Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулж, 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч 49 аж ахуй нэгжийн 5.766.213.000 төгрөгийн санхүүжилт хүссэн төслийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээн авч, төсөл сонгон шалгаруулах иж бүрдэл шалгах, урьдчилсан судалгаа болон нарийвчилсан судалгааны шатанд тэнцсэн 20 төслийг дэд хорооны хурлаар хэлэлцэж 3 шатны шалгаруулалтад авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалт гаргаж аймгийн Засаг даргад хүргүүлэв.