Өчигдөр буюу 2020 оны 12 сарын 11-ны өдөр гарсан “Өвлийн хүнс-2020” 2-р ээлжийн илгээмж Улаанбаатар хотод хүрч ТЭГБЭ мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээгээр эзэддээ хүрч эхэллээ. Мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээтэй хамтран ажилласнаар цар тахлын энэ үед ариун цэврийн шаардлага хангасан, хурдан шуурхай үйлчилгээг авч байгаа онцлогтой.