Ооёотой хамтран хүнсний зориулалтын сав баглаа боодлын хэрэглээ болон худалдан авалт хийхдээ хүнсний шошго хэрхэн унших, өглөөний цайг хэрхэн бэлдэх” талаар байгуулла гын 15 албан хаагчид сургалт зохион байгууллаа.
Өмнөговь аймагт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй малчид, хувийн бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд хүнсний зориулалтын бус сав баглаа боодлын талаар мэдлэг мэдээлэл өгч, хүнсний зориулалтын савыг хэрэглэж хэвшүүлэхэд зорилгоор Баяндалай сумын малчдын зөвлөгөөний үеэр 100 гаруй иргэнд хүнсний сав баглаа боодлын талаар танхимын сургалт зохион байгуулж сургалтын сэдвийн дагуу аха тэмцээн тэмцээн зохион байгуулан эхний 3 байрыг хүнсний зориулалтын усны саваар 3 малчныг шагнаж урамшуулав. Баяндалай сумын зорилтод бүлгийн 2 айл өрхийн шаардлага хангаагүй усны савыг сольж мэргэжил арга зүйн зөвлөгөө олгов.
ХЯНАЛТЫН ХЭЛТЭС
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Зөвшөөрлийн тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Малын генетик нөөцийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан холбогдох техникийн зохицуулалт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, эрсдэлийг үнэлж, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, таслан зогсоох, хүнсний аюулгүй байдлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг холбогдох байгууллагад хүргүүлэн ажилласан байна.
ХОЁР. ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ
Өмнөговь аймгийн хэмжээнд 2025 оны Хүнсний чанар, стандартын хяналтаар Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний үе шатанд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах зорилтын хүрээнд 5 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж ажилласнаас биелэлт 100 хувь байна.
ГУРАВ. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ
Тайлант хугацаанд 11 удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалт-3, төлөвлөгөөт бус шалгалт-3, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт-5, гүйцэтгэлийн хяналт шалгалт-2 хэлбэрээр нийт 11 удаагийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна.
Хяналт шалгалтад 165 аж ахуйн нэгж байгууллага, иргэний хүнсний чиглэлийн үйл ажиллагаа хамрагдсан бөгөөд шалгалтаар 662 зөрчлийг илрүүлэн 527 зөрчил буюу 79 хувийг газар дээр нь арилгуулсан. Улсын байцаагчийн 487 заалт бүхий 40 албан шаардлага хүргүүлэн, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн байдалд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд 75 хувь буюу 365 зөрчил арилж, эрсдэлийн түвшин буурсан үзүүлэлттэй байна.
Шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох заалтуудаар 40.000.000 (дөчин сая) төгрөгийн шийтгэл ногдуулсан, 100 хувь барагдуулсан.
3.1. ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 51.1 дэх заалт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон 08-00-02/15, 08-00-02/18, 08-00-02/19 тоот удирдамжийн дагуу Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний үйлдвэрийн 5, хоол үйлдвэрлэлийн 10 газар төлөвлөснөөс 15 газарт буюу 100 хувийг хамруулан хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар их болон дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 12 аж ахуйн нэгжид 126 заалт бүхий хугацаатай албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагын хэрэгжилт 73% байна. Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 21,000,000 (хорин нэгэн сая) төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч торгуулийн хэрэгжилтийг хангуулсан. Төлөвлөгөөт хяналт шалгалтын үр дүнд эрсдэл үүсэх магадлал 38.5 хувь, өмнөх жилд их болон дунд эрсдэлтэй байсан газруудын эрсдэл 11 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Шалгалтын явцад 206 зөрчил илрүүлж, газар дээр нь 159 буюу 75 хувийг арилгуулж, хууль сахин мөрдөлтийн хувь 76 хувьтай хэрэгжүүлсэн байна.
(2025 оны хүнсний худалдааны 15 газарт төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн)
(хоол үйлдвэрлэлийн 10 газарт төлөвлөгөөт (Хүнс үйлдвэрлэлийн 5 газарт
төлөвлөгөөт хяналт шалгалт хийв) хяналт шалгалт хийв)
3.2. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ
3.2.1 Тайлант хугацаанд 08-00-02/07, 10-00/14, 10-00/15, 03-00/03, 08-00-02/30 дугаартай “Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх”, “Нялх, балчир, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хоол үйлдвэрлэлийг шинээр эрхлэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх”, “Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх”, “Бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл, ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх”, “Сүү, сүүн бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэл болон зарим нэрийн импортын сүүн бүтээгдэхүүн, сав баглаа боодлын чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамжуудын дагуу холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах стандарт, тушаал, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийн байдалд шалгалт хийж эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг арилгуулах, хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ авах зорилгоор шалгалт хийж гүйцэтгэлээ. Урьдчилан сэргийлэх шалгалтад Даланзадгад, Ханбогд, Баяндалай, Цогтцэций, Баян-Овоо, Мандал-Овоо, Манлай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хоол, хүнсний үйлдвэрлэлийн 126 цэгийг хамруулав. Хяналтаар нийт 456 зөрчил илрүүлж, 368 буюу 80 хувийг газар дээр нь арилгуулсан. 248 заалттай 21 албан шаардлага хүргүүлсэн хэрэгжилт 78%, 6 дүгнэлт, хоол үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад зориулан 60 заалт бүхий 08-27-02/7182/01, 02, 03, 04 дугаартай улсын байцаагчийн зөвлөмжийг Өмнөговь аймгийн 15 сумын Засаг даргад албан бичгээр хүргүүлэн ажиллалаа. Хяналт шалгалтын 5 танилцуулга, тоон мэдээг нэгтгэн удирдамжид заасан хугацаанд ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газарт хүргүүлсэн.
(Буянт хотхон хүүхдийн зусланд хийсэн хяналт шалгалт)
(Бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл, ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт)
3.2.2 Мал үржүүлэг технологийн ажилүйлчилгээний чиглэлээр:
Тайлант хугацаанд 08-00-04/33 “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалтад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамжийн дагуу аймаг, сумын аюулгүй нөөцийн бэлтгэл хангалтын байдал, бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн тоо хэмжээ, гаргасан төлөвлөгөө төлөвлөлт гаргасан эсэхийг тус тус үзэж шалгав. Урьдчилан сэргийлэх шалгалтад нийт 15 сумын Хөдөө аж ахуйн тасаг (Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хэсэг) урьдчилан сэргийлэх шалгалтад хамруулан ажиллав.
Хяналт шалгалтаар ажиллах явцад үүссэн болон цаашид анхаарч засвар, сайжруулалт хийх шаардлагатай асуудлын талаар газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/230 дугаар албан тоотын дагуу хугацаатай зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтийг авч ажилласан.
(Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалтын хяналт шалгалт)
3.3. ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ
Тайлант хугацаанд 10-00/06, 08-00-02/02, 08-00-02/10, 08-27-02/452/01, 02, 04, 07, 09, 11 дугаартай “Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын хүсэлтээр хамгаалуулагчийн хоол хүнсний аюулгүй байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай”, “Мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, нялх, балчир хүүхдийн хүнсний үйлдвэрлэл шинээр эрхлэх хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх”, “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх” тухай удирдамжуудын дагуу хяналт шалгалт 22 хоол үйлдвэрлэл, 2 хүнсний үйлдвэр нийт 24 объектод төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналтаар нийт 113 заалттай 7 албан шаардлага хүргүүлсэн хэрэгжилт 74% байна. Хяналт шалгалтын 3 танилцуулга, тоон мэдээг нэгтгэн удирдамжид заасан хугацаанд ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газарт хүргүүлсэн.
3.3.1 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны салбарын улсын ерөнхий байцаагч нарын баталсан 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08-00-02/02 дугаартай удирдамжийн хүрээнд 15 сумдын аж хуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 20 албан хүсэлтийн дагуу эрсдэлийн үнэлгээ хийж, 49 заалттай 6 албан шаардлага хүргүүлэн хэрэгжилтийг тооцон минимаркет-1, хүнсний дэлгүүр-3, ресторан-2, кафе-3, лоунж-1, баар-6, караоке- жуулчны бааз-3, амралтын газар-1, нийт 20 аж ахуй нэгжийн үйл ажиллагааны тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна
(Хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжид хянал шалгалт хийв)
3.3.2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Салбарын улсын Ерөнхий байцаагчдын хамтран баталсан 08-00-02/10 дугаартай “Мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, нялх, балчир хүүхдийн хүнсний үйлдвэрлэл шинээр эрхлэх хүсэлтийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтаар “Эко маркет” ХХК, “Өнөд өвлөх трейд” ХХК-ийн объектуудыг хамруулан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Шалгалтыг 8.29.1 кодтой хяналтын хуудсаар хийхэд 47.5%-ийн дунд эрсдэлтэй үнэлэгдэж 42 заалттай 2 албан шаардлага хүргүүлсэн.Албан шаардлагын хэрэгжилт 64% байна. дүгнэлт гаргах боломжгүй байсан.
3.3.3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамдын Салбарын улсын ерөнхий байцаагч нарын хамтран баталсан 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10-00/06 дугаартай удирдамжийн хүрээнд 3 удаагийн төлөвлөгөөт бус шалгалт хийж гүйцэтгэв. Танилцуулгыг Төрийн тусгай хамгаалалтын газар, Өмнөговь аймгийн тагнуулын газарт хүргүүлэн ажилласан.
3.3.4 Хоол хүнснээс шалтгаалсан нийтийг хамарсан хоолны хордлогот халдвар гарсан гэх мэдээллийн дагуу 6 удирдамж батлуулан Цогтцэций, Гурвантэс, Ханбогд, Булган суманд байрлалтай “Ред рок катеринг” ХХК, “ХАКМС” ХХК, “Опен вэй” ХХК, “”Блүфин катеринг ххк”, “Говийн гурван тэмээ” ХХК”, “Энгийн бүтээмж” ХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар илэрсэн зөрчилд 71 заалттай 5 албан шаардлага хүргүүлсэн хэрэгжилт 83%-тай байна.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар нийт 19.000.000 төгрөгийн торгууль, 54,493,615.74 төгрөгийн нөхөн төлбөрийн арга хэмжээ авч бүрэн барагдуулсан. 2025 оны 11 дүгээр сарын 26-нд ирсэн мэдээллийн дагуу Энгийн бүтээмж ХХК-ийн хяналт шалгалт үргэлжилж байна.
(Гомдол мэдээллийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт
3.4. ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДСЭН НЭМЭЛТ АЖЛУУД
Аймгийн Цогтцэций суманд “Говь Шанхай” удмын адууны омог батлуулах ажил 2018 оноос эхлэн тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсэг 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хаврын хянан магадалгааг хийж байсан юм.
Тус ажлын үргэлжлэл болгож, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн намрын хянан магадлагааг ХХААХҮЯамны ажлын хэсэг, аймгийн ХХААГазар болон сумын ЗДТГазрын холбогдох албан хаагчид хамтран зохион байгуулан ажилласан.
ХЯНАЛТЫН ХУУДАСНЫ ЗӨРЧИЛ, ХУУЛЬ САХИН МӨРДӨЛТИЙН НЭГТГЭЛ
| Үзүүлэлт | Шалгалт |
| Хамруулсан объектын тоо | 165 |
| Илрүүлсэн зөрчлийн тоо | 662 |
| Арилгуулсан зөрчлийн тоо | 527 |
| – газар дээр нь арилгуулсан зөрчлийн тоо | 527 |
| – гүйцэтгэлийн хяналтаар арилгуулсан зөрчлийн тоо | 365 |
| Арилгасан зөрчлийн хувь | 75% |
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТ
| № | Үзүүлэлт | Албан бичиг | Өргөдөл гомдол | Нийт дүн |
| 1. | Нийт ирсэн | 29 | 6 | 35 |
| Үүнээс: хариутай нь | 29 | 0 | 29 | |
| 2. | Шийдвэрлэсэн нь | 28 | 5 | 33 |
| 3. | Шийдвэрлэх шатандаа байгаа | 1 | 1 | 2 |
| 4. | Шийдвэрлээгүй | 0 | 0 | 0 |
- ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ҮР ДҮН
- 2025 онд байгууллагын албан хаагчдаас Засгийн газрын зорилтот болон дээд шатны байгууллагаас зохион байгуулсан чадавхжуулах сургалтад давхардсан тоогоор 19 албан хаагч, Төрийн албаны зөвлөлөөс болон мэргэжлийн байгууллагуудаас зохион байгуулсан сургалтад давхардсан тоогоор 43 албан хаагч хамрагдсан.
- Аймгийн Засаг даргын 2025 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн А/390 дугаар захирамжаар 4 албан хаагчийн зэрэг дэвийг ахиулж, 1 албан хаагчид зэрэв дэвийг шинээр олгосон.
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны “Тэргүүний ажилтан”-аар 3 албан хаагч мөн тус яамны “Жуух бичиг”-ээр 2 албан хаагч тус тус шагнагдсан байна. Мөн аймгийн “Есөн алдартан” “Шилдэг төрийн албан хаагч”-аар 1 мэргэжилтэн шалгарч, шагнагдсан.
- Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 04/13 дугаар тогтоолоор “Чинээлэг малчин өрх” аймгийн дэд хөтөлбөр, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 7/05 дугаар тогтоолоор “Нутгийн үйлдвэрлэгч” аймгийн дэд хөтөлбөрүүдийг тус тус батлуулсан. “Чинээлэг малчин өрх” хөтөлбөрийн хүрээнд 0 тэрбум төгрөг, Бэлчээр усжуулалтын 2-р аяны хүрээнд 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт хийсэн.
- Сум дундын отрын нөөц бэлчээрийг шинэчлэн тогтоож, газрын нэгдмэл санд оруулсан.
- Бэлчээр усжуулалтын 2-р аяныг 2025 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, улсын төсвийн 61,9 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 2, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 1,3 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 32 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, бэлчээрийн 13 худгийг нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрээр тоноглох ажлыг хийж гүйцэтгэсэн бол сумын орон нутгийн хөгжлийн сан, төсөл хөтөлбөрийн 2.2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар 59 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 26 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулж, 25 инженерийн хийцтэй болон энгийн уурхайн худгийг сэргээн засварлаж, аймгийн бэлчээр усжуулалтыг 65 хувьд хүргэсэн.
- Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг 89.7 хувьтай хангаж өвс тэжээлийн бэлтгэлд орон нутгийн төсвийн хөрөнгө 1.640 сая төгрөг зарцуулсан.
- 2025 онд журмын шаардлага хангасан 15 сумын удам залгасан залуу 30 малчин өрхөд орон нутгийн төсвийн 178.6 сая төгрөгийн хөрөнгөөр 5 ханатай өргөө гэр олгож, сургалт зохион байгуулсан.
- Тэмээ өсгөх бодлогыг баримталж “Ботгоны мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу 15 сумын 2010 өрх 15710 ботго бойжуулж, 157.100.00 мянган төгрөгийн урамшуулал олгож, өрхийн орлогыг нэмэгдүүлсэн.
- Малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор орон нутгийн төсвийн 52.0 сая төгрөгийн хөрөнгөөр Ингэ саах цахилгаан саалтуурыг 15 сумын 21 малчинд сургалт зохион байгуулан олгосон.
- Аймгийн хэмжээнд дутагдалтай байгаа хээлтүүлэгчийг нөхөн тавих зорилгоор орон нутгийн төсвийн 59.5 сая төгрөгийн хөрөнгөөр Цогт-Овоогийн улаан омгийн 170 өсвөр хээлтүүлэгч бэлтгэсэн.
- Нутгийн шилмэл сүрэг Зурамтайн цагаан ямаа, Говь шанхын адууны судалгааны ажлыг үргэлжлүүлсэн.
- Орон нутгийн шилмэл сүрэг болох Зурамтайн цагаан ямааны аж ахуй, биологийн онцлог, ашиг шимийн үндсэн үзүүлэлтийг тогтоох судалгаа, шинжилгээний ажилд шаардагдах 17,0 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн.
- Говь шанхын адууг омог болгон батлуулах ажлын хүрээнд МААЭШХүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар оруулж дэмжигдсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан 7 хүний бүрэлдэхүүнтэй хянан магадалгааны ажлын хэсгийг гишүүд Говь шанхын адууны намрын хянан магадалгаанд ажиллаж зөвлөмжийг хүргүүлэхээр болсон.
- Орон нутгийн төсөв, сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр Цогт-Овоогийн улаан омгийн 4000 ямаа, нутгийн шилмэл сүрэг зурамтайн цагаан 5500 ямаанд үзлэг ангилалт хийсэн.
- Эрчимжсэн аж ахуйн чиглэлээр Хоршоо хөгжүүлэх сангаас 50 сая төгрөг, ЖДҮ-н сангаас 100 сая төгрөгний зээл олгосон.
- Даланзадгад сумын 2 өрхийн 5 үхэр, Ханхонгор сумын 2 өрхийн 12 үхэрт хээл шалгасан.
- Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний 1 нэгж шинээр байгуулагдсан.
- Түмэн тэмээний баярыг зохион байгуулж шилмэл ингэ, шилмэл буурыг шалгаруулж шагнаж урамшуулсан.
- Өмнөговь аймгийн аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан 2025 арга хэмжээг 12 сарын 05-нд зохион байгуулсан.
- Шилмэл мал-2025 арга хэмжээг орон нутгийн төсвийн 25,0 сая төгрөгийн хөрөнгөөр зохион байгуулсан.
- Улсын Шилмэл мал-2025 арга хэмжээнд Цогт-Овоо сумаас 4 малчин 5 төрлийн 6 малтай амжилттай оролцсон.
- “Сайхны сарлаг-2025” сарлагийн баяр арга хэмжээг зохион байгуулж сарлаг бүхий 5 сумын 15 өрх 600 гаруй сарлагтай оролцсон. Сарлагийн баярт сарлагаа авч ирсэн сарлагчдад сарлагийн толгой тутамд нь 10000 төгрөгийн урамшууллыг олгосон. Сарлагийн баярт оролцсон 25 өрхөд малын эмийн багц өгсөн.
- “Ингэний айрагны баяр, Говь фестиваль” арга хэмжээг зохион байгуулж малчдын орлогыг нэмэгдүүлсэн.
- Аймгийн аварга адуучин- 2025 арга хэмжээг зохион байгуулсан.
- Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтний зөвлөгөөн зохион байгуулж 15 сумын ХАА-н тасгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулсан.
- ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологи сургууль “Малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх, төлөвлөх, тайлагнах” ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад 8 сумын ХААТ-н 9 мэргэжилтэн хамрагдсан.
- Алтан хайч-2025 хонь ноослох улсын уралдаанд 2 малчныг оролцуулж 1 малчин пеналд шалгарсан.
- БНХАУ-с Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул болон ӨМӨЗО-ны Гадаад хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулж буй “Монгол малчин-2025” төслийн богино хугацааны хөтөлбөрт 13 малчин, ХХААГ-ын 2 төлөөлөл оролцож туршлага судласан.
- Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор явуулын оффисоор 10 сумын 900 гаруй малчдад мэдээлэл өгсөн.
- Өмнөговь аймгийн хэмжээнд 2025 онд жимс, жимсгэний тариалах талбайг 0.5 га-аар нэмэгдүүлсэн
- Төмс, хүнсний ногооны 500 тонны багтаамжтай механикжсан зоорийг барьсан
- Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын 22 сургуулийн 6-7 дугаар ангийн 3265 суралцагч 100 хувь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж, 15 дотуур байрын 807 суралцагч орон нутгаас 3000 төгрөгийн нэмэгдэл буюу 50 хувь, мөн 32 цэцэрлэгийн 6510 суралцагч 1237 төгрөг буюу орон нутгийн төсвийн 40 хувь нэмэлт төсөвтэй хоол үйлдвэрлэлийн үйлчилгээнд хамруулж байна. Мөн ирэх онд аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 8–12 дугаар ангийн 9786 сурагчдад үдийн хоол олгохоор шийдвэрлэсэн.
- 2025 онд малчдын хоршоонд Ханбогд суманд 4 нэгж талбар, Гурвантэс суманд 7 нэгж талбар нийт 18.94 га газрыг малчдын хоршоонд олгосон.
- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийн эргэн төлөлтийн хувь 78.2 хувьд хүрсэн. 2. Хоршоо хөгжүүлэх сан гийн нийт зээлийн эргэн төлөлтийн хувь 68.2 хувьд хүрсэн байна.
- Орон нутгийн төсвийн 1.2 тэрбум, Говийн оюу дэмжих сангийн 1 тэрбум төгрөг нийт 2.2 тэрбум төгрөгөөр барилгын ажил хийгдэж, орон нутгийн төсвийн 979 сая, улсын төсвийн 196 сая төгрөг нийт 1.1 тэрбум хөрөнгөөр тоног төхөөрөмжийг нийлүүүлж цагт 200 кг хуванцар хуванцар хогийг дахин боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан.
- Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийг олгож 50 аж ахуй нэгжиийг 8.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамруулж, 220 ажлын байр хадгалагдаж, 249 ажлын байр шинээр бий болгосон.
ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛ
Салбарын хяналтын газарт:
- Өмнөговь аймаг нь уул уурхайн онцгой бүс нутаг тул өдөр ирэх тусам бүтээн байгуулалт нэмэгдэж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нар жилээс жилд нэмэгдэж буй тул Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн орон тоог аймаг, сумдад нэмэгдүүлэх;
- Улсын байцаагч нарт шинээр гарсан, шинэчлэн боловсруулсан хууль тогтоомж, дүрэм, журам, стандартаар тухай бүр сургалт хийх, мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг тогтмолжуулах;
- Улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах;
- Гаалийн ерөнхий газарт импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн болон нэвтрүүлсний дараах шатанд тавих хяналтыг сайжруулж Монгол Улсын хилээр чанар, аюулгүйн шаардлага хангасан, шошгын мэдээлэл нь Монгол, Орос, Англи хэлний аль нэг дээр бичигдсэн хүнсний бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хилийн хяналтыг сайжруулах уулзалт зохион байгуулах;
- Улаанбаатар хотын Барс, Нарантуул худалдааны төвөөс хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхой бус, баталгаажилтгүй, буруу шошголсон хүнсний бүтээгдэхүүн орон нутагт их хэмжээгээр нийлүүлэгдэж байна. Иймд дээрх зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүний түгээлт, нийлүүлэлт, хадгалалт, худалдаалалтад тавих хяналтыг чангатгаж, мэдээ мэдээллээ харилцан солилцож байх;
- Өмнөговь аймгийн хувьд 2 хилийн боомттой, уул уурхай өндөр хөгжсөн, нүүрс тээврийн стратегийн онцгой бүс нутаг, өрхийн газар тариалалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, уурхайн хоол үйлдвэрлэлд хүнсний ногоо, жимс ихээр бэлтгэн нийлүүлэгдэж, аж ахуйн нэгж байгууллагаас энэ чиглэлийн эрсдэлийн үнэлгээ хийх хүсэлт ирдэг боловч батлагдсан орон тооны байцаагч байхгүй байгаагаас хяналт шалгалт хийгдэхгүй байна. Иймээс аймгийн төв дээр Ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн орон тоог батлах.
