ХХААХҮ-н Сайдын А/153 дугаар тушаалаар 8 аймгийн орон нутгийн тусгай хэрэгцээний сум дундын отрын бүс нутгийн бэлчээрийн судалгаа хийж, тухайн орон нутгийн тусгай хэрэгцээний сум дундын отрын бэлчээр ашиглалтын талаар авах арга хэмжээний санал боловсруулах ажлаар ХХААХҮЯамны МААХБЗ-ын газрын дарга Д.Батмөнхөөр ахлуулсан баг бүрэлдэхүүн манай аймагт ирж ажиллав.Ажлын хэсэг орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал хүсэлтийг сонсож, Цогт-Овоо, Цогтцэций сумын отрын бэлчээрийн одоогийн байдалтай танилцлаа. Аймаг дундын отрын бүс нутгийг Мандал-Овоо, Цогт-Овоо сумдад байгуулах асуудлаар Дундговь аймагтай хамтран хэрэгжүүлэх, Сум дундын отрын бүсэд Цогт-Овоо сумын нутагт орших Далангийн нурууг бүхэлд нь, Манлай сумаас урагш 80км зайд орших Жаргалант багийн Нураачийн газрыг, Цогтцэций сумын Далангийн зоо, Баяндалай сумын Наран багийн Элгэн, Хилийн зурвас газрын /1,6 сая га/ отрын бүс нутгийг хэвээр үлдээхээр санал нэгдэж, сум дундын отрын бүс нутгийн бэлчээр, бэлчээрийн хэв шинжийг тодорхойлох, отрын бэлчээрийн хил заагийг баталгаажуулж, газрын нэгдмэл мэдээллийн санд оруулахаар тогтов.

4Munkhuu Munkhuu болон өөр 3 хүн1 удаа хуваалцсан

ТаалагдлааСэтгэгдэл

Хуваалцах