ЗУНШЛАГЫН БАЙДАЛ:Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6108 малчин өрхөд 3,0 сая гаруй толгой мал зусаж байна. Нийт нутгаар зуншлага хэвийн, бэлчээрийн 20% ногоотой, 50% дунд зэрэг, 30% тааруу, 5 сарын эх, сүүлээр баруун болон төвийн бүсийн сумдаар бага зэргийн бороо орсон бол сарын дундуур салхи шуурга ихтэй байлаа. Тал газраа бэлчээр муудсанаас голчлон уул, хяр, гол говио бараадаж малаа бэлчээрлүүлж байна. Номгон сумын нутгийн төв болон хойд талаараа, Ханхонгор сумын нутгийн хойд талаараа, Булган сум нутгийн урд талаараа ногоотой, Гурвантэс, Сэврэй, Цогт-Овоо, Цогтцэций сумдаар зуншлага тааруу, бусад сумдаар хэвийн байна. Мал бүртгэлжүүлэх ажлын хүрээнд бог малын хээлтүүлэгчийг ээмэгжүүлэх зорилгоор 15 сумын хээлтүүлэгчийг ээмэгжүүлэхэд 18 ээмэглэгч бахь, 10088 ээмгийг “Тэргүүн сүрэг трейд” ХХК-д захиалан авч, сумдад хүргүүлэн, хээлтүүлэгчийг ээмэгжүүлж байна.
МАЛ ТӨЛЛӨЛТ: Оны эхний төллөвөл зохих 1 169 537 хээлтэгч төллөхөөс 6 сарын 11-ны байдлаар 49,8% нь буюу 582702 хээлтэгч төллөсөн, үүнээс ингэ 25742, гүү 9790, үнээ 5459, эм хонь 177540, эм ямаа 364171 байна. Байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан хээл хаялт, сувайралт их байна. Гарсан төл 99.9 хувь бойжиж, 583935 төл бойжиж байгаагаас ботго 25731, унага 9767, тугал 5452, хурга 177585, ишиг 365400 байна. /Төлийн хорогдол 1498, ботго 11, унага 23, тугал 7, хурга 302, ишиг 1155/МАЛЫН ХОРОГДОЛ:Том малын зүй бусын хорогдол 2895 үүнээс тэмээ 47, адуу 68, үхэр 27, хонь 516, ямаа 2237 байна. Өвчнөөр 13 тэмээ, 3 адуу, 13 хонь, 39 ямаа хорогдсон байна. ОТОР НҮҮДЭЛ: Одоогийн байдлаар Дундговь аймгийн 9 сумын 237 өрхийн 174,6 мян толгой мал, Өвөрхангай аймгийн 4 сумын 50 гаруй өрхийн 42,0 мян толгой мал, Баянхонгор аймгийн 3 сумын 25 өрхийн 15,0 мян толгой мал манай аймгийн Номгон, Гурвантэс, Булган, Ханхонгор сумдад оторлож байгаа урьдчилсан мэдээлэлтэй байна.Бэлчээр сэргэсэн газраа бэлчээрийн даац хэтэрч, худаг усны хүрэлцээ хангамж муутай, нутгийн малчдын эрх ашиг хөндөгдөж, малын бөөгнөрөлөөр бэлчээр талхдалд орж, эргэн сэргэх боломжгүй болсон, отроор ирж өвөлжиж, хаваржсан малчид буцаагүй, нутаг сэлгэн, сум дамнан оторлож, нэмж олон тооны мал бүхий өрх орж ирсээр байна.
НООЛУУРЫН УРАМШУУЛАЛ:Ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, малчдын амжиргааны түвшинг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 101 дүгээр тогтоолын хүрээнд 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор А дансандаа ямаа тоолуулсан малчин, мал бүхий өрхөд нэг ямаанаас дунджаар 300 гр ноолуур гарахаар тооцож, 1 кг тутамд 20000 төгрөгний урамшууллыг олгосон. Аймгийн хэмжээнд 15 сумын ямаа тоолуулсан 7357 өрхийн мэдээллийг нэгтгэн ХХААХҮЯаманд хүргүүлсэн. Нэр, регистрийн дугаар, дансны мэдээлэл зөрүүтэй өрхийн мэдээллийг залруулах ажил хийгдэж байна.