Аймгийн 15 сумын 58 багт 6108 малчин өрхөд 3,0 сая толгой мал тавтай сайхан хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, 3 сар гарсаар Булган, Сэврэй, Даланзадгад, Ханхонгор сумдаар 2 удаа бага зэргийн цас орж шуурсан, уулаараа бага зэргийн цасан бүрхүүлтэй, мал уруудаагүй, хаваржилт хүндрээгүй.

Мал төллөлт:

Оны эхний төллөвөл зохих 1 169 537 хээлтэгч төллөхөөс 3 сарын 11-ний байдлаар нийт 33 635 хээлтэгч /1019 ингэ, 32 гүү, 111 үнээ, 18241 эм хонь, 14232 эм ямаа/ төллөж, бойжиж буй төл /ботго 1019, унага 32, тугал 111, хурга 18242, ишиг 14204, нийт 33 608 байна. Гарсан төл 99,9 хувьтай бойжиж байна. Нийт төллөх хээлтэгчийн 2,9% төллөөд байна. Том малын зүй бусын хорогдол нийт 570 үүнээс хонь 134, ямаа 436 байна.

Өвс, тэжээлийн нөөц: Засгийн газрын 285 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс тэжээлийг бүрдүүлснээс сумын малчин өрх, малын тоо, өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзан 44,3 тн эрдэс долооц, 600 боодол ногоон тэжээлийн үнийг 100 хувь, 99,04 тн өвсийг 90 хувь, 20,0 тн хивгэн тэжээлийг 50 хувь хямдруулан сумдад олгох ажлыг хийж байна.

Одоо аймгийн нөөцөд 70,7 тн хорголжин тэжээлийн үлдэгдэлтэй, нэг уут нь 27,000 төгрөг.

Хүнсний хангамж

Өмнөговь аймгийн худалдаанд байгаа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц  2020 оны 03-10 ны байдлаар:

• Гурил                      120 тонн

 • Мах                         77 тонн

• Төрөл бүрийн будаа                    43,9 тонн

• Ургамлын тос                    10,3 тонн

• Давс                                    12,1 тонн

• Элсэн чихэр                      7,3 тонн

• Төмс, хүнсний ногоо       30 тонн

• Гоймон                   3 тонн нөөцтэй байна.

Энэ нь жишсэн дундаж нийт хүн амд харьцуулахад

• Гурилын                             19 хоног

• Махны                                 9 хоног   /Даланзадгад 31 хоног/

• Будаа                                  14 хоног

• Ургамлын тос                    7 хоног

• Давс                                    39 хоног

• Элсэн чихэр                      4 хоног

 • Төмс, хүнсний ногоо      4 хоног

 • Гоймон 3 хоногийн нөөц худалдаанд, Хүнсний дэлгүүрүүдэд байна.

            Энэ сарын 18-ны өдрөөс эхлэн нөөцийн махны худалдааг эхлүүлэх тул цаашид манай аймагт хүнсний өргөн нэрийн бараа бүтээгдэхүүний хомсдол гарахгүй.

Мөн бараа бүтээгдэхүүний татан авалтыг үргэлжлүүлэх тул ямар нэгэн хомсдол үүсэхгүй учир иргэд ямар нэгэн бүтээгдэхүүн нөөцлөх шаардлагагүй.

Отор нүүдэл: Аймаг дотроо 209 өрхийн 70.9 мян толгой мал өөрийн аймгийн бусад сумдад оторлон өвөлжөөд хаваржиж байна. Хилийн зурваст 173 өрхийн 62.8 мян толгой мал, тусгай хамгаалалттай газар нутагт 616 өрхийн 260.8 мян толгой мал отроор өвөлжөөд, хаваржиж байна.

Хаана оторлох Сумын тоо Өрхийн тоо Малын тоо  /мян толгой/
1 Аймаг дотроо 5 209 70,9
2 Гадны аймагт 6 20 13,4
3 Хилийн зурвасд 8 173 62,8
4 Тусгай хамгаалалттай газар нутагт 8 616 260,8

Өөрийн аймгийн 20 өрхийн 13.4 мян толгой мал Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймагт отроор өвөлжөөд хаваржиж байна.

Гадны аймагт оторлож байгаа өрх, малын тоо

Сумын нэр Өрхийн тоо Малын тоо Отроор өвөлжих
Ханбогд 13 8177 Дорноговь Хатанбулаг
Ханхонгор 2 1053 Дундговь Сайхан-Овоо
Хүрмэн 1 903 Өвөрхангай Богд
Цогт-Овоо 3 2800 Дундговь Дэлгэрхангай
Даланзадгад 1 461 Дундговь Өлзийт
Нийт 20 13394

Цаг хүнд байгаа Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас хил залгаа сумдын 135 өрхийн 118,3 мянган толгой мал отор нүүдлээр өвөл орж ирсэн. Дундговь аймгаас 75 өрхийн 71536 толгой мал,  Өвөрхангай аймгаас 41 өрхийн 38301 толгой мал, Баянхонгор аймгаас 19 өрхийн 8420 мал өвөл орж ирсэн өвөлжөөд хаваржиж байна. Гадны аймгаас орж ирсэн отор нүүдэл буцаагүй.

Гадны аймгаас орж ирсэн

Сумын нэр Нийт орж ирсэн Дундговь аймгийн Өвөрхангай аймгийн Баянхонгор аймгийн
Өрхийн тоо Нийт мал Бод Бог Өрхийн тоо Нийт мал Өрхийн тоо Нийт мал Өрхийн тоо Нийт мал
Цогтцэций 45 36975 5852 31123 36 34239 9 2736    
Цогт-Овоо 11 16100 1800 14300 6 8800 5 7300    
МандалОвоо 23 27210 3210 24000 7 7210 16 20000    
Хүрмэн 11 8020 1086 6934 11 8020   0    
Баян-овоо 6 5489 774 4715 6 5489   0    
Булган 8 7265 265 7000 3 3000 5 4265    
Манлай 5 4628 570 4058 5 4628   0    
Ноён 2 1500 0 1500   0 2 1500    
Гурвантэс 23 10920 180 10740   0 4 2500 19 8480
Баяндалай 1 150 150 0 1 150      
Нийт 135 118257 13887 104370 75 71536 41 38301 19 8480

Бэлчээр усжуулалт: Аймгийн 6108 малчин өрхийн 3,0 сая толгой мал 4934 бэлчээрийн худгаас ус ууж байгаа нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 – 2500 толгой мал, нэг худгаас ус уух малын тоо 2-3 дахин хэтэрсэн.

 “Бэлчээрт инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлах худгийг сонгох, худгийг өмчлөх, эзэмших, ашиглахад баримтлах аймгийн жишиг журам”-ыг аймгийн ИТХ-ын тогтоолоор батлуулан мөрдөж, худаг хариуцагч малчинтай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь худаг усны маргааныг зохицуулах нэг хэлбэр болсон.

Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлд туссан дагуу бэлчээрт 30 инженерийн хийцтэй худгийг шинээр гаргах, 30 инженерийн хийцтэй худгийг сэргээн засварлах захиалгыг сумдаас авч, шинээр гаргах, сэргээн засварлах худгийн тендер зарлагдаад байна.

Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар