Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын сайн малчдыг шалгаруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өмнөговь аймгаас 6 Улсын сайн малчин тодорлоо. Баян-овоо сумын Налих багийн малчин Улам-Өрнөхийн Эрдэнэчулуун, Баяндалай сумын Баян багийн малчин Лувсаншаравын Энхбаатар, Гурвантэс сумын Тост багийн малчин Бадангаагийн Энхбат, Мандал-овоо сумын Өтгөн багийн малчин Дэмбэрэлийн Оргил, Манлай сумын Жаргалант багийн малчин Бандийн Батбаяр, Ханбогд сумын Баян багийн тэмээчин Жаалдүүгийн Тогтохсүрэн нар УЛСЫН САЙН МАЛЧИН боллоо. “Улсын сайн малчин” малчиддаа баяр хүргэж аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.