Аймгийн Засаг дарга Б.Бадраа болон удирдлагын хэсгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр буюу 11-р сарын 24-нд “Хүнс хөдөө аж ахуйн газар”-ын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр байгууллагад нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдахад шаардлагатай санхүүгийн асуудал мөн ажилчдыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах асуудлуудыг хөндөж газар дээр нь шийдвэрлэлээ.