Home / Featured / “Шилмэл мал-2015” улсын үзэсгэлэнгээс манай аймаг 3 алтан медальтай ирлээ

 

 Малын үүлдэр угсааг сайжруулах, шилмэл малыг бусад аймаг, орон нутагт сурталчлах зорилгоор жил бүр “Шилмэл мал” үзэсгэлэнг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулдаг. Энэ жилийн “Шилмэл мал-2015” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлээс шалгарсан үүлдэр, омгийн шилмэл малууд оролцлоо. Малын үүлдэр, угсааг сайжруулах түүнчлэн нөгөө талаар малчид ард иргэдийн мэдлэгийг  нэмэгдүүлэх зорилго бүхий  уг үзэсгэлэнд  өнгөрсөн жил 17 аймаг, нийслэлээс оролцсон бол энэ жил 21 аймаг, нийслэлийн нийт 1356 мал, амьтад оролцжээ. Үзэсгэлэнгийн үеэр үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулах, өндөр ашиг шимтэй малыг олон нийтэд сурталчлах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Энэ жил Өмнөговь аймгаас гурван сумын 17 шилмэл мал үзэсгэлэнд оролцсоноос Ханбогд сумын Ш.Мягмарын буур, Цогт-овоо сумын Б.Ганхуягийн эм ямаа, Б.Ганхүүгийн эм хонь тус тус шилдэгээр шалгарч алтан медаль хүртжээ.

 
Share this page