Зуншлагын байдал:
Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6108 малчин өрхөд 3,0 сая гаруй толгой мал зусаж байна.
Нийт нутгаар зуншлага дунд зэрэг, бэлчээрийн 60% гандуу, 40% гантай, 7 дугаар сард хур бороо багатай, ихэнх хугацаанд салхи шуурга ихтэй байлаа.
Зуншлага нийт нутгаар тааруу байгаа улмаас малчид отор нүүдэл ихээр хийж, хил залгаа Дундговь, Өвөрхангай аймгууд зуншлага тааруу байгаа тул Говьсүмбэр, Төв, Хэнтий аймгийн нутагт оторлохоор нүүдэл хийж явна.
Бэлчээр сэргэсэн газраа отрын мал ихээр бөөгнөрч бэлчээрийн даац хэтэрч, худаг усны хүрэлцээ хангамж муутай, нутгийн малчдын эрх ашиг хөндөгдөж, олон малын хөлөөр бэлчээр талхдалд орж, эргэн сэргэх боломжгүй болоод байна.
“Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоол гарч, аймгийн ажлын хэсэг хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, өвөлжилтийн бэлтгэл хангах ерөнхий төлөвлөгөө батласан.
Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор манай аймаг аймгийн аюулгүй нөөцөд 500 тн өвс, 100 тн тэжээл, 15 сумын аюулгүйн нөөцөд 1950 тн өвс, 450 тн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй.
Орон нутгаас хадлан бэлтгэх бололцоогүй тул Сүхбаатар аймгаас өвс татах, мөн аймгаас хадлангийн зориулалтаар 800 га талбайг ашиглуулах хүсэлтийг ХХААХҮЯаманд тависан.
Малчид иргэдийн оролцоотойгоор 12,7 мян тн өвс, 4,2 мян тн гар тэжээл, 8,5 мян тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөг сумдад хүргүүлээд байна.
Бэлчээр усжуулалт:
Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 15 сумын нутагт 30 инженерийн хийцтэй худгийг шинээр гаргах ажлыг 5 сарын 1-нээс 9 сарын 1 хүртэл гүйцэтгэхээр Голден хилл ХХК, Хишиг юниверс ХХК-тай гэрээ байгуулан, одоогийн байдлаар 20 худаг шинээр гарч, ажил хэвийн үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд 30 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 45,0 мян га бэлчээрийг шинээр усжуулж, 159 өрхийн 127,0 мян толгой малыг найдвартай ойрхон усаар хангана.
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 30 инженерийн хийцтэй худгийг сэргээн засварлах ажлыг 5 сарын 5-наас 9 сарын 30 хүртэл гүйцэтгэхээр Хишиг юниверс ХХК гэрээ байгуулан, одоогийн байдлаар 20 худгийн засварын ажил хийгдэж, ажил явц 60 гаруй хувьтай хэвийн явагдаж байна. Аймгийн хэмжээнд 30 худаг сэргээн засварлаж, 167 өрхийн 147,5 мян толгой малыг найдвартай усаар хангана.
Мал эмнэлгийн арга хэмжээ
Аймгийн 6108 малчин өрхийн 2,9 сая толгой бог малыг угаалганд, 5764 малын хашаа хороог ариутгал халдваргүйтгэлд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 712.0 мян толгой малыг хамруулан, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулан, мал сүргийг гадны шимэгч хорхой өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, өвөлжөө бууц, хашаа хорооны ариутгал халдваргүйтгэлийг хийсний үр дүнд шимэгч хорхойн өвчнийг үүсгэгчийг устгах, халдвар тархах замыг таслан зогсооход нөлөөлнө.