Аймгийн нийт малчид, тариаланч, хүнс үйлдвэрлэгч та бүхэндээ шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мал сүрэг 5 төрөл дээрээ өсч 2,0 сая гаруй мал тоолуулан, газар тариаланчид 1739,5 тн ургац хураан авч, 450-иад хүнсний цех, үйлдвэр нэгжүүд 1 тэр бум гаруй төгрөгний  бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн амжилтаар шинэ оноо угтлаа.

Тайлант онд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын” Хөгжлийн хөтөлбөр”-ийг батлан гаргаж “Аймгийн малчдын III зөвлөлгөөн”, “Говь фестиваль”, “Ингэний айрагны баяр”,  “Галбын Говийн Улаан”, “Ханан Хэцийн Хүрэн” тэмээний 2 үүлдрийг баталгаажуулах арга хэмжээнүүд амжилттай хэрэгжлээ.

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэл, ХХАА-н сайд болон Аймгийн Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажлууд, ХХАА-н салбарын зорилтуудаа амжилттай биелүүллээ. Энэ өвөл бүх нутгийн 80 хувь цасан бүрхүүл тогтсон, хүйтний эрч чангарч байгаа хэдий ч өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангасны үр дүнд малын хорогдолгүй тарган тавтай мөнгөн цагаан өвөлтэй шинэ жилээ тэмдэглэж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нийт ажиллагсдын өмнөөс говьчууд болон Монгол түмэндээ айлчлан ирж байгаа шинэ ондоо “Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан” байж эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАРГЫН ЗӨВЛӨЛ