МАЛ АМЬТДЫН ГАЛЗУУ ӨВЧИН
1.Тодорхойлолт: Бүх төрлийн бүлээн цуст амьтдын төв мэдрэлийн системийг гэмтээгч вирусээр үүсгэгддэг, үхлээр төгсдөг, цочмог явцтай, хүнд халдварладаг зооантропоноз өвчин юм.
2.Үүсгэгч: Галзуугийн вирус нь Галзуугийн вирус нь мэдрэлийн тогтолцоог гэмтээж тархи, нугас, шүлсний булчирхайд ихээр хуримтлагдана.
3.Халдвар дамжих зам:
- Халдварын эх үүсвэр нь галзуурсан чоно, нохой, тэдэнтэй хавьталд орж хазуулсан гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтад болно.
- Галзуугийн вирус нь зэрлэг болон гэрийн тэжээмэл чонын төрлийн махчин амьтад болон
- Шавьж идэгч болон цус сорогч нисдэг багваахай төрөлд хамаарах амьтдын дунд нэгээс нөгөөд дамжин байгалийн голомт үүсгэн оршино.
- Хярс, үнэг, чоно, мануул зэрэг амьтад тал хээрийн бүсэд галзуугийн байгалийн голомт болно.
- Гэрийн тэжээвэр амьтдаас галзуу өвчинд хамгийн их мэдрэмтгий нь нохой, үхэр, хонь, адуу, гахай болон бусад амьтад бол шувуу нэлээд тэсвэртэй.
- Галзуугийн гаралт намар махчин амьтдын үр төл томорч сүрэг шинээр бий болох, тэжээлийн хомсдол бий болсон өвөл хаврын улиралд ороо нь орж олноороо бөөгнөрөн сүрэглэх үед ихэснэ.
- Харин суурин газрын хувьд өвчний эпизоот нь золбин нохой, муурны дунд явагдана.
- Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг:
- Галзуурсан амьтанд хазуулсан шарх нь төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байна.
- Өвчний явцыг номойрол, сэрлийн ба саажилтын гэж 3 хувааж үзнэ.
- Эхний үе шатанд мал амьтан дуу чимээ, гэрлийн нөлөөнд хэт мэдрэмтгий болох, залгиурын саажилтын улмаас тэжээлийн дуршил буурч хүүхэн хараа өргөсөх, зовхинд цус хурах, биеийн халуун нэмэгдэнэ. Энэ үе 12 цагаас 3 хүртэл хоног үргэлжилнэ.
- Сэрлийн шатанд мэдрэлийн эрхтний үйл ажиллагаа алдагдан залгиур, завжны булчингийн тал саажилт үүсснээр шүлс их хэмжээгээр гадагшлах, мал, амьтны зан төрх өөрчлөгдөн догшин болох, бусад мал, хүн рүү дайрах, хүүхэн хараа нарийсан биеийн халуун улам нэмэгдэнэ. Цусны эргэлт болон амьсгалын төвийн үйл ажиллагаа алдагдана.
- Саажилтын үе шатанд өвчтэй мал амьтан сүргээсээ хоцрох, шүлс гоожих, амьсгалахад бэрхшээлтэй болж, тэжээлээ залгиж чадахгүй болж биеийн булчин чичрэх, хөдөлгөөний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдэг үзүүлэн 3–6 хоногийн дотор үхнэ.
- Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Галзуу өвчин гарсан үед мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, дүүрэг, сум болон хот айлд аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлнэ.
- 8. Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
- Чоно, үнэг мал руу дайрч ноцсон тохиолдол гарсан, галзуу өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн талаар өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
- Дүүрэг, сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
- Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
- Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;
- Нохой, муурыг тогтмол уяатай байлгах, тогтоосон хугацаанд галзуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах;
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН АЛБА