Home / Мэдээлэл / ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

ХХААХҮЯ-наас салбарын хэмжээнд “Сахилга хариуцлагын жил” болгон зарлаж бүх шатанд хариуцлагыг сайжруулж, ажлын цагийг бүрэн дүүрэн ашиглаж, монгол улсын эдийн засгийн томоохон хөшүүрэг болсон тус салбарын хөгжлийг илүү далайцтай тодорхойлж, бодлогын түвшинд: ХАА, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, гадаад худалдаа, мал амьтны гаралтай түүхий эдийн үнийн бодлого, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлүүдэд түлхүү анхаарч ажиллаж байна. Шинээр малын генетикийн тухай хууль, малын эрүүл мэндийн тухай хуулийг УИХ-аар батлуулан энэ оны 6 сарын 1-нээс хэрэгжүүлэн ажиллаж, малын гоц халдварт өвчнийг гарахаас өмнө нь урьдчилан сэргийлж ажиллах, вакцинжуулалт, тарилга, угаалгыг цаг тухай бүрт хийж хэвших.
Мөн Мал эмнэлэгийн газрыг байгуулан сум, баг бүрт мал эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчээр хангах чиглэлээр ажиллаж байна.
Ингэснээр уул уурхай, хөдөө аж ахуйн салбараа зэрэг хөгжүүлэн, салбарын мэргэжилтнээ сургах, хөгжүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүл малчин- Эрүүл мал аж ахуйг хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаагаа энэхүү зөвлөгөөнөөр онцлон илэрхийллээ.

 
Share this page