Аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 30-ны захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу “Өвлийн хүнс-2020” аяны 2-р ээлжийн илгээмж болох Даланзадгад, Мандал-Овоо, Сэврэй сумдын 60 өрхийн 1.5 тонн махыг Өмнөговь аймгийн Хүнс,хөдөө аж ахуйн газарт хүлээн авч хуваарийн дагуу Улаанбаатар хот руу илгээлээ. Энэ удаагийн илгээмжийг хүнс тээвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий тээвэрлэлтийн автомашин зөөвөрлөж, хүргэлтийн “КГБ Тэгбэ” ХХК- тай хамтран ажиллаж байгаа онцлогтой. Тус аянд Баян-Овоо, Манлай, Номгон сумд нэгдэн 122 өрхийн 15.5 тонн хүнсийг Улаанбаатар хотод хүргээд байна.