Короновируст халдвар / Ковид -19/ цар тахалын үед хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг хэвийн байлгах, мал, мах, өвс тэжээлийн тээвэрлэлтийг саадгүй явуулах зорилгоор ачаа тээвэр хийх QR кодыг “Тээврийн удирдлагын нэгдсэн систем”-ээр дамжуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар олгож байна. 2021 онд халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан 55 иргэн, аж ахуйн нэгжид QR код олгон, журмын дагуу тээвэрлэлт хийсэн байна. Ачаа тээвэр хийх кодыг өөрийн биеэр ирэлгүй цахимаар авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 70532393 утсаар лавлана уу.