Өмнөговь аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 3000303 толгой мал тоологдож өмнөх оноосоо 401863 толгойгоор буюу 15.5 хувиар өссөн байна.
Мал сүргийн таван төрөл дээр авч үзвэл өмнөх оноосоо тэмээ 5582 толгойгоор буюу 3.7 хувиар, адуу 12982 толгойгоор буюу 13.4 хувиар, үхэр 4789 толгойгоор буюу 17.8 хувиар, хонь 86804 толгойгоор буюу 13.7 хувиар, ямаа 291706 толгойгоор буюу 17.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Мал сүрэг таван төрөл дээрээ өссөн сайхан үзүүлэлттэй байна.