Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 19 дүгээр хурал 2015 оны аравдугаар сарын 22 – ны өдөр хуралдаж, нийт 17 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Үүнд:
“Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох”, “ Малжуулах сан” – гийн журмуудыг шинэчлэн баталж, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах журам” , “ Хүнс хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн хөтөлбөр” – ийг хэлэлцэн баталлаа.
Мөн 2015 онд хэрэгжилт дуусч байгаа аймгийн эрүүл мэндийн салбарын бодлогын баримт бичгүүд болох “Амны хөндийн эрүүл мэнд”, “ Халдварт өвчинтэй тэмцэх”, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2011 -2015 онд онд хөгжүүлэх”,
“Орчны эрүүл мэнд” дэд хөтөлбөрүүд болон “Эрүүл мэндийн мастер төлөвлөгөө” – ний хэрэгжилтийн тайланг хэлэлцэж 80-92 хувийн хэрэгжилттэй гэж дүгнэлээ.
Түүнчлэн Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн давхацлыг судлах ажлын хэсгийн мэдээллийг сонсч, аймгийн ИТХ – ын ээлжит хуралдаанд асуудал боловсруулан танилцуулахыг аймгийн Засаг даргын ажлын хэсэгт үүрэг болголоо.
Боловсролын салбарт олон жил идэвх зүтгэл гарган хөдөлмөрлөж, үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш Цогдэлгэр овогтой Лувсанцэрэнг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “хүндэт тэмдэг” – ээр шагнахаар шийдвэрлэв.