АЙМГИЙН “АВАРГА МАЛЧИН” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
- Мал аж ахуйн үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшин түүнийг боловсронгуй болгох, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулан эрүүлжүүлэх болон нийгэмд оруулж байгаа малчдын хувь нэмрийг үнэлж урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
- Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан Өмнөговь аймгийн харъяат, тухайн суманд тогтвор суурьшилтай амьдарч байгаа малчдыг сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг нь үндэслэн аймгийн “Аварга малчин”-аар шалгаруулна.
- Аймгийн “Аварга малчин”-аар шалгаруулах асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.
Хоёр. Шагналд тодорхойлох үндэслэл
2.1. Аймгийн “Аварга малчин”-аар тодорхойлогдож байгаа малчин дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.
2.1.1. Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг нэгжтэй байнгын гэрээтэй ажиллаж урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ бүрэн хамруулсан, өрхийн дэвтэр хөтөлсөн, эрүүл сүрэгтэй болсон байна.
2.1.2. Мал сүргээ үзлэг ангилалтанд хамруулсан, мал бүр нь хувийн дугаар, эсхүл тамгатай, үржилд ашиглаж буй малын анги, ашиг шимийн гарц чанар нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баталгаажсан байна.
2.1.3. Мал сүргээ даатгалд хамруулан холбогдох хууль, тогтоомжийн дагуу татвар хураамжийг тогтмол төлсөн байх
2.1.4. Сум, багтаа тодорхой ажлыг хийж, хандив, тусламж, дэмжлэг үзүүлэх зэргээр тодорхой хувь нэмэр оруулсан байх
2.1.5. Малгүй өрхийг малжуулах, малчны бүлэг хоршоо байгуулах, малаа гэрээ түрээсээр маллуулах, өрхийн үйлдвэрлэл эрхлэх зэргээр шинээр ажлын байр бий болгон өрхийн орлогыг нэмэгдүүлж, хөдөөд ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байх
2.1.6. Уламжлалт мал маллагааны арга туршлагыг малчдад эзэмшүүлэх талаар санаачилга гарган ажиллаж шавь малчинтай болсон байх
2.2. “Аварга малчин”-аар тодорхойлогдож буй малчин нь дор дурьдсан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байна.
2.2.1. Бодод шилжүүлснээр 100-гаас доошгүй толгой малтай, мал сүргийн чанар, нэгжээс авах ашиг шим цөм сүргийн малаас авах ашиг шимийн дунджаас дээгүүр байх ба тавиул малыг тооцохгүй
2.2.2. Сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жин бог малд 55, бод малд 40-өөс доошгүй хувьд хүрсэн, үржлийн албаар баталгаажсан жишигт тэнцсэн хээлтүүлэгчтэй болж малын чанарыг сайжруулсан байх.
2.2.3. Мал аж ахуйн үйлдвэрлэлд шинэ менежмент /мал сүргийг зорилтот зах зээлд чиглүүлэн өсгөх, шинэ зусаг малыг өнжөөж хээлтүүлэгт оруулах г.м…/ нэвтрүүлсэн байх.
2.2.4. Өвөлжилт, хаваржилтанд зориулан хонин толгойд шилжүүлсэн нэг мал тутамд 3 кг өвстэй тэнцэхүйц хэмжээний хадлан тэжээл бэлтгэсэн байх.
2.2.5. Тухайн нутагт тогтвор суурьшилтай амьдарсан, бэлчээр нутгийн маргаангүй, малын тоо нь бэлчээрийн даац багтаамжаас хэтрээгүй, бэлчээрийг талхлагдлаас хамгаалах арга хэмжээ авсан байх
2.2.6. Өөрийн өмчлөл, эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаатай, худаг, уст цэгтэй, түүнийгээ засаж тохижуулсан байх.
2.2.7. Үржлийн мал бойжуулж, борлуулсан, цөм сүрэг болон өндөр ашиг шимт малын сүрэгт эзлэх хувийн жин нийт малын 25 хувиас доошгүй, сүрэгт хонины эзлэх хувь аймгийн дунджаас 5-аас доошгүй хувиар дээгүүр байна.
2.2.8. Бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлж мал үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэстэй явуулах
2.2.9. Мал маллагааны арга технологийг сайжруулж мал аж ахуйн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлсэн байх.
2.2.10. Мал эмнэлгийн үйлчилгээнд мал сүргээ болон хороо бууцаа бүрэн хамруулсан эрүүл сүрэгтэн байх
2.2.11. Малын хулгайтай тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулан харьяа сумын цагдаагийн хэсэгтэй хамтран ажилладаг байх
Гурав. Тодорхойлолт бүрдүүлэх
3.1.1. Сумын “Аварга малчин” болсноос хойш хоёроос доошгүй жил тогтвортой амжилт гаргаж, энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан малчныг аймгийн “Аварга малчин”-аар шагнуулахаар тодорхойлно.
3.1.2. Аймгийн “Аварга малчин”-аар тодорхойлох малчны талаарх асуудлыг тухайн оны III дугаар улирлын багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн баталж, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн тодорхойлно.
3.1.3. Тодорхойлолт бусад баталгаажсан бичиг баримтыг сумын Мал эмнэлэг үржлийн тасаг хянан үзэж дүгнэлт гарган, шаардлагатай бол газар дээр нь шалгаж, сумын Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хамгийн өндөр үзүүлэлттэй малчдын бичиг баримтыг нь баталгаажуулж дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлнэ.
3.2 Аймгийн “Аварга малчин”-аар шалгаруулахаар тодорхойлохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
3.2.1. Малчны товч анкет /журмын 1 дүгээр хавсралт /
3.2.2. Ажлын үзүүлэлт /журмын 2 дугаар хавсралт /
3.2.3. Багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл
3.2.4. Сумын Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэр, албан хүсэлт
3.2.5. Засаг даргын тодорхойлолт
3.2.6. Холбогдох байгууллагаас гаргасан баталгаа, тодорхойлолт /Мал эмнэлэг үржлийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, мал үржлийн үйлчилгээний нэгж, нийгмийн даатгал, татвар, цагдаагийн хэсэг, даатгалын компани/
3.2.7. Энэ журмын 2.2-д заасан шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан байна.
3.2.8. Авсан гавъяа шагналын хуулбар /Сумын аварга малчин болсон үнэмлэхний хуулбар, бусад шагнал/
3.2.9. Тодорхойлолтыг баталгаажуулсан зураг /Өвөлжөө, хаваржаа, шилмэл мал, хээлтүүлэгч, худаг ус, хадлан/
Дөрөв. Шалгаруулах, шагнал олгох, алдаршуулах
4.1. Аймгийн “Аварга малчин”-д тодорхойлогдсон малчдын материалыг аймгийн “Хүнс, хөдөө аж ахуйн газар” журмын 3-р хэсэгт заасны дагуу хүлээн авч эрэмбэлнэ.
4.2. Эрэмбэлсэн малчдын материалыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажлын үзүүлэлтээр шалгарсан малчдыг аймгийн “Аварга малчин”-аар шалгаруулна.
4.3. Аймгийн “Аварга малчин”-д энгэрийн тэмдэг, үнэмлэх, үнэ бүхий зүйлээр шагнана.
4.4. Аймгийн “Аварга малчин”-аар шалгарсан малчныг алдаршуулах, мал маллах арга ухаан, ажлын тэргүүн туршлагыг нийтэд суртачлах ажлыг харьяа сумын Засаг даргын тамгын газар, аймгийн ХХААГ-тай хамтран зохион байгуулна.
4.5. Аймгийн “ Аварга малчин” амжилтаа 3-аас доошгүй жил бататгасан малчдыг аймгийн “Есөн алдартан”, улсын “Аварга малчин”-д тодорхойлж болно.
АЙМГИЙН “АВАРГА МАЛЧИН”-ААР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА МАЛЧНЫ ТОВЧ АНКЕТ
Аймгийн “Аварга малчин” шалгаруулах
журам”-ын 1 дүгээр хавсралт
он сар өдөр
1 | Сум, багийн нэр | |
2 | Ургийн овог | |
3 | Эцгийн /эх/ нэр | |
4 | Нэр | |
5 | Төрсөн он, нас, хүйс | |
6 | Боловсрол | |
7 | Ам бүлийн гишүүдийн тоо, тэдний эрхэлж байгаа ажил | |
8 | Улсад ажилласан нийт хугацаа, хийж байсан ажил | |
9 | Малчнаар ажилласан хугацаа | |
10 | Төр, засгаас авсан шагнал, огноо | |
11 | Сумын аварга малчнаар шалгарсан он, үнэмлэхийн дугаар |
—оОо—
Аймгийн “Аварга малчин” шалгаруулах
журам”-ын 2 дугаар хавсралт
АЙМГИЙН “АВАРГА МАЛЧИН”-ААР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА
…………………….СУМЫН МАЛЧИН
……….. -НЫ АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
он сар өдөр
Үзүүлэлт | Малын төрөл | Онууд | |||
.. он | .. он | .. он | |||
Нэг. Малын төрөл, тоо | |||||
Малын үүлдэр омог | |||||
1. Оны эхний мал /бодод шилжүүлснээр/ | Бүгд | ||||
2. Оны эхний мал | Бүгд | ||||
Үүнээс: | Тэмээ | ||||
Адуу | |||||
Үхэр | |||||
Хонь | |||||
Ямаа | |||||
3. Хээлтэгч | Бүгд | ||||
Үүнээс: | Ингэ | ||||
Гүү | |||||
Үнээ | |||||
Эм хонь | |||||
Эм ямаа | |||||
4. Хээлтүүлэгч | Бүгд | ||||
Үүнээс: | Буур | ||||
Азрага | |||||
Бух | |||||
Хуц | |||||
Ухна | |||||
5. Бойжуулсан төл | Бүгд | ||||
Үүнээс: | Ботго | ||||
Унага | |||||
Тугал | |||||
Хурга | |||||
Ишиг | |||||
6. Зах зээлд борлуулсан мал | Бүгд | ||||
Тэмээ | |||||
Адуу | |||||
Үхэр | |||||
Хонь | |||||
Ямаа | |||||
7. Үржилд худалдсан мал | Бүгд | ||||
Үүнээс: | Тэмээ | ||||
Адуу | |||||
Үхэр | |||||
Хонь | |||||
Ямаа | |||||
8. Малжуулахад өгсөн мал | Бүгд | ||||
Үүнээс: | Тэмээ | ||||
Адуу | |||||
Үхэр | |||||
Хонь | |||||
Ямаа | |||||
9. Зүй бусаар хорогдсон мал | Бүгд | ||||
Үүнээс: | Тэмээ | ||||
Адуу | |||||
Үхэр | |||||
Хонь | |||||
Ямаа | |||||
10. Өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн мал | Бүгд | ||||
Үүнээс: | Тэмээ | ||||
Адуу | |||||
Үхэр | |||||
Хонь | |||||
Ямаа | |||||
11. Оны эцэст тоологдсон мал | Бүгд | ||||
Үүнээс: | Тэмээ | ||||
Адуу | |||||
Үхэр | |||||
Хонь | |||||
Ямаа | |||||
12. Оны эцэст байгаа хээлтэгч | Бүгд | ||||
Үүнээс: | Ингэ | ||||
Гүү | |||||
Үнээ | |||||
Эм хонь | |||||
Эм ямаа | |||||
13. Хээлтүүлэгчийн тохироо |
Буур | ||||
Азрага | |||||
Бух | |||||
Хуц | |||||
Ухна | |||||
Хоёр. Ашиг шим ашиглалтын байдал | |||||
14. Оны эхний нэг малаас үйлдвэрлэсэн мах /кг амьдын жингээр/ | Бүгд | ||||
Үүнээс: | Тэмээ | ||||
Адуу | |||||
Үхэр | |||||
Хонь | |||||
Ямаа | |||||
15. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт | Тэмээний ноос, кг | ||||
Хонины ноос, кг | |||||
Ямааны ноолуур, кг | |||||
Мах үйлдвэрлэл кг | |||||
Сүү,литр | |||||
16.Бүтээгдэхүүнээс олсон нийт орлого /мянган төгрөг/ Үүнээс: | Бүгд | ||||
Мал борлуулснаас | |||||
Махнаас | |||||
Ноос, ноолуураас | |||||
Сүүнээс | |||||
Арьс, ширнээс | |||||
Бусад | |||||
17.Өөрийн хүчээр бэлтгэсэн тэжээл, тн | Өвс | ||||
Гар тэжээл | |||||
Хужир, шүү | |||||
18. Хадлангийн талбай | Талбайн хэмжээ, м2 | ||||
Авсан ургац, тн | |||||
19.Хашаа, худаг |
Хашааны тоо | ||||
Багтаамж м3 | |||||
Худгийн тоо | |||||
Хүчин чадал л/сек | |||||
20. Хөрөнгө оруулалт | мян.төгрөг | ||||
21. Татвар төлөлт | Төгрөгөөр | ||||
22. Малын даатгал | Даатгуулсан малын тоо | ||||
Төлсөн хураамж | |||||
23 Эрүүл мэндийн даатгал | Төгрөгөөр | ||||
24.Нийгмийн даатгалын шимтгэл | Төгрөгөөр | ||||
25. Шавь малчны тоо | Хүн | ||||
Тайлбар: Дээрх үзүүлэлтүүдийг улсын тооллого, бусад холбогдох материалыг үндэслэн баталгаажуулна.
——————– аймгийн ———————- сумын ———–багийн
Засаг дарга ———————————–
Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга ———————
Аймгийн “Аварга малчин” шалгаруулах журам”-ын 3 дугаар хавсралт
АЙМГИЙН “АВАРГА МАЛЧИН”-ААР ТОДОРХОЙЛЖ БАЙГАА …………..СУМЫН …………ЫН АЖЛЫН ҮЗҮҮЛЭЛТ, ТОДОРХОЙЛОЛТЫН БАТАЛГАА
он сар өдөр
№ | Баталгаа гаргасан байгууллага, албан тушаалтан | Журмын баталгаажуулах үзүүлэлт | Баталгааны
материалын он, сар, өдөр, дугаар |
Гарын үсэг, тэмдэг |
1 | Сумын Засаг дарга | |||
2 | Сумын мал эмнэлэг, үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний нэгж, орон нутгийн мал эмнэлэг, үржлийн улсын хяналтын байцаагч | |||
3 | Сумын татвар, даатгалын алба | |||
4 | Багийн Засаг дарга | |||
5 | Сумын цагдаагийн хэсэг | Гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй эсэх |
Тайлбар:
1.Холбогдох баримтыг хавсаргаагүй бол баталгаа хүчингүйд тооцогдоно.
- Дээрх хавсралтад заасан үзүүлэлт бүрээр тус, тусад нь баталгаа гаргана.
——————————– сумын
Засаг дарга————————-