Өмнөговь аймгийн ИТХурлаас 2019 оныг “ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ЖИЛ” болгон зарласан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, 15 сумын ИТХ, ЗДТГ, харьяа агентлаг, малчид, тариаланчид, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, иргэд та бидний хамтын ажиллагааны үр дүнд 2019 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дэвшүүлсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, үйл ажиллагааны үр дүнг салбар яам дүгнэж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь улсдаа “ДЭД” байр эзлэхэд хамтран ажилласан та бүхэнд талархал илэрхийлье.